| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01618/и |
| Дугаар | 1568 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 1568
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01618/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******9, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас /-д холбогдох
1,242,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч М.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
...Миний бие хүү ын байрны зээлэнд хамагддаг учраас тэтгэвэрээ авч чадахгүй зээлэнд очихоод байна. Миний хүү 1 сарын өмнө д Нүүс ачихаар ажилд орсон. Одоо амжилттай ажиллаж байгаа байрны төлбөрөө өөрөө төлөх чадвартай болно гэсэн үг. Иймд 2017 оны 7 сарын 05-ны өдөр гэхэд би тэтгэвэрийн зээлээ бөөнд нь аваад Д.*******гийн хохирлыг төлөх боломжтой болно. Иймд Д.*******гийн нэхэмжилсэн 1,242,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү . гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
... М.*******гийн талбартай танилцлаа. Хариуцагчийн гаргасан тайлбарыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан 1,242,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,242,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны дотор төлнө гэснийг нэхэмжлэгч Д.******* нь хүлээн зөвшөөрч зохигчид энэ тухай тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******д холбогдох 1,242,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрийн сангийн тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 34,360 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,180 төгрөгийг хариуцагч М.*******гээс
гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,180 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА