| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01697/и |
| Дугаар | 1610 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 1610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/001697/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн ,танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* / регистрийн дугаар *******, утас *******/-ын хүсэлттэй
“*******ыг эрэн сурвалжлуулах тухай ” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчТ.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“... Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ****** дугаарын шийдвэртэй иргэний хэргийн, Давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 08 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 138 тоот тушаалаар *******аас миний охин *******д асрамжийн мөнгө, орон сууцны үнийн дүнгээс 12,750 төгрөг өгөх ёстой. Түүнээс хойш 3 жил боллоо. Нэг ч удаа мөнгө төгрөг өгөхгүй байна. Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх хуудас гаргуулж хөөдцөлдүүлсэн ч удаа дараа худал ярьж нэг бол үүд хаалгаа тайлахгүй, уулзахгүй байна. Эгч, ээжтэйгээ 3-уулаа Баптист сүмд явдаг. Эгч *******ын байдаг төрсөн эгч *******ын гутлын лангуу №3-2 суудаг. Эгч нь дүүгээ хамгаалж дандаа худлаа яридаг. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт ын Очбаяр /регистрийн дугаар / нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу гаргасан хүсэлт гаргагч Т.*******ын гаргасан овогт ын Очбаяр /регистрийн дугаар /-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар овогт ын Очбаяр /регистрийн дугаар /-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар овогт ын Очбаяр /регистрийн дугаар /-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Т.*******ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. овогт ын Очбаяр /регистрийн дугаар /-ийн хаяг болон хаана байгааг нь тодруулсаны эцэст хүсэлт гаргагч Т.******* /утас *******/-т утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА