| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01714/и |
| Дугаар | 1609 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 1609
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01714/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: ****** аймаг,****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас 9*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас /-д холбогдох
“1,870,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“...нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжилсэн 1,870,000 төгрөгийг Б.******* миний бие нь өр зээл ихтэй, өрх толгойлсон, хоёр охинтойгоо амьдардаг өрхийн орлогогүй биеийн байдал өвчтэй байгаа одоогоор уушиг өвдсөн эмчийн хяналтанд байгаа архаг бөөрний өвчтэй тул уг мөнгийг сарын 30-ны дотор 50,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлттэй байна. Бас боломж олдвол нэмж төлж байх болно .” гэжээ.
Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“... хариуцагч Б.*******ийн сар бүр төлөх мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан “1,870,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь “нэхэмжлэлийн шаардлага 1,870,000 төгрөгийг сар бүрийн 30-ны дотор 50,000 төгрөг төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч С.******* нь хүлээн зөвшөөрч зохигчид энэ тухай тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар С.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох “1,870,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрийн сангийн тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 44,870 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,435 төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,435 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА