| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/1331/Э |
| Дугаар | 1346 |
| Огноо | 2019-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 1346
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч Н.Ундрах,
Шүүгдэгч В....,
Шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эв овогт ...ийн ..., Боржигон овогт ...ын ... нарт холбогдох 1908047471743 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д барилгын туслахын ажил эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, эмээ 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /... /.
2 Монгол улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “...” ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 7, нөхөр, эмээ 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Эв овогт ...ийн ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга: Б.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ В....тай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоо ...тоотод “Хүүхэд дагуулж гадуур хоносон” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч В....ыг зодож, түүний эрүүл мэндэд баруун нүдний гадна булан, зүүн зовхи, дээд уруулд цус хуралт, доод уруулын салстад язрал, цус хуралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
В.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.... бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоо ...тоотод “Хүүхэд дагуулж гадуур хоносон” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч В....ыг зодож, түүний эрүүл мэндэд баруун нүдний гадна булан, зүүн зовхи, дээд уруулд цус хуралт, доод уруулын салстад язарсан, цус хуралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 1.
Хохирогч В....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би шөнийн 02 цаг өнгөрч байхад гэртээ унтаж байтал манай төрсөн эгч ... орж ирээд манай эгч намайг чи хүүхэд яагаад дагуулж яваад байна гэж загнаад байхаар нь согтуу хүнтэй юу ярихав гэж бодоод дуугүй сууж байхад манай эгч гэв гэнэт амиа хорлолоо гээд гэрийн чагтаганаас боож үхнэ гээд байхаар нь би зүгээр бай гэж хэлсэн чинь уурлаад миний хацар луу 2 удаа алгадаад авахаар нь би яаж байгаа юм бэ гэж хэлтэл энэ юу ч биш энэнээс илүү чамайг зодно гэж хэлээд үснээс зулгаагаад миний толгой руу өшиглөөд байсан. Тэгсэн нөхөр ... орж ирэхэд манай эгч ... нөхөртөө энэ ...ыг ал гэж хэлтэл нөхөр нь над дээр ирээд миний толгой хэсэг рүү өшиглөж зүүн талын уруул руу өшиглөж гэмтээсэн. Тэгсэн ... би чамд үг хэлдэггүй яваад байдаг 3 байсан одоо харин ингээд цохичихлоо гэж хэлэхээр нь за тэгвэл баярлалаа гэж хэлтэл за сайхан амраарай гэж хэлээд гэрлүүгээ орсон. Өглөө босох гэтэл хамаг бие хөндүүртэй байхаар нь би ээждээ хэлсэн чинь цагдаад өг гэхээр нь би цагдаа дуудсан. Тэр хоёр нилээн согтуу байсан. ... уруул, толгой хэсэг рүү өшиглөж авсан. Гараараа толгой хэсэг рүү цохиж авсан. ... намайг үсдээд нүүр ам руу алгадаад толгой руу өшиглөөд байсан. Манай эгч ... зүүн зовхи, цээжинд цус хуралт гэмтлийг намайг үсдэж байгаад нүүр, нүд, цээж рүү гараараа цохиж учруулсан. ...ын нөхөр ... нь баруун нүдний гадна булан, дээд уруулд цус хуралт, доод уруулын салстад язралт гэмтлүүдийг миний уруул руу нэг удаа өшиглөж гараараа нүд толгой хэсэг рүү цохиж учруулсан. Шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтлийг ..., ... нар нийлж намайг зодож учруулсан. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр 2 хүнд хуулийн хариуцлага хүлээлгэж үнэн зөвөөр нь шийдүүлмээр байна. Уг асуудал 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 11- нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Алтан-Овоо ...тоотод байх манай эгч В....ын хашаанд болсон. ...” гэх мэдүүлэг /хх 14- 24 х/, 2.
Шүүгдэгч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 10-ны орой эхнэр бид хоёр найзындаа очиж жоохон архи уучихсан халамцуу гэртээ харьсан чинь эхнэр ...ынд яваад орчихсон би гэртээ орох гээд тамхи татаад гадаа зогсож байтал ...ын гэрт хүн орилох чимээ гарахаар нь би яваад очтол эхнэр өөрийн төрсөн дүү ...ыг зодож байсан. Тэгсэн ... манай охин руу дайрч чамаас боллоо гээд муухай орилж хашигчаад байхаар нь би чи ер нь хүний эгч байж битгий ингэж бай гэж хэлээд эхнэрийн хажуунаас ороод ...аас зуурч байгаад нүүр лүү нь нэг удаа гараараа цохитол манай эхнэр В.... боль гээд болиулсан. Тэгтэл дүү ... намайг уучлаарай миний буруу гээд бид гурав хэсэг юм ярилцаж байгаад эвээ олоод унтаж амарсан. Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 123- 124 х,
шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шүүгдэгч В....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө би халамцуу байдалтай дүү ...тайгаа ярилцах гээд гэрт нь ортол гэртээ унтаж байхаар нь ороод гэрлээ асаа гэж хэлээд гэрлийг нь асаалгаж болсон асуудлын талаар хэлээд хэдэн хатуу үг хэлсэн чинь юу ч ярихгүй гөлийгөөд суугаад байхаар нь уур хүрээд гараараа нүүрэнд нь алгадаж үснээс нь зулгааж байгаад гуянд нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал гаднаас нөхөр орж ирээд чи юу болоод байгаа юм эгч нь байж манай охиныг битгий уруу татаж яваад байгаач, чамд үг хэлэлгүй дүүгээ гэж бодоод явж байхад чи яаж байгаа юм бэ гэж хэлээд нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би ...ыг дахиад цохих гэтэл манай нөхөр ... намайг болиулсан. Тэгтэл дүү ... намайг уучлаарай ахиж ийм байдал гаргахгүй, буруу юм хийж явсан байна гээд учраа олоод салсан чинь цагдаад өргөдөл өгчихсөн байна. 4 ...” гэх мэдүүлэг /хх 112-113 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4.Шинжээчийн 11027 тоот дүгнэлт 1.В....ын биед баруун нүдний гадна булан, зүүн зовхи, дээд уруулд цус хуралт, доод уруулын салстад язрал, цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 27 х/, 5.Шинжээч эмч О.Болороогийн “... Зүүн нүдний зовхины цус хуралт, уруулын цус хуралт, салстын язрал цус хуралт нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уруулын цус хуралт зулгаралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Нүдний зовхины цус хуралт нь мөн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дүгнэлтэнд тусгагдсан дээрх гэмтлүүд нь олон удаагийн мохоо зүйлээр үүсэх боломжтой. Тухайн гэмтлүүд нь алгадах, өшиглөх үед үүсэх боломжтой. гэх мэдүүлэг /хх 31-32 х/ 6.В....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 51 х/ 7.В....ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 54 х/ 8.В....ын ажлын газрын тодорхойлолт /хх 56 х/ 9.В....ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 78 х/ 10.Б....гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 81 х/ 11.Б....гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 82 х/ 12.Б....гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 78 х/ 13.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /Б...., В.... нарын/ /хх 83 х/ зэрэг болно Шүүгдэгч Б...., В.... нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоо ...тоотод В....ыг “Хүүхэд дагуулж гадуур хонолоо” хэмээн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар түүнийг В.... нь үсдэж нүүр ам руу нь алгадах, толгой руу өшиглөх, Б.... уруул руу нь нэг удаа өшиглөж гараараа нүд толгой хэсэг рүү нь цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд баруун нүдний гадна булан, зүүн зовхи, дээд уруулд цус хуралт, доод уруулын салстад язрал, цус хуралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: Хохирогч В....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... намайг үсдээд нүүр ам руу алгадаад толгой руу өшиглөөд байсан. Манай эгч ... зүүн зовхи, цээжинд цус хуралт 5 гэмтлийг намайг үсдэж байгаад нүүр, нүд, цээж рүү гараараа цохиж учруулсан. ...ын нөхөр ... нь баруун нүдний гадна булан, дээд уруулд цус хуралт, доод уруулын салстад язралт гэмтлүүдийг миний уруул руу нэг удаа өшиглөж гараараа нүд толгой хэсэг рүү цохиж учруулсан. Шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтлийг ..., ... нар нийлж намайг зодож учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 14-24 х/, Шүүгдэгч Б....гийн “...эхнэрийн хажуунаас ороод ...аас зуурч байгаад нүүр лүү нь цохитол манай эхнэр В.... боль гээд болиулсан. ...” гэх мэдүүлэг /хх 123-124 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, Шүүгдэгч В....ын “...уур хүрээд гараараа нүүрэнд нь алгадаж үснээс нь зулгааж байгаад гуянд нь нэг удаа өшиглөсөн.. ...” гэх мэдүүлэг /хх 112- 113 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, Шинжээчийн 11027 тоот дүгнэлт
1.В....ын биед баруун нүдний гадна булан, зүүн зовхи, дээд уруулд цус хуралт, доод уруулын салстад язрал, цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 27 х/, Шинжээч эмч О.Болороогийн “..Зүүн нүдний зовхины цус хуралт, уруулын цус хуралт, салстын язрал цус хуралт нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уруулын цус хуралт зулгаралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Нүдний зовхины цус хуралт нь мөн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дүгнэлтэнд тусгагдсан дээрх гэмтлүүд нь олон удаагийн мохоо зүйлээр үүсэх боломжтой. Тухайн гэмтлүүд нь алгадах, өшиглөх үед үүсэх боломжтой. гэх мэдүүлэг /хх 31-32 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн. Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хууль бусаар халдаж хөнгөн хохирол учруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно. В...., Б.... нар нь В....ын биед баруун нүдний гадна булан, зүүн зовхи, дээд уруулд цус хуралт, доод уруулын салстад язрал, цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл учруулсан нь хэргийн үйл 6 баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгч нарын үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан. Шүүгдэгч В...., Б.... нар хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. В...., Б.... нарын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь бүлэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх тусгай шалгуурыг хуульчилсан. Шүүгдэгч нарын үйлдэл тус бүрээс учирсан хохирол нь нэг газарт, нэг цаг хугацаанд үүссэн хөнгөн гэмтэлд хамаарч байгаа болох нь хохирогч, шинжээч нарын тайлбараар тогтоогдсон тул шүүгдэгч нарыг үйлдлээрээ нэгдэн бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг хууль тогтоогчийн зүгээс аутентик тайлбараар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт тайлбарласан. Энэхүү тайлбар хэсэгт зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэсэн. Энэ тайлбарт заасан “гэр бүлийн гишүүн” гэх ойлголтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4-т Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т зааснаар ойлгоно гэсэн бөгөөд уг зүйлд гэр бүлийн гишүүнд төрөл, садангийн хүнийг хамруулахаар заасан.Гэр бүлийн тухай хуулийн 3.1.6-д садангийн хүнд гэрлэгчийн төрсөн дүү хамаарахаар зохицуулсан, шүүгдэгч В...., Б.... нар гэрлэгчид болох нь тэдний гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 83 х/-гаар, хохирогч В.... нь шүүгдэгч В....ын төрсөн дүү болох нь тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 14-24, 112-113, 123-124 х/-ээр тус тус тогтоогдож байгаа. Иймд шүүгдэгч В...., Б.... нарын хохирогч В....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бүлэглэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар 7 зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, В...., Б.... нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй. Хохирогч В.... эмчилгээний зардал нэхэмжлээгүй болох нь “нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна” гэх түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 14-24 х/-ээр тогтоогдож байгаа тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн. Улсын яллагч: Б....д 500,000 төгрөгийн, В....д 500,000 төгрөгийн торгуулийн ялын санал гаргасан. Шүүгдэгч нар: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, торгуулийн ял оногдуулж өгнө үү? гэсэн.
Хохирогч В.... нь шүүгдэгч нарын хүүхдийг дагуулж гадуур хонодог асуудлаас болж уг гэмт хэрэг гарах шалтгаан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, бусдад учруулсан хор уршиг их биш, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нар хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд гэр бүл, ахуйн хүрээнд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан шүүхээс Б...., В.... нарт тус бүрт нь 500 нэгжтэй тэнцэх торгуулийн ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ...ын ..., Эв овогт ...ийн ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.
.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Жамьянсүрэнг 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ялаар, В....ыг 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б...., В.... нарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б...., В.... нарт мэдэгдсүгэй.
5.Б...., В.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б...., В.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 10
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ