Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 1550

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс 135/2016/00988/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ******хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух,******* ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар , утас , /-д холбогдох,

9,114,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

...1. Э.*******, Д.******* нар нь хоорондоо 3,758,800 төгрөг өгч авалцахаар тохиролцож байна. /Д.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Э.*******аас зээлсэн мөнгийг 20 хувийн хүүтэй зээлж байсан, нийт 6,694,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж хүлээн зөвшөөрсөн тул/ 20 хувийн хүү 1,338,800 төгрөг төлөгдөөгүйгээр хасаж тооцон/ 5,355,200 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан байна гэж үзэн Э.*******ын нэхэмжилсэн 9,114,000 төгрөгнөөс хасаж 3,758,800 төгрөг үлдэж тооцогдож байна./

2. Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 5,355,200 төгрөгийн үлдэгдэл мөнгийг гаргуулахаас татгалзаж байна.

3. Талуудын хооронд тохиролцсон үлдэгдэл 3,758,800 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Д.*******өд холбогдуулан 9,114,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 9,114,000 төгрөгөөс 5,355,200 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 3,758,800 төгрөгийг хариуцагч Д.******* нь 2016 оны 12 дугаар сарын 31-ны дотор нэхэмжлэгч Э.*******д өгөхөөр тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 9,114,000 төгрөгөөс 5,355,200 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 3,758,800 төгрөгийг хариуцагч Д.******* нь 2016 оны 12 дугаар сарын 31-ны дотор нэхэмжлэгч Э.*******д өгөхөөр тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрийн сангийн тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 160,774 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 37,545.5 төгрөгийг хариуцагч Д.*******өөс гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 37.545.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 
 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА