| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/1154/Э |
| Дугаар | 1176 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 1176
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч Х.Нарангуа,
Шүүгдэгч Ч...., түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ...д холбогдох 1908035301431 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, Монгол Хятад хэл судлаач мэргэжилтэй, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн ...дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.
Ч.... нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ...ХХК-ийн Их хурд жолооны курсын дүрмийн багшаар ажиллаж байхдаа нэр бүхий 9 иргэдээс өгсөн жолооны курсын төлбөр болон жолооны үнэмлэхний мөнгө болох нийт 1.050.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хуучин ажиллаж байсан багш ... жирэмсний амралтаа аваад оронд нь ... гэх охиныг авч ажиллуулсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ... ажилдаа орохоор болоод ..., ... хоёрын ажлыг хүлээлцүүлэхээр би очсон. Тухайн үед ..., ..., ... бид дөрөв байсан. Тэгтэл тооцоо нийлэхэд ... 9 хүний жолооны төлбөр, болон жолооны үнэмлэхний мөнгө болох 1.050.000 төгрөгний зөрүү гарч ирсэн. Өөрөөр хэлбэл дээрх 9 хүнээс авсан 1.050.000 төгрөгийг надад өгөөгүй байсан, би жолооны багш нарын суралцагчдаас авсан төлбөрийн мөнгийг бэлнээр нь тулж авдаг юм. Дээрх 9 хүнээс авсан төлбөрийн мөнгийг мэдэх боломжгүй байсан. Сард нэгээс хоёр удаа тооцоо хийдэг, тэгэхэд төлбөрийн асуудал мэдэгдээгүй. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1.050.000 төгрөгийн зөрүүний асуудлыг мэдсэн. Манай жолооны багш нар суралцагчдаас жолооны төлбөр болон жолооны үнэмлэхний мөнгийг бэлнээр хүлээн аваад тэр хүмүүстээ заавал мөнгө авсан талаар баримт хийж өгөөд харин өөрсдөө мөнгө авсан талаар бүртгэлийн дэвтэр дээр тэмдэглэгээ хийдэг юм. ...” гэх мэдүүлэг /хх 8 х/,
2.Шүүгдэгч Ч....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би жолооны курст ажилд орохоор болсон үе буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Фэйсбүүк хаяг дээр жолооны сургуульд менежер ажилд авна гэсэн байхаар нь зарын дагуу ... дугаарын утсаар ... гэх хүнтэй яриад 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Баянхошууны хуучин эцсийн автобусны буудлын хойд талд байдаг “Боса” худалдааны төвийн 2 давхарт байрлах Их хурд жолооны курсын байран дээр ...тэй очиж уулзаад ажиллахаар болоод дагалдаж ажиллаад 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ...гээс ажлаа бүрэн хүлээж авсан. ... зөрөөд жирэмсний амралт аваад явсан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд уг жолооны курст ажиллахдаа Ч.... гэдэг хүнээс жолооны төлбөрийн 140.000 төгрөг, У.... гэдэг хүнээс жолооны үнэмлэхний мөнгө 25.000 төгрөг, Б.... гэдэг хүнээс жолооны үнэмлэхний 25.000 төгрөг, Н.... гэдэг хүнээс жолооны төлбөрийн 100.000 төгрөг, жолооны үнэмлэхний 25.000 төгрөг, Ж.... гэдэг хүнээс жолооны төлбөрийн 160.000 төгрөг, Ө.... гэдэг хүнээс 180.000 төгрөг, Г.... гэдэг хүнээс жолооны төлбөрийн 90.000 төгрөг, Д.... гэдэг хүнээс жолооны төлбөрийн 180.000 төгрөг, жолооны үнэмлэхний 25.000 төгрөг, Ч.... гэдэг хүнээс жолооны төлбөрийн 100.000 төгрөгийг тухай бүрт нь аваад өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн юмаа. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай жолооны курсын байрны жорлонгын бочкиноос ус алдаад доод давхарын ... гэдэг эгчийн сүлжмэлийн 12 кг орчим утсыг норгоод дахин хэрэглэх боломжгүй болсон. Тэгээд би арга буюу жолооны төлбөрийн мөнгөнөөс нийт 370.000 төгрөгийг ... эгчид өгсөн. Энэ асуудлыг манай захирал ..., ..., ... гээд хүмүүст мэдээгүй би ч хэлээгүй, тэгээд би яг 680,000 төгрөгийг өөрөө хувьдаа хэрэглэсэн нь үнэн ...хохирлын 1,050,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа, хөнгөн ял оногдуулж өгнө үү?” гэх мэдүүлэг /хх 53 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч М....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би ...ХХК буюу жолооны авто сургуульд менежер хийдэг байж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 05-наас эхлэн жирэмсний амралтаа авсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ч....гаас ажил хүлээж авахдаа данс тооцооны тулгалт хийсэн чинь нийт 9 хүний сургалтын төлбөр болон жолооны үнэмлэхний мөнгө болох нийт 1.050.000 төгрөгийг анкет дээр бичсэн хэрнээ орлогын баримт дээр бичээгүй байсан нь илэрсэн. Тэгэхээр нь өөрт нь энэ тухай хэлтэл орлогын баримт дээр бичээгүйгээ хүлээн зөвшөөрсөн ба 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлж барагдуулна гэж хэлсэн. У....гийн жолооны үнэмлэхний 25000 төгрөг, Ч....ийн сургалтын төлбөрийн 140.000 төгрөг, Б....ийн жолооны үнэмлэхний 25000 төгрөг, Д....ын сургалтын төлбөрийн 180.000 төгрөг, жолооны үнэмлэхний 25000 төгрөг, Н....ийн сургалтын төлбөрийн 100000 төгрөг, жолооны үнэмлэхний 25000 төгрөг, Ж....гийн сургалтын төлбөрийн 160.000 төгрөг, Ө....гийн сургалтын төлбөрийн 180.000 төгрөг, Т....ийн төлбөрийн 90.000 төгрөг, Ц....ийн төлбөрийн 100000 төгрөгийг тус тус авсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 18-20 х/,
4.Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2014 оноос хойш ...ХХК-нд жолооны багшаар ажиллаж байгаа ба энэ салбар дээр 2019 оны 04 дүгээр сараас ажиллах болсон, ажиллах шалтгаан нь уг салбар нь орлогогүй болоод татан буугдах дээрээ тулсан байсан юм. Энэ үед жолооны дүрмийн багшаар ... ажиллаж байсан. Би төлбөрийн мөнгөний асуудлыг нарийн сайн мэдэхгүй яваад байсан. ... архи дарс уугаад ажил дээр хоноод, Боса төвөөс гомдол ирээд байхаар нь би болиулах гээд захиралд саналаа хэлсний дагуу 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ...г ажилд нь оруулахаар болоод захирал ..., ..., ... бид дөрөв ажил хүлээлцсэн. Тэгээд захирал данс тооцоо тулахад ... 9 хүний жолооны төлбөр болон жолооны үнэмлэхний нийт 1.050.000 төгрөгийг захиралд өгөөгүй зөрүү гарч ирсэн. Тэгэхээр нь бид нар 9 хүнтэй утсаар ярихад бүгд төлбөрөө ...д өгсөн гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 22 х/
5.Гэрч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Баянхошууны шинэ эцсийн буудал дээр байдаг Боса төвийн хоёр давхарт байдаг “...” ХХК-ийн “Их хурд” жолооны курст бүртгүүлж сурсан. Жолооны төлбөрийн мөнгийг шууд бөөнөөр нь өгвөл жолооны үнэмлэхтэйгээ нийлээд төгрөг болж байгаа юм. Харин цувруулаад өгвөл жолооны үнэмлэхтэйгээ нийлээд 225.000 төгрөг болно гэсний дагуу би жолооны мөнгөө эхлээд 100.000 төгрөгийг, дараа нь хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр жолооны төлбөр 100.000 төгрөг, жолооны үнэмлэхний 25.000 төгрөг нийт 225.000 төгрөгийг жолооны дүрмийн багш ... гэдэг хүүхэнд бэлнээр өгсөн юм. Надаас мөнгө авсан талаар ямар нэг баримт өгөөгүй. Би одоо жолооны курсээ төгсөөд жолооны үнэмлэхээ авсан байгаа. Сүүлд сонсохнээ ... миний өгсөн мөнгө болох төгрөгний сүүлд өгсөн 125.000 төгрөгийг аваад идчихсэн юм шиг байн лээ. ...” гэх мэдүүлэг /хх 25 х/
6.Гэрч Ч....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2019 оны 03 сарын эхээр Баянхошууны шинэ эцсийн буудлын тэнд Боса төвийн хоёр давхарт байдаг ...ХХК-ий Их хурд жолооны курст бүртүүлж жолооны курст суусан. Жолооны төлбөр 200.000 төгрөг, жолооны үнэмлэх 25.000 төгрөг гээд нийт 225.000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 40.000 төгрөгийг жолооны дүрмийн багш ... гэдэг хүнд өгсөн, үлдэгдэл мөнгийг нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны үед ... гэдэг эрэгтэй багшид өгсөн юм. Би одоо жолооны үнэмлэхээ авсан, курсээ төгссөн. ...” гэх мэдүүлэг /хх 26 х/
7.Гэрч У....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянхошууны шинэ эцсийн буудлын хойд талд байдаг Боса төвийн хоёр давхарт байдаг Их хурд жолооны курст бүртгүүлж жолооны курст суусан. Жолооны багш ...д жолооны төлбөрийн болон жолооны үнэмлэхний мөнгө болох нийт 225.000 төгрөгийг гурав цувруулж өгсөн. Миний санаж байгаагаар жолооны үнэмлэхний 25.000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ... багшид бэлнээр өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 29 х/
8.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2019 оны 04 сард Баянхошууны шинэ эцсийн буудлын хойд талд байдаг Боса төвийн хоёр давхарт байдаг ...ХХК-ий Их хурд жолооны курст бүртгүүлж жолооны курст суухаар болоод жолооны дүрмийн багш ...д жолооны төлбөрийн 80.000 төгрөгийг эхлээд өгсөн, дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр жолооны үнэмлэхний 25.000 төгрөгийг бас өгсөн. ... нь жолооны үнэмлэхний 25.000 төгрөгийг цаашаа өгөөгүй идчихсэн юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх 31 х/,
9.Гэрч Ж....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би Баянхошууны шинэ эцсийн буудлын хойд талд байдаг Боса төвийн хоёр давхарт байдаг ...ХХК-ий Их хурд жолооны курст суралцахаар болоод тэр өдрөө 160.000 төгрөгөө эхпээд ... гэдэг багшид бэлнээр өгсөн. Дараа нь 2019 оны 06 дугаар сарын 08, 25 нд 40.000 төгрөгийг ... багшид өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/,
10.Гэрч Ө....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Баянхошууны шинэ эцсийн буудлын хойд талд байдаг Боса төвийн хоёр давхарт байдаг Их хурд жолооны курст 180.000 төгрөгийн төлбөрөө ... гэдэг багшид бэлнээр өгсөн. Харин жолооны үнэмлэхний 25.000 төгрөгийг ... багшид 2019 оны 07 дугаар сарын эхээр өгсөн. Миний жолооны төлбөрийн 180.000 төгрөгийг надаас ... бэлнээр аваад ямар нэг мөнгөний баримт өгөөгүй, харин бүртгэлийн дэвтэр дээр бүртгэж авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,
11.Гэрч Г....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би Баянхошууны шинэ эцсийн буудал дээр байдаг Боса төвийн хоёр давхарт байдаг ...ХХК-ий Их хурд жолооны курст суралцахаар болоод тэр өдрөө ... гэдэг хүнтэй очиж уулзахад төлбөрөө дансаар өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би урьдчилгаа 90.000 төгрөгийг хаан банкны мобайл банкаар ... гэдэг Хаан банкны дансаар шилжүүлсэн одоо дансыг нь санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 37 х/,
12.Гэрч П....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын хавьцаа байсан би нэг өглөө ажил дээрээ ирэхэд манай ажлын өрөөний хамаг утаснууд нороод дээд давхараас ус алдсан байсан, тэгээд дээд талд жолооны курсын байр руу очиж ... гэдэг багштай уулзахад ус алдсан гэдэгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр нь би 12-14 орчим кг сүлжмэлийн утас нороод ахин хэрэглэх боломжгүй болсон байсан. Ингээд би ...гаас төлбөрийн 370.000 төгрөгийг авсан. ...” гэх мэдүүлэг /хх 39 х/,
13.Гэрч Ц....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би Баянхошууны шинэ эцсийн буудлын тэнд байдаг Боса төвийн хоёр давхарт байдаг Их хурд гэдэг нэртэй жолооны курст суралцахаар бүртгүүлсэн даруйдаа жолооны дүрмийн 5а~_ ...д жолооны төлбөр урьдчилгаа 100.000 төгрөгийг ...д өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 45 х/,
14.Гэрч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би хоёр хүүхэдтэй, ... нь миний том охин байгаа юм. ... бага насаа Говьсүмбэр аймгийн цэцэрлэгээр хүмүүжээд 10-н жилийн сургуульдаа тус аймгийн шивээ говь сумын 1 дүгээр ангиас 5 дугаар анги хүртэл суралцаад 6 дугаар ангидаа буюу 2006 онд манайх Улаанбаатар хотод нүүж орж ирсэнээс хойш баянхошууны 105 дугаар сургуулийн 11 дүгээр ангийг төгсөөд Монгол улсын их сургуулийн Монгол хятад хэл судлалын ангийг төгсөөд дээрх мэргэжилээ эзэмшсэн, тэгээд түүнээс хойш мэргэжлээрээ ажиллаагүй. Дараа жил нь хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлчийн дээд курсыг төгсөөд одоо дотоод хөргийн их сургуулийн мөрдөн шинжээчийн ангид суралцаж байгаа. Миний охин нэг хүнтэй сууж байгаад салаад одоо нэг охинтой, аав ээжийн гар дээр амьдарч байгаа. Миний охин уг нь ааш зангийн хувьд ээж, аавынхаа үгнээс гардаггүй ер нь их шударга зантай хүн байгаа юм. Миний охинд гоц гойд авъяас чадвар гээд байхаар зүйл байхгүй хөөрхөн шүлэг биччихдэг. Миний охин урьд өмнө нь хэрэг түвэгт холбогдож байгаагүй ял шийтгэл эдлэж байгаагүй. За охиныхоо талаар өөр ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 42 х/,
15.Гэрч П....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний охин уг нь тэгж их худлаа яриад байдаггүй юм. Надад хэлмээр юм,
ээждээ хэлмээр юм. Миний хүү тэр жолооны курст ажиллаж байхдаа хоолтой хоолгүй ч хоноод хүүхдээ цэцэрлэгт зөөгөөд л яваад байсан хүүхэд. Бид нарын зүгээс тэр жолооны курсын хүмүүстэй нь уулзъя миний охин цаад хүмүүстэй нь буруу зөрүү ойлголцоод л хэлж чадахгүй юм хүнд байдаг л байлгүй дээ. Миний охин ... нь боловсроп соёл, сургууль соёлоороо хүний доор орохгүй, хүний чих халцуулахгүй явсан. Ямар ч байсан миний охин худлаа үнэн яриад хүний
юм луувирдаад идчихэнэ гэж би бодохгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 44 х/,
16.Ч....г ажилд томилсон тухай ...ХХК-ийн захирлын тушаал /хх 72 х/
17.М....гийн сургалтын менежерээр ажиллаж байсан талаарх баримт /хх 82 х/
18.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 83 х/
19.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 86 х/
20.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 88 х/
21.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 95 х/
22.Сургуулийн тодорхойлолт /хх 97-116 х/
23.Хохирол төлсөн баримт /хх 119 х/
24. “...” ХХК-ийн хохирлыг төлсөн тухай баримт /хх 142 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цулуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Ч.... нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах “Боса” худалдааны төвийн 2 давхарт байрлах “...” ХХК-ийн “Их хурд” жолооны курсийн менежерээр түр хугацаанд ажиллаж байхдаа жолоонд суралцаж байсан нэр бүхий 9 иргэнээс өгсөн жолооны курсын төлбөр болон жолооны үнэмлэхний мөнгө болох нийт 1,050,000 төгрөгийг авч хувьдаа завшсан болох нь:
Хохирогч С....ын “... тооцоо нийлэхэд Ч.... 9 хүний жолооны төлбөр, болон жолооны үнэмлэхний мөнгө болох 1,050,000 төгрөгний зөрүү гарч ирсэн. ... 9 хүнээс авсан 1,050,000 төгрөгийг надад өгөөгүй байсан, би жолооны багш нарын суралцагчдаас авсан төлбөрийн мөнгийг бэлнээр нь тулж авдаг юм. Дээрх 9 хүнээс авсан төлбөрийн мөнгийг мэдэх боломжгүй байсан. Сард нэгээс хоёр удаа тооцоо хийдэг, тэгэхэд төлбөрийн асуудал мэдэгдээгүй. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,050,000 төгрөгийн зөрүүний асуудлыг мэдсэн. Манай жолооны багш нар суралцагчдаас жолооны төлбөр болон жолооны үнэмлэхний мөнгийг бэлнээр хүлээн аваад тэр хүмүүстээ заавал мөнгө авсан талаар баримт хийж өгөөд харин өөрсдөө мөнгө авсан талаар бүртгэлийн дэвтэр дээр тэмдэглэгээ хийдэг юм. ...” гэх мэдүүлэг /хх 8 х/,
Шүүгдэгч Ч....гийн “... 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд уг жолооны курст ажиллахдаа Ч....ээс жолооны төлбөрийн 140,000 төгрөг, У....гээс жолооны үнэмлэхний мөнгө 25,000 төгрөг, Б....ээс жолооны үнэмлэхний 25,000 төгрөг, Н....оос жолооны төлбөрийн 100,000 төгрөг, жолооны үнэмлэхний 25,000 төгрөг, Ж....гээс жолооны төлбөрийн 160,000 төгрөг, Ө....гаас 180,000 төгрөг, Г....ээс жолооны төлбөрийн 90,000 төгрөг, Д....аас жолооны төлбөрийн 180,000 төгрөг, жолооны үнэмлэхний 25,000 төгрөг, Ч....ээс жолооны төлбөрийн 100,000 төгрөгийг тухай бүрт нь аваад өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн юмаа. ...” гэх мэдүүлэг /хх 53 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч М....гийн “... 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ч....гаас ажил хүлээж авахдаа данс тооцооны тулгалт хийсэн чинь нийт 9 хүний сургалтын төлбөр болон жолооны үнэмлэхний мөнгө болох нийт 1,050,000 төгрөгийг анкет дээр бичсэн хэрнээ орлогын баримт дээр бичээгүй байсан нь илэрсэн. ...” гэх мэдүүлэг /хх 18-20 х/,
Гэрч Б....ын “...з ахирал данс тооцоо тулахад ... 9 хүний жолооны төлбөр болон жолооны үнэмлэхний нийт 1,050,000 төгрөгийг захиралд өгөөгүй зөрүү гарч ирсэн. Тэгэхээр нь бид нар 9 хүнтэй утсаар ярихад бүгд төлбөрөө ...д өгсөн гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 22 х/,
Гэрч Н....ийн “... нийт 225,000 төгрөгийг жолооны дүрмийн багш ... гэдэг хүүхэнд бэлнээр өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх 25 х/,
Гэрч Ч....ийн “... 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 40,000 төгрөгийг жолооны дүрмийн багш ... гэдэг хүнд өгсөн, ...” гэх мэдүүлэг /хх 26 х/,
Гэрч У....гийн “... Жолооны багш ...д жолооны төлбөрийн болон жолооны үнэмлэхний мөнгө болох нийт 225,000 төгрөгийг гурав цувруулж өгсөн. Миний санаж байгаагаар жолооны үнэмлэхний 25.000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ... багшид бэлнээр өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 29 х/,
Гэрч Б....ийн “... жолооны дүрмийн багш ...д жолооны төлбөрийн 80,000 төгрөгийг эхлээд өгсөн, дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр жолооны үнэмлэхний 25,000 төгрөгийг бас өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 31 х/,
Гэрч Ж....гийн “...160,000 төгрөгөө эхлээд ... гэдэг багшид бэлнээр өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/,
Гэрч Ө....гийн “... Миний жолооны төлбөрийн 180,000 төгрөгийг надаас ... бэлнээр аваад ямар нэг мөнгөний баримт өгөөгүй, харин бүртгэлийн дэвтэр дээр бүртгэж авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,
Гэрч Г....ийн “... би урьдчилгаа 90,000 төгрөгийг хаан банкны мобайл банкаар ... гэдэг Хаан банкны дансаар шилжүүлсэн одоо дансыг нь санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 37 х/,
Гэрч Ц....ийн “... ...д жолооны төлбөр урьдчилгаа 100,000 төгрөгийг өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 45 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон болно.
Ч.... “...” ХХК-ийн “Их хурд” жолооны курст менежерээр ажиллаж байсан М....гийн орон тоон дээр түр хугацаагаар ажиллаж байсан, жолооны курсийн төлбөр болон бусад төлбөрийг хураан авах эрхтэй болох нь тус компанийн захирлын тушаал /хх 72 х/, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон тул уг гэмт хэргийн субьектийн шалгуурыг хангасан, нэр бүхий 9 иргэнээс өгсөн жолооны курсын төлбөр болон жолооны үнэмлэхний мөнгө болох нийт 1,050,000 төгрөгийг бусдаас хураан авсан боловч байгууллагадаа тушаалгүй хувьдаа завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Ч.... нэр бүхий 9 иргэнээс өгсөн жолооны курсын төлбөр болон жолооны үнэмлэхний мөнгийг хувьдаа завшсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ч....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын 1,050,000 төгрөгийг шүүгдэгч Ч.... буцаан төлсөн болох нь хохирогч С....ын бичгээр гаргасан баримт /хх 119 х/, “...” ХХК-ийн хохирлын мөнгөө хүлээн авсан тухай баримт /хх 142 х/-аар тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Улсын яллагч: Ч....д 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.... хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлсөн, оюутан зэргийг харгалзан торгуулийн ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.
Ч.... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын мөнгийг бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байгаа, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн тогтмол орлого байхгүй, оюутан зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч....г 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч....д мэдэгдсүгэй.
4.Ч....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1,050,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ