Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 1541

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс 135/2016/01631/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** тоотод байрлах, ******* ******* ХХК /утас *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ******* сум, ****** баг, ******* ******* хэсэг ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн /регистрийн дугаар , утас , /,

Хариуцагч: ****** аймаг, ******* сум, ****** баг, ******* ******* хэсэг ****** тоотод оршин суух, овогт гийн /регистрийн дугаар утас / нарт холбогдох,

3,240,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

...1. Ч., Т. нар ******* кредит ХХК-аас авсан зээлийн гэрээний дагуу төлөгдөх ёстой 3,240,500 төгрөгөөс 2 тал харилцан тохиролцож 3,100,000 төгрөг болгож нэхэмжлэлийн үнийн дүнг өөрчлөв.

2. Ч. нь зээлийн барьцааны хөрөнгө болох маркийн ****** улсын дугаартай авто машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж торгуулсан төлбөр, нэхэмжлэлийн дагуу төлөх төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцааны хөрөнгийг ******* кредит ХХК-аас Ч. нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө.

3. Ч., нар энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлүүлнэ.

4. Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулмагц хүчин төгөлдөр болж энэхүү гэрээгээр хүлээсэн эрх үүрэгтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй.

5. Хариуцагч нар нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэлийн үнийн дүнгээс 2,800,000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт төлж барагдуулсан тохиолдолд үлдэх хэсгийг нэхэмжлэгч тал бүрэн чөлөөлнө.

6. Хоёр тал харилцан тохиролцож нэхэмжлэлийн үнийн дүнгээс 140,500 төгрөгөөс татгалзаж, 3,100,000 төгрөг болгосон. Үүнээс 2,800,000 төгрөгийг 12 дугаар сарын 31-ний дотор төлсөн тохиолдолд 300,000 төгрөгийг чөлөөлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ч., Т. нарт холбогдуулан зээлийн төлбөр 3,240,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч ******* кредит ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нараас 3,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Ч., Т. нар нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор 2,800,000 төгрөгийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч үлдэх 300,000 төгрөгийг авахаас татгалзах, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,800,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд 3,100,000 төгрөгийг өгөхөөр, мөн хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамж 66,798 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч ******* кредит ХХК-тай тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Зохигчдын нэхэмжлэгч ******* кредит ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нараас 3,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Ч., Т. нар нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор 2,800,000 төгрөгийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч үлдэх 300,000 төгрөгийг авахаас татгалзах, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,800,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд 3,100,000 төгрөгийг өгөхөөр, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамж 66,798 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч ******* кредит ХХК-тай тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тушаасан 49,830 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,915 төгрөгийг хариуцагч , нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,915 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА