| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/1280/Э |
| Дугаар | 1319 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 21.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 1319
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
Иргэдийн төлөөлөгч Х.Энхтүвшин, Б.Өлзийсайхан,
Улсын яллагч Ц.Гансүлд,
Шүүгдэгч/хохирогч Ж...., түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн,
Шүүгдэгч Ж...., түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорс овогт ...ийн ..., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таргад овогт ...гийн ... нарт холбогдох 1808009430582 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны ...тоотод түр оршин суух, урьд
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үлдсэн 2 жил 8 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Цорс овогт ...ийн ... /РД..../.
Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Хамбын ...тоотод түр оршин суух, урьд
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123, 127, 131 дүгээр зүйлийн 123.3, 127.2, 131.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
... дүүргийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 424 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, Таргад овогт ...гийн ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Ж.... нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “30” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим Ж....ыг шалтгаангүйгээр хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Ж.... нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Ж....ын 2019 оны 03 сарын 20, 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би найз ...тэй архи ууж явж байгаад ...ын гэрт очсон. 3 шил архи аваад очсон. Архи ууж байгаад ...тэй маргалдаж байгаад дахин нэг шил архи авах гээд ... бид хоёр “30” дэлгүүрийн наана жалганы хажууд явж байтал ... миний найз гээд тэврэх шиг болоод салтал миний хэвлий хэсгээр халуу дүүгээд явчихаар нь хартал намайг хутгалсан байхаар нь би ...г яв гэж хэлээд би “30” дэлгүүр рүү орсон удалгүй цагдаа түргэн ирсэн. ......ын гэрт ногоон цагаан өнгийн алаг иштэй хутга байсан, өөр хутга бид нарт байгаагүй. ... ... хутгаар яах гэж байгаа юм бэ гээд хутга авах гэхээр нь өгөөгүй тэгтэл хутганаас булаалдаж байгаад надаас хутгыг аваад намайг тэврэх шиг л болсон тэгтэл намайг хутгалсан байсан. ... нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх мэдүүлэг /1 хх 56, 60 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
2.Шүүгдэгч Ж....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Ж.... айлын хутга аваад явж байхаар нь би хутгыг нь авах гээд зүүн гарнаас нь татахад надад өгөхгүй гээд гараа хойш татаж авахдаа хойш газар унасан. ... ... чи намайг хатгачихлаа ш дээ гэж хэлэхээр нь би мэдсэн. Тэгтэл ... намайг яв би гайгүй гэхээр нь доошоо явж байхдаа хутгаа жалга руу шидсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 149, 152 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Ж....ын 2019 оны 05 сарын 06-ны өдөр хохирогчоор өгсөн “... Би өмнө мэдүүлэг өгөхдөө наркоз бүрэн гараагүй байхдаа мөн халамцуу байхдаа мэдүүлэг өгсөн одоо би эрүүл саруул байгаа тул бүх юмыг санаж байна.Би ...ын гэрийн хөргөгчин дээр байсан хутгыг авч гараад өөрийгөө хутгалчихаад ...г явсны дараа хутгыг жалганд нуучихаад дэлгүүр лүү орж тусламж дуудсан ...” гэх мэдүүлэг /1 хх 58 х/,
4.Шүүгдэгч Ж....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... ...ын гэрт ... бид нар хамт архи уугаад гарч яваад дэлгүүр орох гэж байхдаа ... намайг хутгалсан. Сүүлд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө найз ... олон жил шоронд суугаад гарч ирсэн болохоор дахиж хэрэгт холбогдуулж шоронд явуулчихгүй юмсан гэж бодоод мэдүүлгээ өөрчилсөн юм. Намайг хэн нэгэн хүн ятгаж дарамталсан зүйл байхгүй, найзыгаа бодож л мэдүүлгээсээ буцсан юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 185 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,
5.Гэрч М....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Худалдагч хийж байсан чинь 50 орчим насны хар хувцастай ах гэдсээ дараад ахдаа цагдаа дуудаад өгөөч гэж хэлээд куртикээ сөхөж үзүүлсэн чинь цамц нь цус болчихсон байсан. ...хутгалуулахаас өмнө нэг эрэгтэй хүнтэй цуг орж ирээд архи худалдаж аваад гараад явсан. ... ” гэх мэдүүлэг /1 хх 63 х/,
6.Гэрч Ү....ын мөрдөн байцаалтын шатанд: “...надтай цуг хог түүдэг ... нь ... гэх залуутай гэрт ирэхдээ 2 шил архи авчирсан. Бид 2 хувааж уугаад би унтсан байсан, бие засах гээд босоход ..., ... 2 гараад явж байсан. ... ил байсан ногоон алаг иштэй жижиг хутга алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 72 х/,
7.Гэрч Т....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би ...ын өвчний түүхийг нээсэн ба өөрийнх нь хэлснээр овог нэрийг нь бүртгэж авдаг. Өвчний түүхээс үзэхэд ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн, өөрийн ухаантай, яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай байсан. ... ” гэх мэдүүлэг /1 хх 80 х/,
8.Гэрч Ж....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... нь гэр оронгүй, тэнэмэл амьдралтай, байнга манайд ирж агсан тавьдаг, архины хамраалтай хүн. Бид нарт одоо хамаагүй, хаана амьдардагийг нь би мэдэхгүй байна. Урьд нь ял эдлэж шоронд хулгайн хэргээр сууж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 66 х/,
9.Гэрч Ж....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... миний төрсөн ах. Бид нар эцэг эхээс 4-лээ. Зан байдлын хувьд хурц ааш зангүй, томоотой, гэрт байхдаа архи дарс уудаггүй, гэрээс гарч явахаараа л архи уучихдаг. Би гадаадад олон жил болж байгаад ирсэн болохоор ааш зангий нь сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 68 х/,
10.Шинжээч эмч О.Болорын: “... хохирогч Ж...., яллагдагч Ж.... нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд оролцоход хохирогч Ж.... нь зүүн гартаа хутганы үзүүр доош чиглэлтэй, ир талын бие рүүгээ харуулж мөр талыг гадагш харуулсан байх үед яллагдагч Ж.... хохирогчийн зүүн гарын ханцуйнаас татахад гарын эсрэг тийш татаж угзрахад хохирогч ...ын цээжний баруун талд учирсан шархыг харахад дээрх тохиолдолд үүссэн байх боломжгүй болно. Баттулын өвчний түүхийг харахад шарх дээрээс доош чиглэлтэй өрц болон элэгний 5-р сегментийг гэмтээсэн мөн өөрийн биед үүссэн сорвийг үзэхэд босоо байрлалтай байх саяны тохиолдолд өөртөө учруулсан байх боломжгүй байна. ... ир үзүүртэй гэх зүйлд хутга орно. Энэ гэмтэл нь энгийн хөдөлмөр алдалтанд нөлөөлдөггүй” гэх тайлбар /1 хх 105, 132 х/,
11.Шинжээчийн 2796 тоот дүгнэлт:
1.Ч....ын биед цээж, хэвлийн хөндий нэвтэрч, өрц, элэгний 5-р сегментийг гэмтээсэн шарх гэмтэл, хэвлийн хөндийд хий цус хуралт, мэс заслын дараахь байдал тогтоогдпоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1 хх 85 х/,
12.Хохирогч Ж....д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасан эрх, үүрэг тайлбарлаж өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулж гарын үсэг зуруулж авсан баримт /1 хх 57 х/
13.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 127-130 х/
14.Ж....ын эмчилгээний төлбөрт 330,000 төгрөг Ж....гээс шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /1 хх 121 х/
15.Ж....гийн шийтгэх тогтоолын хуулбар /1 хх 158-164 х/
16.Ж....гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 172 х/
17.Ж....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 190 х/
18.Ж....ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 192 х/
19.Ж....ын таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /1 хх 195-198 х/
20.Ж....ын “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” тухай бичгээр гаргасан баримт /1 хх 242 х/ зэрэг болно.
Шүүгдэгч Ж.... нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “30” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим Ж....ын хутгыг булаан авч түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь “цээж, хэвлийн хөндий нэвтэрч, өрц, элэгний 5-р сегментийг гэмтээсэн шарх гэмтэл, хэвлийн хөндийд хий цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ж....ын “... ... хутгаар яах гэж байгаа юм бэ гээд хутга авах гэхээр нь өгөөгүй тэгтэл хутганаас булаалдаж байгаад надаас хутгыг аваад намайг тэврэх шиг л болсон тэгтэл намайг хутгалсан байсан....” гэх мэдүүлэг /1 хх 56 х/,
Шүүгдэгч Ж....гийн “...би хутгыг нь авах гээд зүүн гарнаас нь татахад надад өгөхгүй гээд гараа хойш татаж авахдаа хойш газар унасан. ... ... чи намайг хатгачихлаа ш дээ гэж хэлэхээр нь би мэдсэн. Тэгтэл ... намайг яв би гайгүй гэхээр нь доошоо явж байхдаа хутгаа жалга руу шидсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 149, 152 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч М....ын “... Худалдагч хийж байсан чинь 50 орчим насны хар хувцастай ах гэдсээ дараад ахдаа цагдаа дуудаад өгөөч гэж хэлээд куртикээ сөхөж үзүүлсэн чинь цамц нь цус болчихсон байсан. ...хутгалуулахаас өмнө нэг эрэгтэй хүнтэй цуг орж ирээд архи худалдаж аваад гараад явсан. ... ” гэх мэдүүлэг /1 хх 63 х/,
Гэрч Ү....ын “...надтай цуг хог түүдэг ... нь ... гэх залуутай гэрт ирэхдээ 2 шил архи авчирсан. Бид 2 хувааж уугаад би унтсан байсан, бие засах гээд босоход ..., ... 2 гараад явж байсан. ...ил байсан ногоон алаг иштэй жижиг хутга алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 72 х/,
Шинжээчийн 2796 тоот дүгнэлт:
1.Ч....ын биед цээж, хэвлийн хөндий нэвтэрч, өрц, элэгний 5-р сегментийг гэмтээсэн шарх гэмтэл, хэвлийн хөндийд хий цус хуралт, мэс заслын дараах байдал тогтоогдпоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1 хх 85 х/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Ж.... нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:
- Ж....ын 2019 оны 05 сарын 06-ны өдөр хохирогчоор өгсөн “... Би өмнө мэдүүлэг өгөхдөө наркоз бүрэн гараагүй байхдаа мөн халамцуу байхдаа мэдүүлэг өгсөн одоо би эрүүл саруул байгаа тул бүх юмыг санаж байна.Би ...ын гэрийн хөргөгчин дээр байсан хутгыг авч гараад өөрийгөө хутгалчихаад ...г явсны дараа хутгыг жалганд нуучихаад дэлгүүр лүү орж тусламж дуудсан ...” гэх мэдүүлэг /1 хх 58 х/,
- Шүүгдэгч Ж....ын “......ын гэрт ... бид нар хамт архи уугаад гарч яваад дэлгүүр орох гэж байхдаа ... намайг хутгалсан. Сүүлд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө найз ... олон жил шоронд суугаад гарч ирсэн болохоор дахиж хэрэгт холбогдуулж шоронд явуулчихгүй юмсан гэж бодоод мэдүүлгээ өөрчилсөн юм. Намайг хэн нэгэн хүн ятгаж дарамталсан зүйл байхгүй, найзыгаа бодож л мэдүүлгээсээ буцсан юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 185 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Шинжээч эмч О.Болорын: “... хохирогч Ж...., яллагдагч Ж.... нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд оролцоход хохирогч Ж.... нь зүүн гартаа хутганы үзүүр доош чиглэлтэй, ир талын бие рүүгээ харуулж мөр талыг гадагш харуулсан байх үед яллагдагч Ж.... хохирогчийн зүүн гарын ханцуйнаас татахад гарын эсрэг тийш татаж угзрахад хохирогч ...ын цээжний баруун талд учирсан шархыг харахад дээрх тохиолдолд үүссэн байх боломжгүй болно. Баттулын өвчний түүхийг харахад шарх дээрээс доош чиглэлтэй өрц болон элэгний 5-р сегментийг гэмтээсэн мөн өөрийн биед үүссэн сорвийг үзэхэд босоо байрлалтай байх саяны тохиолдолд өөртөө учруулсан байх боломжгүй байна. ... ир үзүүртэй гэх зүйлд хутга орно. Энэ гэмтэл нь энгийн хөдөлмөр алдалтанд нөлөөлдөггүй” гэх тайлбар /1 хх 105, 132 х/,
- Хохирогч Ж....д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасан эрх, үүрэг тайлбарлаж өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулж гарын үсэг зуруулж авсан баримт /1 хх 57 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Ж....гийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол Ж.... нь Ж....ыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас шүүгдэгчийн хүн хутгалсан үйлдэл, түүний улмаас үүдэн гарсан хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн Тайлбар: -Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг утсгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно гэж хууль тогтоогчоос тайлбарласан.
Шүүгдэгч Ж....гийн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хутга нь олдоогүй, хэрэгт хураагдаж ирээгүй ч гэсэн шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хохирол учруулахдаа хэрэглэсэн эд зүйл нь хутга байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт “ир үзүүр бүхий зүйлээр үүсгэгдэнэ”-ээр тус тус тогтоогдсон.
Хууль тогтоогчийн аутентик тайлбараар Хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл бөгөөд хүйтэн зэвсэгт хамаарах тул Ж....г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбатаас: Хохирогчийн мэдүүлгээс үзэхэд Ж....гийн үйлдэл болгоомжгүй гэмт хэрэгт хамаарах тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү? гэсэн асуудлын талаар:
Шүүгдэгч Ж.... өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарласан, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Ж....гийн үйлдэлд болгоомжгүй гэмт хэргийн санаа зорилгын илрэл болох хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан гэх шинжүүд тогтоогдоогүй тул өмгөөлөгчийн саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу Ж....ыг хохирогчоор тогтоож, хохирогчийн эрх, үүргийг бүрэн танилцуулж мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагааны үед өмнө өгсөн мэдүүлгээсээ буцаж худал мэдүүлэг өгснөөр мөн Ж.... нь гэмт хэргийн субьектийн насны шалгуурын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан /16 нас хүрсэн байх/ шаардлагыг хангаж байгаа тул уг гэмт хэргийн шинж хангагдсан.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ж....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг, Ж....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлүүд тохирсон.
Иргэдийн төлөөлөгч нар: Шүүгдэгч Ж...., Ж.... нарыг тус тусын хэрэгт гэм буруутай гэх саналыг гаргасан.
Хохирогч Ж.... нь эмчилгээний зардалд 330,000 төгрөг авсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр хуудсан дахь мөнгөн шилжүүлгийн баримтаар, цаашид нэхэмжлэх хохиролгүй, гомдол, саналгүй болох нь хохирогчийн бичгээр гаргасан баримт /1 хх 242 х/-аар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Ж....д 07 жилийн хорих ял оногдуулж, хугацааны өмнө суллагдсан 02 жил 08 сар 24 хоногийн ялыг нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Ж....д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал тус тус гаргасан.
Шүүгдэгч Ж....гийн өмгөөлөгч: Ж.... нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохиролгүй тул 05 жилийн хорих ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Шүүгдэгч Ж....ын өмгөөлөгч: Сүүлийн 09 жил гаруй хугацаанд гэмт хэрэгт холбогдоогүй байсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, хувийн байдлын хувьд орон гэргүй, орлого байхгүй, ажилгүй тул хөнгөн ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Ж....гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд согтуурсан үедээ бусдын барьж байсан хутгыг булааж аваад хүн хутгалсан үйлдлийг тохиолдын шинжтэй нөхцөл байдалд тооцох боломжгүй тул хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж шүүх үзсэн. Шүүгдэгч Ж...., Ж.... нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн, хувийн байдлын хувьд шүүгдэгч Ж.... урьд 1 удаа, шүүгдэгч Ж.... урьд 3 удаа тус тус ял шийтгүүлсэн, шүүгдэгч нар ажил хөдөлмөр эрхэлдэггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс Ж....д 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Ж....д 07 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ж.... нь урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т зааснаар 15 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 06 сард эдлээгүй үлдсэн 02 жил 08 сар 24 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, дээрх тэнсэнгийн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдсон.
Ж.... нь 2015 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө хорих ангиас суллагдсан бөгөөд Хүнийг алах гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан хүндрүүлэх шинж 2015 оны Эрүүгийн хуулиар хасагдсан хэдий ч “онц харгис хэрцгий аргаар” гэх шинж хуучин, шинэ Эрүүгийн хуулинд байгаа тул түүний хэргийн зүйлчлэл хөнгөрөхгүй.
Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнийг алах гэмт хэргийн хорих ялын доод, дээд хэмжээ багассан учраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх зарчим үйлчлэх ёстой.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т заасан хорих ялын:
X1=доод хэмжээ15 жил 01 хоног,
Х2=дээд хэмжээ 25 жил,
X2-X1=25-15 жил 01 хоног=9 жил 29 хоногхуучин ЭХ-н ялын интервал
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын:
Y1=доод хэмжээ 12 жил
Y2=дээд хэмжээ 20 жил
Y2-Y1=20-12=8 шинэ ЭХ-н ялын интервал
Х*2002 оны эх-иар оногдуулсан ял =15 жил 01 сар
K=8:10 жил 01 хоног=0,8 жил
Y*2015 оны эх-иар буурсан ял=12+(8: 09 жил 29 хоног)x(15 жил 01 сар-15 жил 01 хоног)=12 жил 08 сар
Y*2015 оны эх-иар буурсан ял=12 жил 08 сар
Шүүгдэгч Ж.... 2015 оны Эрүүгийн хуулиар 12 жил 08 сарын ял эдлэхээс 2017 оны 06 сарын 06-ны өдрийн байдлаар 12 жил 04 сар 06 хоногийн ялыг биечлэн эдэлсэн.
Иймд түүний хугацааны өмнө суллагдсан 02 жил 08 сар 24 хоногийн хорих ялаас бүгдийг бус 03 сар 24 хоногийн ял (03 сар 24 хоног +12 жил 04 сар 06 хоног=12 жил 08 сар)-ыг нэмж нэгтгэн Y*2015 оны эх-иар буурсан ял=12 жил 08 сард нийцүүлэн эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Ж.... нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг буюу 02 хоног баривчлагдсан, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 38 хоног урьдчилан цагдан хоригдсон хоногуудыг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, Ж....д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Ж....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Цорс овогт ...ийн ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд,
- Таргад овогт ...гийн ...ыг хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар Ж....г 07 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж....ыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүд, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Ж....д энэ тогтоолоор оногдуулсан 07 жилийн хорих ял дээр 2008 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан 15 жил 01 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 07 жил 03 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ж....д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ж....гийн урьдчилан цагдан хоригдсон 40 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж....д мэдэгдсүгэй.
7.Ж...., Ж.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж....д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Ж....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
ШҮҮГЧИД Л.БААТАР
Г.АЛТАНЦЭЦЭГ