| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01722/и |
| Дугаар | 1611 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 1611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01722/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* хот, ******* дүүрэг, ******* баг, ******* ****** гудамж, ****** тоотод оршин суух, ****** ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...миний бие 1983 онд их сургууль төгсөөд Дарханы мах комбинатад тооцоологчоор 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс ажилд орсон бөгөөд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нягтлан бодогчоор ажилласан. Миний бие нь хот руу шилжихээр болсон тул тус байгууллагад 1990 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүртэл ажилласан. Миний бие нь тэтгэвэрт гарах болж архиваас ажилд орсон гарсан тушаалаа шүүлгэсэн боловч ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул миний дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.*******гийн гаргасан “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Д.******* нь Дарханы мах комбинатад тооцоологч, нягтлан бодогчоор 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, Хөдөө аж ахуй, Хүнсний үйлдвэрийн Яамны харьяа мах, сүү үйлдвэрлэлийн нэгдэл Дархан хот дахь мах комбинатын даргын 1990 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/212 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, гэрч , нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Д.******* нь Дарханы мах комбинатад тооцоологч, нягтлан бодогчоор 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА