| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01671/и |
| Дугаар | 1566 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 1566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01671/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн ,танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ************* тоотод байрлах, “*******” ХХК / регистрийн дугаар *******, утас *******, *******/-ийн хүсэлттэй
“*******ыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... ******* нь 2015 оны 12 дугаар сарын 14-нд ******* ******* улсын дугаартай машинаа манай байгууллагын “” худалдааны төвийн өдрийн 4000 төгрөгийн төлбөртэй дулаан гражид нийт 132 хоног байрлуулж 528,000 төгрөгийн төлбөр гарсан боловч төлбөрөө төлөлгүй 2016 оны 04 дүгээр 30-ны өдөр машинаа аван зугтсан үүнийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж машиныг нь журамлуулахад төлбөрөө яаралтай барагдуулна гэж гомдол гаргасан мэдүүлгийг буцаалгасан боловч одоог хүртэл тооцоогоо хийгээгүй байна. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир *******ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт гийн Шинэбаяр /регистрийн дугаар / нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу гаргасан хүсэлт гаргагч овогт гийн Шинэбаяр /регистрийн дугаар /-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар овогт гийн Шинэбаяр /регистрийн дугаар /-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар овогт гийн Шинэбаяр /регистрийн дугаар /-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. овогт гийн Шинэбаяр /регистрийн дугаар /-ийн хаяг болон хаана байгааг нь тодруулсаны эцэст хүсэлт гаргагч ******* ХХК /утас , *******/-д утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА