Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 1539

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/01574/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  ****** аймаг,****** сум,******  баг, ****** айлын ****** тоотод оршин сух, ******* ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай .

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.*******, Ө.Ягаанцэцэг .

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний бие Р.******* нь ****** аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байрны эмчээр 1995 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, Эрүүлжүүлэх баривчлах байрны даргаар 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байсан ба тухайн үед мөрдөж байсан Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Цагдаагийн алба хаагчийн ажилласан хугацааг тооцоход эрүүлжүүлэх байранд эмч, жижүүрээр ажилласан 1 жилийг 1 жил 2 сараар тооцно гэж хуульчилсан байдаг. Миний бие тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 436 дугаар тушаалаар 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байрны даргаар томилогдон ажиллаж байсан боловч тэр үед эрүүлжүүлэх, баривчлах байрны эмчийн орон тоо дутуу эмч *******тай хамт эмчээр ажиллаж байсан. Мөн эрүүлжүүлэх байрны эмч Д.******* /Цагдаагийн академийг 2002 оноос 2007 он хүртэл суралцаж төгссөн/ хугацаанд, эмч *******, , нарын өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай үед тус цагдаагийн газрын удирдлагаас намайг эмчээр ажиллуулж байсан. Цагдаагийн байгууллагын тухай хуулиар эрүүлжүүлэх, баривчлах байрны даргаар ажилласан хугацаанд уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заасан нэмэгдэлз тооцогддоггүй тул миний бие дарга албан тушаалтай эмчээр ажиллаж байсан тул уг хугацааг эмчээр ажиллаж байсан байдлыг харгалзан тогтоож өгнө үү. гэв

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Р.Гантулгын гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч Р.******* нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байрны дарга, эмчээр 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь Цагдаагийн архивын газрын Төв архивын газрын лавлагаа, гэрч *******, нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байрны дарга, эмчээр 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Р.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА