| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 101/2016/01452/и |
| Дугаар | 1567 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 1567
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 101/2016/01452/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ширээ нуруу ****** гудамж, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас /-д холбогдох,
2,020,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
...нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болох 2,020,000 төгрөгийн 1,020,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид 1,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул энэхүү төлбөрийг 2 хувааж төлнө. Үүнд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө 500,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө үлдэгдэл 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан 2,020,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч Б.******* нь 2,020,000 төгрөг нэхэмжилснээс 1,020,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.******* нь үлдэх 1,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө 500,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын /нэхэмжлэгч Б.******* нь 2,020,000 төгрөг нэхэмжилснээс 1,020,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.******* нь үлдэх 1,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө 500,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д өгөхөөр харилцан тохиролцсон/ эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 47,270 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд зохих улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 14,275 төгрөгийг хариуцагч Д.*******ээс гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 14,275 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА