| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01617/и |
| Дугаар | 1548 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 1548
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01617/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, *******ын ****** гудамж, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ******* сум, ****** баг, ******* ****** гудамж, ****** тоотод оршин суух, ******* гийн /регистрийн дугаар , утас / холбогдох,
3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
...Тус шүүхээр хянан хэлцэгдэж байгаа Х.*******ийн нэхэмжлэлтэй, Н.т холбогдох 3,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Н. миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 2,550,000 төгрөгийг бэлнээр өгч нэхэмжлэгч Х.******* миний бие хүлээн авсан, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 650,00 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор өгөхөөр харилцаж тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Н.т холбогдуулан 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлага 3,200,000 төгрөгөөс 2,550,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 650,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр нэхэмжлэгч Х.*******тэй тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлага 3,200,000 төгрөгөөс 2,550,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 650,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр нэхэмжлэгч Х.*******тэй тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрийн сангийн тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 66,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,075 төгрөгийг хариуцагч Н.аас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,075 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА