| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01512/и |
| Дугаар | 1537 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 1537
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01512/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, Өөрийн байранд байрлах, ******* ******* ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ******* сум, ****** баг, ******* ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн /регистрийн дугаар , утас /,
Хариуцагч: ****** аймаг, ******* сум, ****** баг, ******* ****** тоотод оршин суух, овогт ын /регистрийн дугаар , утас / нарт холбогдох
...зээлийн гэрээг цуцалж, 9,175,475.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Р., Н. нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
... ******* ******* *******наас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гардан авсан. Уг нэхэмжлэлтэй танилцаад *******ны эдийн засагтай уулзаж *******наас гаргасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийнэ. Бидний зүгээс маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байна гэж тохиролцсон. Иймээс уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа учир бидний амьдралыг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Р., Н. нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 9,175,475.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р., Н. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,175,475.22 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* *******ны нэхэмжлэлтэй, хариуцагч Р., Н. нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, 9,175,475.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрийн сангийн тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 161.757 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 80,878,5 төгрөгийг хариуцагч Р., Н. нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 80,878.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА