Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 1601

 

Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


  Хэргийн индекс 135/2016/00808/и

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суугч ******* овогт *******ын ******* / регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас /-д холбогдох 
“10,220,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
 

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигч талуудын гаргасан эвлэрлийн гэрээндээ: 
“... нэхэмжлэгч С.*******, хариуцагч Д.******* бид нар харилцан тохиролцож доорхи нөхцөлтэйгээр эвлэрлийн  гэрээг байгуулж байна. Үүнд: 
Нэхэмжлэгч С.******* би 10,220,000 төгрөгийг нэхэмжилснээ больж /багасгаж/ 1,300,000 төгрөг дээр тохиролцсон энэ мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 30-нд 350,000 төгрөг, 2017 оны 2 сард тэтгэвэр буухаар 350,000 төгрөг, 2017 оны 04 сард 350,000 төгрөг, 2017 оны 5 сард 250,000 төгрөгийг тус тус өгч барагдуулахаар хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрч харилцан эвлэрлийн гэрээ байгуулав.“ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан “10,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
      Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ “нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,220,000 төгрөгийг багасгаж  1,300,000 төгрөгийг хариуцагч Д.*******с гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 30-нд 350,000 төгрөг, 2017 оны 2 сард тэтгэвэр буухаар 350,000 төгрөг, 2017 оны 04 сард 350,000 төгрөг, 2017 оны 5 сард 250,000 төгрөгийг тус тус төлөхөөр ” тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын “нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,220,000 төгрөгийг багасгаж  1,300,000 төгрөгийг хариуцагч Д.*******с гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Д.******* нь 2016 оны 12 дугаар сарын 30-нд 350,000 төгрөг, 2017 оны 2 сард тэтгэвэр буухаар 350,000 төгрөг, 2017 оны 04 сард 350,000 төгрөг, 2017 оны 5 сард 250,000 төгрөгийг тус тус төлөхөөр ” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 35,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.ТУНГАЛАГМАА