| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/1342/Э |
| Дугаар | 1337 |
| Огноо | 2019-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 1337
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч Ж.Отгончимэг,
Шүүгдэгч Ц....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Түлээчин овогт ...ийн ...ад холбогдох 1908060611869 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дархан Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “...” ХХК-нд барилгын оператор ажилтай, ам бүл 4, хамтран аьдрагч, 2 хүүхдийн хамт Дархан Уул аймгийн Дархан сум...тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо “...тоотод түр оршин суух,
2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Түлээчин овогт ...ийн .../.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Ц....нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 14 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, “...тоотод хамтран амьдрагч иргэн Б....тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэртээ орж ирэхэд нөхөр ..., ... хоёр чи яахаараа ... хэлдэг юм бэ гээд над руу хэл амаар дайрахаар нь би ...ад хандаж чи урьд нь зүгээр л байдаг байж яагаад дүүгээ хараад онгироод байгаа юм бэ гэж хэлсэн. Тэр үед ... гэрээс гараад явсаны дараа ...босож ирээд миний зүүн нүд рүү нэг удаа хүчтэй цохиод зүүн хөлний шилбэ рүү өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,
2.Шүүгдэгч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Чи архи уусан байна гээд над руу дайрахаар нь би өөрөөсөө холдуулаад гараараа түлхэх үед зүүн нүдийг нь гараараа цохисон. Тэгээд гарч яваад буцаж орж ирэхэд ...гийн зүүн нүд нь хөхрөөд хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 34 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Маргааш өглөө нь ... эгчийн зүүн нүд нь хөхрөөд хавдсан байсан. Би юу болсон талаар асуухад өчигдөр орой нөхөр ...... хов хэллээ гэж хэрүүл маргаан хийж над руу дайраад зүүн нүд рүү цохисон гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 23 х/,
4.Шинжээчийн 13819 тоот дүгнэлт
1.Б....гийн биед зүүн нүдний дотор булан, нүдний доод зовхи, зүүн хацрын өмнөд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн нцрал, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 26 х/,
5.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41 х/
6.Ажлын газрын тодорхойлолт /хх 40 х/
7.Хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа /хх 41, 42 х/
8.Аюулын зэргийн үнэлгээ “дунд” гэх дүгнэлт /хх 47-53 х/
9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58 х/
10.Хохирогчийн бичгээр гаргасан баримт /хх 63 х/ зэрэг болно
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Ц....нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 14 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, “...тоотод хамтран амьдрагч иргэн Б....тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б....гийн “...Тэр үед ...г гэрээс гараад явсны дараа ...босож ирээд миний зүүн нүд рүү нэг удаа хүчтэй цохиод зүүн хөлний шилбэ рүү өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,
Шүүгдэгч Ц....ын “...Чи архи уусан байна гээд над руу дайрахаар нь би өөрөөс холдуулаад гараараа түлхэх үед зүүн нүдийг нь гараараа цохиж, хөл рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 34 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Б....ын “...Маргааш өглөө нь ... эгчийн зүүн нүд нь хөхрөөд хавдсан байсан. Би юу болсон талаар асуухад өчигдөр орой нөхөр ...... хов хэллээ гэж хэрүүл маргаан хийж над руу дайраад зүүн нүд рүү цохисон гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 23 х/,
Шинжээчийн 13819 тоот дүгнэлт
1.Б....гийн биед зүүн нүдний дотор булан, нүдний доод зовхи, зүүн хацрын өмнөд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 26 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.
Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хууль бусаар халдаж хөнгөн хохирол учруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Ц....нь Б....гийн биед зүүн нүдний дотор булан, нүдний доод зовхи, зүүн хацрын өмнөд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Ц....хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Ц....ын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг хууль тогтоогчийн зүгээс аутентик тайлбараар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт тайлбарласан. Энэхүү тайлбар хэсэгт зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэсэн.
Шүүгдэгч Ц...., хохирогч Б.... нар гэр бүлийн батлагаагүй ч нэг гэрт хамтран амьдардаг, дундаасаа хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 16-17, 34 х/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц....ын хамтран амьдрагч Б....гийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б.... эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь хохирогчийн бичгээр гаргасан баримт /хх 63 х/-аар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Улсын яллагч: Ц....ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, улсын яллагчийн санал болгосон торгуулийг ялыг зөвшөөрч байна гэсэн.
Ц....ад холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд урьд 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар үйлдсэн, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Түлээчин овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц....ыг 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ц....ад үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц....ад мэдэгдсүгэй.
5.Ц....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц....ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ