| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0440/Э |
| Дугаар | 0061 |
| Огноо | 2020-01-13 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 0061
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б....,
Иргэдийн төлөөлөгч Н.Нармандах, Д.Цэнд-Аюуш,
Улсын яллагч Х.Онолт,
Хохирогч Б....,
Хохирогч Ч....ийн өмгөөлөгч Б.Солонго,
Гэрч Т....,
Шүүгдэгч Н...., түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ...д холбогдох 1828000000141 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Баян-Чандмань суманд байрлах “...” мах бэлтгэлийн газарт гэрээт ажилтнаар ажилладаг, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.
Н.... нь:
- Иргэн Ж....д “Би ...ХХК-д менежерээр ажилладаг, гадаад улсаас Лексус 570 маркийн автомашин 1 ширхэг, Лексус 470 маркийн автомашин 2 ширхэгийг хямд үнээр оруулж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 97,000,000 төгрөгийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас өөрийн эзэмшлийн ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
- Иргэн Э....ийг “...гадаад улсаас Приус 20 маркийн автомашин хямд үнээр оруулж ирж өгнө...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 6,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
- Иргэн Ц....ийг “...Лексус 470 маркийн автомашин гадаад улсаас оруулж ирнэ, урьдчилгаа шилжүүлэх шаардлагатай” гэж хуурч, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- Иргэн Б....ийг “...гадаад улсаас Лексус 470 маркийн автомашин хямд үнээр оруулж ирнэ, урьдчилгаа 20,000,000 төгрөг шилжүүлэх шаардлагатай” гэж хуурч, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- Иргэн Б....г “...гадаад улсаас Приус 20 маркийн автомашин хямд үнээр оруулж ирж өгнө...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансар үйлчилгээний төвд байрлах бэлэн мөнгөний машинаас 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- Иргэн Б....ыг “...хүү Г....ыг Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 1,250,000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрилла төвд байрлах Голомт банкны салбараас 800,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,
- Иргэн Ч....т Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...Япон улсаас хямд үнэтэй Приус-20 маркийн автомашин 2 ширхэгийг оруулж ирж өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд 22,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- Иргэн Б....г “...оюутан цэрэг, дүйцүүлэх албаар цэргийн алба хаасанд тооцуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо ТБД андуудын автобусны буудлын хажууд 700,000 төгрөгийг авч залилсан,
- Иргэн Б....ийг "...цэргийн албыг дүйцүүлж хааж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 500,000 төгрөгийг авч залилсан,
- Иргэн О....г “төрсөн дүү ...ыг цэргийн алба дүйцүүлэн хаасанд тооцуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний олон нийтийн телевизийн замын эсрэг талд 500,000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэр комбинатын автобусны буудлын орчим 500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан, бусдад нийт 175,250,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Ж....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 07 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна өдрийг санахгүй байна би ХААН банкны захирал ... /миний үеэл дүү/-тай уулзахад тэр хямдхан машин оруулж ирдэг хүн байна, би өөрөө бас машин захиалж авсан гэж надад хэлсэн. Би тухайн үед машины хэрэг гарсан байсан, машин авна гээд ярьж байсан. Тэгээд ярилцаж байгаад би машин захиалахаар болсон 2 хоногийн дараа би ...тай уулзаад Лексус 570 нэг ширхэг, 470 хоёр ширхэгийг захиалахаар болж урьдчилгаа мөнгө болох 20 саяар 2 удаа, 45 сая төгрөгийг ...гийн данс руу тэр өдөртөө шилжүүлсэн. Би тэр хүнтэй утсаар яриагүй уулзаач үгүй. Би тэр машинуудын нэг 470-ыг дүүдээ нэгийг нь мөнгө нэмж зарна гэж бодож байсан. Машиныг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монголд орж ирнэ гэж хэлсэн ингээд өнгөрсөн. Дараа нь 09 дүгээр сарын эхээр ... над ру утсаар залгаад машин ирсэн байна гэж байна 15 сая төгрөгийн хэрэг гараад байна нэг машинд 5, 5 сая төгрөг зарцуулахаар болоод байна гэж хэлж байсан гэхээр нь би 15 сая төгрөгийг ...ын данс руу хийсэн. ... цааш нь нөгөө хүнийхээ данс руу хийсэн байсан. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр машин ирээгүй байхаар нь би ... руу машин юу болсон бэ гэхэд тэр утсаа салгаад удаагүй эргэж над руу залгаад хятадад ургацын баяр болоод байна гээд саатаад байна гэж хэлж байна гэж надад хэлсэн. Тэгээд 10 хоносон. машин ирэхгүй болохоор нь ...ыг нөгөө хүн рүү нь яриулахад тэр хүн нь машин ирсэн байгаа 2 хоногийн дараа ирээд ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа авахаар Улаанбаатар хот руу яваад ...тай хамт очоод нөгөө хүнтэй анх удаа уулзахад шар залуу байсан, нэрийг нь ... гэж байсан. Мөнгө шилжүүлэхэд ... нэрээр нь мөнгө шилжүүлж байсан. Би нөгөө залуугаас машин яасан бэ гэж түүнээс асуухад 3 хоногийн дараа бэлэн болно гааль дээр буусан гааль дээр асуудалтай байна машинаа авч чадахгүй байна гэж хэлсэн, би түүнээс найдвартай юм уу гэхэд тэр найдвартай асуудалгүй гээд байсан, би түүнээс хурим найр болох гээд байна машины хэрэг болоод байна мөнгө шилжүүлснээс хойш 2 сар болоод байна чи машиныг надад өгөхөөр болсон байна гэж хэлэхэд тэр надад 2 машин танд гаргаж өгье гэхээр нь би ямар учиртай машин юм бэ гэхэд тэр манай ахын машин байгаа юм гэж хэлээд дараа нь надад 2 Ланд 200 машин авч ирсэн тэгээд тэр 3 хоногийн дараа би таны 3 машиныг ачаад Өмнөговь ороод танд өгсөн машинаа эргүүлээд авна гэж хэлсэн тэгээд би нөгөө өгсөн хоёр машиныг нь аваад буцсан. Аймгийн төвд ирээд 3 хоногийн дараа нь би нөгөө нөхөр лүү ...аар залгуулж машин яасан бэ гэж асуулгаж байсан. Тэгсэн ... над руу утсаар залгаад надад 15 сая төгрөгийн хэрэг гараад байна та надад 6, 7 сая төгрөг зохицуулаад өгөөтөхөөч гэхээр нь би юу яриад байгаа юм бэ машинаа авмаар байна гэж хэлээд утсаа салгасан. Би ... дүү рүү утсаар яриад нөгөө нөхөр чинь утсаар яриад мөнгө нэхээд байна гэхэд тэр харин тиймээ тэр бас над руу залгаад бичиг баримт болохгүй байна мөнгө хэрэг болоод байна гээд байна гэж хэлсэн тэгэхээр нь би наад нөхөр чинь худлаа яриад байгаа юм биш биз дээ машинаа хараагүй байхад мөнгө нэхээд байх юм гэж хэлсэн. Үдээс хойш нь ...тай уулзаад яах уу мөнгө нэхээд байх юм машины бичиг баримт нь болохгүй байгаа юм байна машин нь ирэх нь ирсэн юм шиг байна гэж ... надад хэлсэн. Тэгэхээр нь би гайхаж байгаад 7 сая төгрөгийг ...ын данс руу хийсэн тэр цааш нь ...гийн данс руу хийсэн яагаад ...ын дансаар дамжуулсан гэхээр нь ... анхнаасаа тэр хүнтэй харьцсан болохоор би ...ын дансаар мөнгийг шилжүүлсэн юм. Би 7 сая төгрөгийн асуудал гарахад ... өөрөө над руу утсаар залгасан, түүнээс өмнө 2 машин авахад түүний царайг харсан. Тэгсэн надад өгсөн 2 машин нь түрээсийн машин болж таарсан. Би тэр хоёр машиныг аймгийн төвд авчираад 6, 7 хоног болсон, би хүний үнэтэй машиныг унаж яваад яах вэ гэж бодоод хашаандаа тавьсан. Тэгсэн нөгөө 2 машиныг авна гээд 3 хүн хүрч ирээд энэ хоёр машин манай компанийн машин ... гэдэг нөхөр түрээслэж авсан гээд гэрээ гаргаад ирсэн. Тэгэхээр нь би яаж ч чадаагүй машиныг нь өгөөд явуулчихсан. Лексус 570-ыг 89 сая төгрөг, лексус 470-ыг нэгийг нь 38 сая төгрөгөөр тооцож авахаар болсон тэгээд машиныг авахдаа үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж анх тохирсон байна. Тэр залуу хямдхан машин монголд оруулж ирдэг гэхээр нь би түүнд нь итгэсэн дээрээс нь ... тэр залуугаас өмнө нь лексус 470 машиныг захиалсан дүүгийнх нь машин ирсэн гэж хэлсэн тэгээд 8 дугаар сард тэр машин нь ирсэн болохоор маш их итгэсэн байсан юм. 20 саяаар хоёр удаа, 40 саяаар нэг удаа, 15 саяаар нэг удаа, 7 саяаар нэг удаа нийтдээ 107,000,000 сая төгрөгийг ...гийн дансанд хийсэн. ...Би ямар ч байсан 107 сая төгрөгийг ... дүүд өгсөн харин саяхан манай дүү ... миний өгсөн 107 сая төгрөгөөс 10 сая төгрөгийг ...гийн дансанд хийгээгүй авч үлдээд надад өгсөн. Би одоо Н....гаас 97 сая төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 5-8 х/,
2.Хохирогч Ж....гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ...д 3 машины урьдчилгаа мөнгө өгч захиалсан. Нийт 97,000,000 төгрөг өгсөн. 6,000,000 төгрөг буцааж авсан. Одоо 91,000,000 төгрөг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Хохирогч Ц....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 08 дугаар сарын дундуур байсан санагдаж байна өдрийг нь санахгүй байна. ХААН банкны захирал ... хямдхан машин гаднаас оруулж ирүүлэх боломж байна гээд надад машины зураг үзүүлээд ийм ийм машин орж ирж байна гэж хэлсэн. Би лексус 470 машин сонирхож байсан би түүнээс хэдэн төгрөгөөр оруулж ирдэг юм бэ гэхэд тэр 36 сая төгрөгөөр орж ирэх боломж байна гэж хэлсэн. Тэгээд би машины зураг үзсэн, би гэр бүлийн хүнтэйгээ ярьж байгаад өөрийнхөө унаж байсан машиныг зараад дээрээс нь мөнгө нэмээд 20 сая төгрөг болгоод лексус 470 машины урьдчилгаа мөнгө бүрдүүлээд ...ад хэлсэн. ... надад хэлэхдээ урьдчилгаа 20 сая төгрөг өгнө дараа нь машин ирэхээр үлдсэн 16 сая төгрөгийг өгнө гэж хэлсэн байсан, тэгээд би 20 сая төгрөгөө бэлэн болгоод ...ад хэлэхэд тэр надад ... гэсэн ХААН банкны данс руу хийчих гэж хэлсэн. Би тухайн үед Улаанбаатар хотод явж байсан болохоор өөрийнхөө мобайл банкаар 10 сая төгрөгийг, урт цагааны өмнө талын ХААН банкаар 10 сая төгрөгийг энэ дансанд 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хийсэн. Мөнгөө хийгээд ...ад дансанд мөнгийг хийсэн гэж хэлсэн тэр сарын дараа машин ирнэ гэж хэлсэн 1 сар өнгөрсөн машин ирээгүй, 9 дүгээр сарын сүүлээр ...аас машин юу болсон бэ гэхэд тэр би эргээд залгая гээд утсаа салгаад удаагүй эргэж залгаад машин Хятадад саатсан байна 10 дугаар сарын 10- даар ирэх юм байна гэж хэлсэн. Өнөөдрөөс 3 өдрийн өмнө ... руу утсаар залгаад машин юу болсон бэ гэхэд тэр нөгөө хүн худлаа хэлсэн юм шиг байна цагдаад гомдол гаргасан байгаа чи цагдаа дээр очоод гомдол гаргаж мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 12 х/,
4.Хохирогч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ...а овогтой ... гэх хүнд 20 сая төгрөгийг дансанд нь шилжүүлж залилуулсан. 2018 оны 08 дугаар сард Өмнөговь аймгийн ХААН банкны нарийн бичиг ажилтай, манай ангийн охин ... над руу “Арабаас хямдхан машин оруулж ирж байна. Чи машин захиалах уу? гэхээр нь би тухайн үед итгэлгүй орхисон байсан бөгөөд хэд хоногийн дараа Өмнөговь аймгийн ХААН банкны захирал ...ад Лексус 470 маркийн автомашиныг Арабаас хямд үнээр захиж авчруулсан тухай сонсоод ...ын гэрийнх нь гадаа очиж машиныг нь үзэхэд үнэхээр Лексус 470 маркийн автомашин байхаар нь Өмнөговь аймгийн 2-оос 3 хүн уг автомашиныг авахаар захиалсан гэж би сонссон. Тэгээд би ангийн охин ...тай холбогдож банкны чинь захирал чамаар дамжуулж машин захиалж автомашинаа авсан юм уу? мөн хоёр, гурван хүн бас захиалчихсан байгаа юм уу гэж асуутал ... “тийм, надаар дамжуулж захиалсан байгаа. ... захирал бас надаар дамжуулж захиалуулаад одоо машин нь энд ирчихсэн байна. Чи захиалахгүй юм уу, энэ хүмүүс хямд үнээр аваад байна шүү дээ” гэхээр нь би хэдэн төгрөг болох вэ гэж асуутал 38 сая төгрөгөөр Лексус 470 маркийн автомашин чинь ирнэ урьдчилгаа 20 сая төгрөг өгөх юм бол захиалганд орно гэж хэлэхээр нь би эхнэр Б....тай ярилцаж байгаад уг машиныг худалдаж авахаар болоод өөрийн унаж байсан “Тоёота Кровн" маркийн автомашинаа 15 сая төгрөгөөр зараад нэмж цалингийн зээл аваад нийт 20 сая төгрөг болгоод эхнэрээрээ дамжуулж 7 сая төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 23 минутанд Даланзадгадын ХААН банкны ...ын ...дугаарын данс руу, 16 цаг 50 минутанд Б.... мөн банкнаас үлдэгдэл 13 сая төгрөгийг нь ...гийн данс руу шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /2 хх 182-184 х/,
5.Хохирогч Э....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний төрсөн эцэг ...ийн дүү ...ийн хүүхэд болон ... нь ...ХХК-д борлуулалтын менежер хийдэг, машин тэрэг хямдхан зардаг гэж надад ярьсан. Тэгэхээр нь би өөрөө машин авах хэрэгтэй байна гэж ...д хэлсэн чинь асуудал байхгүй, би хамаатан гэдэг үүднээс танд машин авч өгч тус болно гэж ярьсан. Тэр үед нь би танай компаниар дамжин орж ирвэл үнэ мөнгө хэдэн төгрөг байдаг юм бэ гэж асуухад ажилтан өөрөө авах юм бол манай компани ямар ч татвар, түрээс, элдэв шимтгэл төлбөргүй, цаад улсын үнээр нь өгдөг, тийм учраас би танд тус болоод өөрийн нэр дээр машин авч өгнөө. Хэрвээ та Монголд орж ирсэн машин авбал 15 сая төгрөгөөр авна, надаар дамжуулаад авах юм бол 10 сая төгрөгөөр авна гэхээр нь эгч нь цалингийн зээл аваад машинтай болох гэсэн юм, приус 20 авах гэсэн юм гэж ярьсан чинь “тэгээ надаа урьдчилгаагаа өг машин 20-30 хоногын дараа ирдэг” гэхээр нь цалингийн зээлээ аваад ...гийн дансруу 6,000,000 төгрөг хийсэн. Тухайн үед Хаан банкны захирал ... чи хаанаас машин авч байгаа юм бэ гэхээр нь манай хамаатны нэг хүүхэд ...ХХК-д ажилладаг надад тус болоод машин хямдхан авч өгч байгаа гэж хэлсэн. Тэр үед надаас Лексус 470 авч өгөх боломжтой юу асуугаад өгөөч гэж хэлэхээр нь асууж өгье гэж хэлсэн. ...д энэ тухай хэлэхэд “боломжтой, хэрвээ танай захирал юм бол би ачиж аваад өгье” гэж хэлэхээр нь би итгээд захиралтай ярь гэж хэлсэн. Ингээд тэр хоёр хоорондоо ярилцаад мөнгө өгч, авалцсан байх. ...Ингээд хэсэг хугацааны дараа ажлын хүүхэд ... манай найз ... машин асуугаад байна гэхээр нь таньж мэддэггүй хүмүүсд хэрэггүй биздээ гэж хэлээд орхисон. ...Тэгсэн ...ийн эхнэр надруу фэйсбүүкээр холбогдоод чи тус болооч, хамаатны дүүдээ хэлээд өгөөч гэхээр нь асууж өгье гэж ярьсан. ...Тэгээд энэ талаар ...д хэлэхэд ... болно гээд мөн надад ярьсан яриагаа ярьж байсан. ...Ингээд ... ...тай холбогдсон, би утсыг нь өгсөн тэд нар хоорондоо ярилцаж тохирсон байх. ...Энэ цагаас хойш ер нь бол манай хамаатны дүү ... үнэхээр ...ХХК-д ажилладаг юм уу, үгүй юм уу мэдэхгүй асууж сураглахаар 2018 оны 10 дугаар сард компани дээр нь очиж асуухад ямар ч менежер хийдэггүй, үүдний харуул хийж байсан гэх яриа гараад өөрийн авсан машиныхаа гэрчилгээг харуулаад танайд Кэйш энд мони ХХК байдаг талаар асуухад манайд ийм компани байхгүй, юу яриад байна гэж хэлсэн. Тэгээд гэрчилгээ дээр бичсэн компаний талаар ...утсаар асуухад Өргөө кино театрын хажууд буюу Өргөөгийн урд талд автоломбард байна гэсэн. Тэгээд ломбард дээр очиж уулзахад чиний унаж яваа машин манай барьцаанд байгаа одоо 4,930,000 төгрөгийн тооцоотой энэ мөнгөө төлөөд машинаа өөрийн нэр дээр шилжүүлж ав гэсэн. Тэгээд ... намайг залилсан байна гэж мэдээд нөхөр ..., захирал ... нарт цагдаагийн байгууллагад өргөдөл өг, эрэн сурвалжлуул гэж хэлсэн. Тэр цагаас хойш энэ асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдах болсон. ...Тухайн машин өгсөний дараа сар болгон 500,000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн учир би ...гийн дансруу хоёр сарын төлбөр гэж 1,000,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Мөн Кэйш энд мони ХХК-ийн ломбардны нэр дээр байсан дээрх машины төлбөр гээд 4,930,000 төгрөг би төлөөд нэр дээрээ шилжүүлж авсан. Одоо ... надад 1,930,000 төгрөг өгнө. ...би 1,930,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /3 хх 137-139 х/
6.Хохирогч Б....н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр манай үеэл дүү ... Приус 20 маркийн автомашин авсан байхаар нь яаж авсан талаар асуухад ... гэх хүнээс урьдчилгаа 50 хувийг нь өгөөд Монголд ирсэнийх нь дараа үлдсэн мөнгийг нь хүүгүйгээр төлөөд машинаа авах боломжтой юм байна гэхээр нь дүү ...ээр дамжуулан Приус 20 маркийн автомашин авахаар болж 2018 оны 09 дүгээр сарын эхээр ... гэх хүний Хаан банкны дансруу 6 сая төгрөг шилжүүлсэн. Би тэр ... гэх хүнтэй огт уулзаж байгаагүй. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр манай дүү ... нөгөө ... гэх хүн таны мөнгийг аваад алга болчихлоо утсаа авахгүй байна, хоёулаа гэрт нь очиж уулзъя гээд Телевизийн шинэ эцэс орчимд байх гэрт нь очиход хүн байгаагүй. Манай дүү ... тэрнээс хойш Цагдаад өргөдөл гаргаж хөөцөлдөж байгаа гэсэн. ...... гэх хүний Хаан банкны дансны дугаарыг авч Сансарын үйлчилгээний төвийн тэнд байдаг АТМ-ээс 6 сая төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /3 хх 146-147 х/,
7.Хохирогч Б....н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 9 дүгээр сард ... гэх хүн манай ээжийн эгчийнх нь төрсөн хүүхэд байгаа юм. Приус 20 маркийн авто машин ...гаас худалдаж авсан гэж утсаар ярьж байсан. Би тэр үед машин авах гэж байсан болохоор “Би машин захиалмаар байна. Хэдэн төгрөгөөр ирэх бол” гэхэд “11,000,000 төгрөгөнд приус машин авна, урьдчилгаа 5-6 сая төгрөг өгч болно. Эсхүл бүгдийг нь өгч болно” гэж хэлсэн. Би хүнээс зээлж авч 6,000,000 төгрөг ...гийн данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш сарын дараа “машин яасан бэ” гэхэд “ирж байгаа” гэж хэлсэн. Одоо шүүгдэгчээс 6,000,000 төгрөгөө нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
8.Хохирогч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай хүү ... 2018 оны 06 дугаар сард 47 дугаар сургуулийн 12 дугаар ангийг төгссөн. ...... нь манай хүүд Хууль сахиулахын их сургуульд орох сонирхолтой бол оруулж өгч чадна шүү гэж хэлсэн байсан. Манай хүү гэртээ ирээд энэ талаар манай нөхөр болон надад хэлсэн юм. ...Нөхөр, хүү бид гурав Баянгол дүүргийн Өргөө кино театрын урд 14 цаг өнгөрч байхад ...г залгахаар нь шууд яваад очсон. ...Тэгээд би ...д манай хүүгийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо дутуу байгаа гэж хэлэхэд “болно би хүнтэй уулзаад янзлаад оруулж өгч чадна” гээд хүүгийн шалгалтын дүн болон хувийн хэрэг, гэрчилгээ зэргийг бас манай нөхөр болон миний иргэний үнэмлэхний хуулбарыг аваад өөрийн утасны дугаарыг өгөөд асуух зүйл байвал утсаар лавлаарай гэсэн. ...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр над руу ... ярьсан тухайн үед надад хэлэхдээ хүүгийн чинь дүнгийн засалт хийнэ та урьдчилгаа болгож мөнгө өгч чадах уу та хэдийг надад урьдчилгаанд өгөх боломжтой байна гэхээр нь би зөрүүлээд ...д хандаж чамд хэдэн төгрөгийн хэрэгцээ байгаа юм бэ гэхэд 1,250,000 төгрөг гэж надад хэлсэн тэгээд би шууд ажлаасаа гараад өөрийн зарим эд зүйлсээ ломбарданд тавиад бас нөхрийнхөө цалингийн хагасыг аваад 1,250,000 төгрөгийг бурдүүлээд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ... залгаад надад 800,000 төгрөгийн хэрэг байна, багш нарт нь мөнгө өгөх гэсэн юм гэж хэлэхээр нь тухайн үед нөхөррүүгээ залгаад ... надад хэлсэн зүйлийг хэлсэн. Нөхөр тэр үед цалингаа аваад мөнгөтэй байсан учир 800,000 төгрөгийг Шангрилла зочид буудалд байрлах Голомт банкнаас ...гийн ... гэсэн дугаарын дансруу шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 209-210 х/,
9.Хохирогч Б....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай хүүхдийг Хууль сахиулахын Их сургуульд оруулж өгнө гэж 1,250,000 төгрөг авсан. Манай нөхөр бид хоёртой Өргөө кино театрын урд уулзахдаа өөрөө машинтай байсан. Машин дотор сууж байгаад бичиг баримтыг нь үзэхэд Хууль сахиулах сургуульд багшилдаг гэсэн үнэмлэх үзүүлсэн. Эхний ээлжинд манай хүүхдийн бичиг баримтыг авч явсан. Хэд хоногийн дараа “мөнгөний хэрэг боллоо” гээд 2-3 хоногийн өмнө нэхээд 1,250,000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкных нь данс руу шилжүүлсэн. Дараа нь 9 дүгээр сарын 07-ны өдөр “үлдсэн 800,000 төгрөг хэрэгтэй байна” гэхэд манай нөхөр ...гийн данс руу 800,000 төгрөгийг шилжүүлсэн. 9 дүгээр сарын 10-д гаргахаар нь “хичээл сургууль яасан бэ” гэхэд “өнөөдөр оруулна, маргааш оруулна” гэж хэлдэг байсан. Манай хүүхдэд 100,000 төгрөг бэлнээр өгсөн байсан. Түүнийгээ “манай сургууль хүүхдүүддээ сар болгон 100,000 төгрөг өгдөг, эхний сарынхаа мөнгийг авч бай” гэж хэлээд манай хүүхдэд өгсөн байсан. Дараа нь Хууль сахиулахын Их сургуульд оруулж өгнө гээд Бөмбөгөрийн цаад талын хувцасны оёдлын үйлдвэрээс их сургуульд өмсдөг ногоон цэргийн хувцсыг захиалж өгсөн. Тэр хувцас одоо ч байгаа. Гэхдээ тэр хувцас нь малгай ч байхгүй. Энэ бүхний дараа ийм хэрэг хийдгийг нь мэдсэн. Шүүгдэгч надаас нийт 2,050,000 төгрөг авсан. Буцааж 100,000 төгрөг авсан, ногоон цэргийн хувцас 130,000 төгрөгөөр захиалж өгсөн. Өөр авсан мөнгө байхгүй. Эдгээрийг би хохиролд тооцоогүй ..” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
10.Хохирогч Ч....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 06 дугаар сарын сүүлээр өөрийн эзэмшлийн унаж байсан машинаа зарчихаад дахиад машин авахаар хайгаад байж байхад миний эхнэрийн үеэл эгчийн хүү ... нь Япон улсаас машин оруулж ирж байгаа талаар дуулсан тухайн үедээ ... нь машиныг хямдхан оруулж ирнэ, би хамаатан садандаа хямдхан үнээр оруулж ирнэ, монголд ирээд зарахад шууд зарагдахаар ашиг гарахаар хүний нүүр улайлгахааргүй сайхан тэрэг оруулж ирнэ гэж утасны цаанаас хэлж байсан. Тэгээд цаг тохиролцоод Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КРС түргэн хоолны зогсоол дээр уулзах гээд эхнэр хүүхдүүдийн хамт очиход цагаан сүүлийн үеийн лексус маркийн жижиг суудлын автомашин уначихсан ирээд хямд үнээр машиныг чинь 1 сарын хугацаатай найдвартай оруулж ирээд өгчихнө, надад приус 20 маркийн машины нэмэлт тоноглолууд байгаа та 2-т гэж бодоод түүнийг бас хийгээд өгнө гэж хэлсэн. Тэгээд машиныхаа багажийг онгойлгож хар өнгийн цүнх онгойлгож үзүүлсэн бөгөөд дотор нь дүүрэн 20,000 төгрөгийн дэвсгэртээр бүхэлдэж боодол болгосон мөнгө байсан тэгээд тухайн мөнгөө машины урьдчилгаа захиалгууд одоо компани дээр хүргэж өгч тушаах гэж байгаа гэж хэлээд үзүүлэхээр нь түүнээс хойш хэд хоногийн дараа урьдчилгаа 10 сая төгрөг өгчихөөд түүнээс хойш 1 сарын дараа машин ирэх болж байгаа эсэх талаар тодруулахад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав захын хажууд байна хүрээд ир гэж хэлэхээр нь яваад очиход 00-02 УБ... дугаартай хар өнгийн сүүлийн үеийн суудлын бенз машинтай зогсож байсан. Тэгээд уулзаад хоолонд бид нарыг дайлаад удалгүй ирнэ. БНХАУ-ын хил дээр саатчихаад байгаа гэж хэлээд салаад явахдаа миний бага хүүхдэд 50,000 төгрөг өгөөд чихэр авч идээрэй гэж хэлээд явсан. Тэгээд түүнээс хойш хэд хоногийн дараа манай эхнэр лүү яриад машин ирчихсэн яаралтай үлдэгдэл мөнгөө өгчих гэж манай эхнэрт хэлсэн байхаар нь битгий өгөөрэй машинаа авчихаад үлдэгдэл мөнгөө өгнө гэж ярьсан шүү гэж хэлчихээд түүнээс хойш хэдэн цагийн дараа эргээд ярихад шилжүүлчихсэн байсан тэгээд түүнээс машин ирээд буучихсан шинэ гаалийн хашаанд байгаа, нэг машины арлын дугаар нь зөрчихсөн гэж хэлээд байлгаж байгаад гэнэт Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэс дээр баригдсан гэдгийг нь сонссон. ...Үнэтэй машин унаж ирээд, их мөнгө харуулаад мөн дээрээс нь хамаатан учраас итгээд мөнгө өгчихсөн юм гэхдээ сүүлд шилжүүлсэн 10 сая төгрөгийг манай эхнэр ярьж байгаад миний дансаар авчихсан. Би нийт 4 удаагийн үйлдлээр нийт 22 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн. Надад одоо нийт 22 сая төгрөгийн хохирол учирчихаад байна. Уг мөнгөний 15 сая төгрөгийг нь банкнаас зээлж өгсөн. ...” гэх мэдүүлэг /2 хх 5-10, 52-55 х/,
11.Хохирогч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын дундуур манай их сургуулийн ангийн хүүхэд Х.... хамт оюутан цэрэгт хамт явсан. ... гэх хүнийг танилцуулсан ба ... нь Эрдэнэтийн цэргийн ангид ажилладаг ахлах дэслэгч цолтой, хүний нөөцийн мэргэжилтэн гэж танилцсан. ... 2017 оны 11 дүгээр сарын 20-ны үед надад намайг дүйцүүлэх албаар алба хаасанд тооцуулж өгнө гэж хэлээд Баянгол дүүргийн 2 дугаар хороо андуудын автобусны буудлын хажууд миний машин дотор бэлнээр 700,000 төгрөг өгсөн. Тэгээд надад 1 хоногийн дараа цэргийн үүрэгтний үнэмлэх өгсөн. Үнэмлэх дээр миний нэрийг бичиж цэргийн албыг оюутан цэргээр хаасан гэж бичсэн ба тамга тэмдэгтэй байсан, одоо ингээд боллоо гэж хэлсэн. Тэгээд би болсон юм байна гэж бодоод байж байтал 2018 оны 05 дугаар сард надад цэрэг татлагын зарлан дуудах ирэхэд би ...тай утсаар холбогдож ярихад системээс хасаагүй байгаа битгий оч гэж хэлсэн. Тэгээд би очоогүй. Сая ...г хуурамч бичиг баримт өгсөн гэдгийг мэдсэн. Би оюутан байсан болохоор дүйцүүлэхээр хаалгуулахаар шийдсэн юм. Надад 700,000 төгрөгийн хохирол учирсан. Би алдсан мөнгөө эргүүлж авмаар байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү ...” гэх мэдүүлэг /2 хх 95-102 х/,
12.Хохирогч О....н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын эхээр би Солонгос улсад байхад манай найз ... цэргийн албанаас би оюутан цэрэг гээд мөнгө өгөөд хаалгасан гэж хэлсэн. Тэгээд тэр хааж өгсөн хүнтэйгээ 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Батлан хамгаалах яамны Жанчин штабын легонер ... гэх хүнтэй танилцсан. Тэгээд тэр хүн 1,000,000 төгрөг хэрэгтэй гэсэн ба эхлээд 500,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутагт МҮОНРТ-ийн замын эсрэг талд машин дотор тэр өдөр бэлнээр аваад 4-5 хоногийн дотор бүтээж өгнө гэсэн. Тэгээд тэр 2018 оны 10 дугаар сарын 03-нд үлдэгдэл мөнгөө гээд 500,000 төгрөгийг ХУД-ийн нутаг 19 дүгээр хороолол үйлдвэр комбинатийн автобусны буудал дээр өгсөн. Тэгээд түүнээс хойш холбогдоход удахгүй бүтээж өгнө гээд байгаад байсан. Тэгээд одоо болтол ямар нэгэн бичиг баримт бүрдүүлж өгсөн зүйл байхгүй байна. Надад 1,000,000 төгрөгийн хохирол учирсан. ... 2018 оны 10 сарын 03-ны мөнгө авахдаа манай дүү ...ыг оюутан цэрэг хаалгуулаад өгье гэж хэлээд дүүгийн 2% цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбартай авсан. Чамаас авсан 1,000,000 төгрөг батлан хамгаалах яамны дансанд орно. Тэгэхээр энэ мөнгө хууль бусаар авсан мөнгө биш шүү гэж хэлсэн. Би алдсан мөнгөө эргүүлж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /2 хх 103-110 х/,
13.Хохирогч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний бие 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн танилаас цэргийн зарлан ирэхээр нь ямар бичиг баримт бүрдүүлдэг талаар асуухад “мөнгө өгөөд дүйцүүлээд хааж болдог" гэхээр нь ...гийн дугаарыг олж аваад холбогдсон. Тэгээд 2018 оны 06 сардаа 500,000 төгрөгийг ...д өгсөн. Одоог хүртэл цэргийн албаны дүйцүүлэхээр хаагаагүй байгаа ба 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөнгөө буцааж авсан. ...одоо миний бие ямар нэгэн гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг /3 хх 11 х/,
14.Шүүгдэгч Н....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Япон Орос улсаас Монгол улсад машин оруулж ирэх талаар судалсан тэгээд би машиныг оруулж ирж болох юм байна гэж бодсон гаднаас хүмүүс гэмтэлтэй, засвартай машинуудыг хямдхан оруулж ирээд засвар хийлгээд зардагийг мэдээд би ийм машинуудыг оруулж ирээд засварлаад зах зээлийн үнээс бага ханштайгаар зарж болох юм байна гэж төлөвлөсөн. Японд дуудлага худалдаа зарладаг түүнд нь би хувийн материалаа явуулах гэхэд болоогүй заавал төлөөлөх компанитай байж тэгдэг юм билээ. Би ингээд хүмүүст гаднаас машин оруулж ирэх боломжтой гэж хэлээд захиалга авсан, хамгийн анх хамаатаны эгч ...т 2018 оны 6 дугаар сард энэ саналыг тавьсан, эгч машин авах сонирхолтой байна гэж тэр үед хэлсэн. Би ... эгчид танд би гаднаас хямдхан машин оруулж ирье гэхэд тэр зөвшөөрсөн ингээд би судалж эхэлсэн, эгч приус 20 маркын бор шаргал өнгийн машин сонирхсон тэр надад урьдчилгаа гээд 6 сая төгрөгийг миний ... дугаар данс руу хийсэн. Би машин оруулж ирэх боломжгүй болохыг мэдээд ... эгчид энэ талаараа огт хэлээгүй.
... Би эгчийн өгсөн мөнгөнөөс зарцуулсан байсан болохоор хэлж чадаагүй тэгж байтал ... эгчийн захирал ... гэдэг хүн надтай холбогдоод 2006 оны лексус 470 маркын машиныг 32 сая төгрөгөөр авахаар захиалсан. Би ...ад урьдчилгаа мөнгө 20 сая төгрөгийг шилжүүл гэхэд тэр миний дансанд 2018 оны 06 дугаар сард /өдрийг сайн санахгүй байна/ 20 сая төгрөгийг хийсэн. Би нөгөө мөнгөнөөс нь 10 сая орчим төгрөгийг аваад Баянбүрдийн тойргоос баруун талд байдаг авто худалдаанаас 13,300,000 төгрөгөөр приус 20 маркын авто машин аваад ... эгчид өгсөн. ...ын машиныг хаанаас олж болохыг судлаад оросоос оруулж ирж болохыг мэдээд судалсан чинь боломжгүй болсон. Монголд хамгийн сүүлд 2012 оноос хойш бараг лексус 470 орж ирээгүй, хэрэв гаднаас оруулж ирвэл татвар нь өндөр байсан юм. Ингээд би 2007 оны монголд явж байсан машин судалж байгаад зарын сайтаас 2007 оны 2010 онд монголд орж ирсэн лексус 470 машин зарна гэснийг олж үзээд эзэнтэй нь уулзаад машиныг 44 сая төгрөгөөр авсан машинд гадна өнгөлгөө, жижиг сэв, зурааст засвар хийлгээд 2018 оны 08 дугаар сарын дундуур ...ыг Улаанбаатар хотод ирэхэд нь машиныг нь өгсөн. Би түүнд машиныг өгөхдөө бичиг баримтыг нь өгөөгүй, бичиг баримт авахад хугацаа хэрэгтэй байна гэж худлаа хэлсэн. Ингээд ...ад өгөөд явуулсан. ... утсаар дахиж холбогдоод машин дуутай засвар хийгдэхээр байна гэж хэлэхээр нь би машиныг нь буцааж аваад их гэрэл, 4 амаржин, өргөгч, хоёр шил бас бус засварыг хийж доод эд ангийг нь дуугүй болгоод машиныг буцаагаад ...ад өгөөд ...аас 11 сая төгрөгийг авсан. Энэ машиныг хүлээлгэж өгөхөөс өмнө ... надтай холбогдоод машин нэмж оруулж ирэх боломжтой юу гэж надаас асуухаар нь би боломжтой гэж хэлсэн чинь тэр танидаг хуурай ах нь 2 ширхэг лексус 470, 1 ширхэг лексус 570-ыг захиалсан лексус 471-г 32 сая төгрөгөөр, лексус 570-ыг 84 сая төгрөгөөр би оруулж ирээд хөнгөлөлт үзүүлнэ гэж хэлээд урьдчилгаа мөнгө болох нэг лексус 470-д 20, лексус 570-д 40 сая төгрөг гэж хэлсэн чинь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр миний Хаан банкын ... тоот дансанд 20 сая, 20 сая, 40 сая гэж нийтдээ 80 сая төгрөг орж ирсэн. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би авто худалдаан дээрээс орж ирсэн цагаан өнгийн лексус ... маркын жижиг автомашиныг 20 сая төгрөгөөр худалдаж аваад ахиу үнэтэйгээр зарах төлөвлөгөөтэй байсан, машиныг аваад унаж байгаад ...ад өгсөн лексус 470-ыг авахдаа эзэнд нь 18 сая төгрөгөөр бодож өгөөд зөрүү 26 сая төгрөгийг бэлнээр өгч тэр машиныг янзлаад ...ад өгсөн. Би дахиж ийм зүйл хийхгүй гэж бодсон ч гэсэн айснаасаа болоод зогсоож чадаагүй ингээд би 3 машиныг хайсан. Хэрэв явж байсан машиныг худалдаж аваад өгөхөд надад 186 сая төгрөг хэрэгтэй болсон би нөгөө хүмүүстэй машиныг оруулж ирэх боломжгүй гэдгээ хэлж чадаагүй. Данснаасаа 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 80 сая төгрөгийг хорооллын эцсийн И мартын хажуу талын Хаан банкнаас бэлнээр нь авсан. 3 машиныг нэг сарын хугацаанд оруулж ирнэ гэж анх ярьсан байсан машин өгөх хугацаа болох үед хятадын ургацын баяр болж байсан болохоор машин нэхсэн ...ад хятадын ургацын баяр болоод машин орж ирэх хугацаа 15 хоногоор хойшилж байна гэж хэлж өнгөрөөсөн, 15 хоногийн хугацаа дуусаад машинаа ... нэхэлж эхэлсэн тэд нар Улаанбаатар хотод ирээд намайг уулзъя гэж дуудсан тэгээд анх Ж...., ... нартай уулзаад тэд нарт бичиг баримтын бага зэрэг асуудал байгаа болохоор машин хүлээгдээд байна гэж худлаа хэлээд 7 хоногийн дараа машин ирнэ би машин тус бүрээс тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ гэж хэлсэн. Би эдгээр хүмүүсийг ирэхээс өмнө машин түрээслэнэ гэсэн зараас машин түрээслэх үйлчилгээг олж эзэнтэй нь уулзаад 2-нд нь 200 маркын машиныг нэг машиныг хоногийн 850,000 төгрөгөөр түрээсэлсэн байсан болохоор тэр 2 машиныг ..., ... нарт та машин иртэл энэ хоёр машиныг түр хэрэглэж бай гэж хэлээд өгөөд явуулсан. 7 хоног өнгөрч машин өгөх хугацаа болохоор нь машин захиалсан хүнтэй уулзахаас айгаад Сэлэнгэ аймгийн ээж мод руу очоод буцаж Улаанбаатар хотод ирээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өөрөө очоод тэр оройгоо Өмнөговь аймгийн төвд ирсэн. гэх мэдүүлэг /1 хх 34 х/
... Би ...ын хүү ... гэх хүүхдийг Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж хэлээд 2,050,000 төгрөгийг авч залилсан юм. Би мөнгийг нь аваад ардаас нь хөөцөлдөж явдаг тэрнээс биш машин оруулж ирдэг болон Батлан хамгаалах яам, Хууль сахиулах их сургуульд танидаг хүн байхгүй. гэх мэдүүлэг /2 хх 62 х/,
... Би О....тай Цирк дээр уулзаад цэргийн албанаас чөлөөлж өгнө би Батлан хамгаалах яаманд ажилладаг гэж хэлсэн. Тэгээд ...гаас 1,000,000 төгрөг аваад салсан. Дөлгөөн гэх хүнтэй 2018 оны оны 05 сарын үед Этүгэн их сургуулийн хажууд байх усан бассейн дээр Б....г цэргийн албанаас чөлөөлж өгнө гээд 700,000 төгрөг авсан. Тэгээд би ...д ямар нэгэн бичиг баримт өгөөгүй. Харин ...д хуурамч цэргийн алба хаасан гэсэн үнэмлэх гаргаж өгсөн. Тэгээд түүнээс хойш эдгээр хүмүүстэй уулзаагүй. гэх мэдүүлэг /2 хх 112 х/
... Би ...ын хүү ...той анх ярилцаж байсан. би 2006 оны Лексус 470 худалдана гэж ...оос урьдчилгаа мөнгө гэж 20 сая төгрөгийг 2018 оны 8-р сарын сүүлээр өөрийнхөө ... гэсэн дансанд хийлгэж авч байсан. Миний Оросын холбооны улсын хуучин машины захын Лу Техник гэх нэртэй захтай хамтран ажиллах ажил бүтэлгүйтсэн болохоор би автомашиныг нь оруулж ирж чадаагүй. гэх мэдүүлэг /2 хх 202 х/
... Бас өөрийн хамаатны эгч болох ... түүний нөхөр ... нар надруу залгаж 2 ширхэг приус-20 маркийн автомашин захиалах хүсэлтэй байна чи оруулж ирж чадах уу гэхээр нь чадна гээд тэр хоёртой уулзахаар болоод Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт КFS түргэн хоолны машины зогсоол дээр уулзсан юм. Тэгээд ... эгч болон ... нартай уулзаж машинуудын урьдчилгаа болох 11,000,000 төгрөгийг дансаар авсан. Түүнээс хойш 21 хоногийн дараа үлдэгдэл 11,000,000 төгрөгийг дансаар аваад бас машин түрээс болон Олимп хотхонд түрээслэж байсан байрны эвдэрсэн зурагтыг худалдаж авахад зарцуулж, бас хэрэглээний мөнгөнд зарцуулсан. гэх мэдүүлэг /3 хх 70 х/
... ... захирал ... эгчээс сонсчоод цаашаа Ж...., ... гэх хүмүүст машин авах гэж байгаа талаараа хэлж ярьж байсан юм. тэгээд хүмүүс бие биенээсээ дамжуулж холбогдсон, миний мэдэхээр надтай холбогдсон хүмүүс нь ..., ... хоёртой л холбогдож ярьсан, би бусад хүмүүстэй холбогдож ярьж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /3 хх 70/,
15.Шүүгдэгч Н....гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй, Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
16.Гэрч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Машиныг аймгийн төвд авчирсанаас хойш би ингэж машин оруулж ирж болдог юм байна гэж бодоод ах ...д энэ талаар хэлсэн. Тэгсэн ... ах 2 лексус 470, нэг ширхэг лексус 570 машин захиалаад урьдчилгаа мөнгө болох 107 сая төгрөгийг ...гийн дансанд хийсэн. ... надаа машин авсан юм уу яаж авсан юм бэ гэхээр нь би хэлсэн чинь ...гийн дансанд 20 сая төгрөг хийгээд лексус 470 маркийн машин захиалсан байсан. ...Н.... надад бас хэлэхдээ зуучлалын хөлс гээд яриад байсан Ж.... ах надад нийтдээ 107 сая төгрөгийг Н....д өгүүлэхээр өгснөөс би 10 сая төгрөгийг нь Н....д өгөөгүй. ...Ж.... ахад Н.... өгсөн 2 ланд 200 маркийн машин нь түрээсийн машин байсныг нь мэдээгүй байж байгаад аймгийн төвд машиныг авчирсаны дараа нь гэнэт хэсэг хүмүүс ирээд 2 ланд машиныг Н....д түрээсэлж байсан юм гэж хэлээд бичиг баримт гаргаж үзүүлээд машиныг авсан. Тэгэхээр нь бид нар юу билээ гээд Н....гийн утас руу залгахад утсаа авахгүй байсан. ...... надаас хаанаас машин авав гэж асуугаад байхаар нь би ...гийн талаар хэлсэн. Тэгсэн ... Лексус 470 маркийн машин авахаар болоод урьдчилгаа болох 20 сая төгрөгийг төлөх гээд ...гийн дансыг ...ид өгсөн тэр мөнгөө ...гийн дансанд хийсэн байх. ...” гэх мэдүүлэг /1 хх 24-25 х/,
17.Гэрч Т....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр үед манай хүү бид хоёрт ... нь хэлэхдээ манай дүү Таван богдод ажилладаг амралтаа авах гээд байна машин чинь буучихлаа хурдан мөнгөө хий гэж хэлээд манай хаан банкны захирал ... Лексус 470 маркийн авто машин авсан байгаа найдвартай гэхээр нь би манай хүү эхнэр бид гурав ХААН банкны захирал болох ...ын машиныг очиж үзсэн тухайн үед ... гэдэг хүний машиныг хараад би болон хүү эхнэр маань итгээд мөнгөө шилжүүлэхээр болоод манай хүү Тоёота Кровн маркийн авто машиныг 16,000,000 төгрөгөөр зарсан ба тэгээд машинаа зарчаад 13,000,000 төгрөгийг Н.... гэдэг хүний дансанд шилжүүлж өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /2 хх 185 х/,
18.Гэрч Т....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хаан банкны захирал ... гэх хүний туслах нь ...ийн ангийнх нь хүүхэд байсан. Найз нь манай хүүхдэд “чи хөдөө ажилладаг юм чинь машинаа томруулахгүй юу, манай захирал машин авсан” гэж хэлсэн байсан. Манай хүү “одоогоор бололцоо байхгүй цалингийн зээл, машинаа зарж байж болъё” гэхэд найз нь өөрөөсөө машины урьдчилгаа мөнгийг нь өгчихсөн байсан. Тэгээд найз нь “машин чинь буучихаад байна, хурдан мөнгөө явуулаарай” гээд өдөр болгон шамдуулаад байсан. 9 дүгээр сарын 17-ны өдөр 13,000,000 төгрөгийг ...гийн данс руу шилжүүлсэн. 7,500,000 төгрөгийг зуучилсан ... гэх хүний данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
19.Гэрч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай ангийн Пүүжээ (...) надруу 2018 оны 09 дүгээр сард залгаад танай захирал ... Лексүс 470 машин захиалж авсан гэж байна. Чи хаанаас авсан талаар нь асуугаад өгчих гэж гуйхаар нь би ...ээс захирал Лексүс 470 маркийн машин захиалсан юм уу гэхэд тиймээ 32 саяд захиалж авсан гэхээр нь би Пүүжээд энэ талаар хэлсэн ба тэр бас хаширлаад захиралын машиныг үзээд байсан тэгэхээр нь би чи хаширлаад байгаа бол хэрэггүй гэж хэлэхэд тэр өөрөө Лексус 470 машиныг захиалахаар урьдчилгаа мөнгө болох 20 сая төгрөгийг ...гийн данс руу шилжүүлсэн байсан. ...ээр дамжуулаад ... захирал ...тай харьцсан юм билээ. Миний ойлгосоноор ... цалингийн зээл авахад нь захирал ямар учиртай зээл авч байгаа юм бэ гэхэд тэр машин авах гэж байгаа юм манай дүү Таван богдод ажилладаг хямдхан машин оруулж ирдэг гэж хэлсэн юм билээ. Тэгээд зээлээ аваад ... машинаа авсан бас захирал бас машин захиалж аваад үйлчилгээ хийлгэсэн гэсэн, үүнээс болоод ...ын ойр дотныхон л машин авахаар болсон юм билээ гэхдээ би энэ талаар сайн мэдэхгүй. Сүүлд нь ... нь бид нарт ... худлаа хэлсэн байна лээ тэр Таван богдод ажилладаггүй, явж байсан машиныг бид нарт зарсан байна лээ гэж хэлж байсан. ...... над дээр ирээд яг танай захирлынх шиг Лексус 470 маркийн автомашин авъя чи хэлээд өг гэж надад хэлсэн. Би ...ийн хэлсэнээр ...т хандаж ... захирлынх шиг машин авах гэсэн юм гээд байна гэж хэлэхэд хэсэг хугацааны дараа ... “6 үнэлгээтэй захирлынхаас гоё машин байгаа юм байна, урьдчилгаа 20 сая төгрөгөө шилжүүл гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би ...ийн хэлсэн ёсоор ...ид хандаж манай захирлын машинаас илүү гоё машин байгаа юм байна урьдчилгаа 20 сая төгрөгөө шилжүүл гэж байна гэж хэлсэн. ...Тэгээд ... өөрт байгаа 13 сая төгрөг дээр надаас 7 сая төгрөг зээлээд 20 сая төгрөг болгоод ... гэх хүний дансруу шилжүүлсэн юм. ...Би ...ид зээлсэн 7,000,000 төгрөгөө буцаагаад авсан байгаа, ... надаас зээлсэн 7 сая төгрөгөө буцааж өгөхдөө 7,500,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд би ...тай холбоотой асуудал болохоор нь 500,000 төгрөгийг буцааж ...ид өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 21, 3 хх 102-104, 152 х/
20.Гэрч М....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...эхнэр бид хоёр 2008 оны приус 20 маркын автомашиныг ...д захиалсан, ...гаас урьдчилгаа хэдийг өгөх вэ гэхэд тэр хэдийг ч өгч болно ер нь бол 4-өөс 5 сая төгрөг болно гэхээр нь эхнэр бид хоёр ярилцаж байгаад 6 сая төгрөгийг ...гийн дансанд хийсэн. ... 1 сарын дараа Японоос ачигдаж ирнэ гэж хэлсэн. Тэгээд өнгөрсөн ингээд 2018 оны 07 дугаар сарын сүүлээр ...тай холбогдож машин ирсэн үү гэхэд тэр ирээгүй байна. 2, 3 хоногийн дараа ирэх байх гэж хэлэхээр нь би үлдэгдэл мөнгөө яах юм бэ гэхэд тэр ажилтнууд өөрсдөө машин авсан тохиолдолд сар болгон 500,000 төгрөг төлдөг лизингийн үйлчилгээ байдаг гэхээр нь эхнэр бид хоёр зөвшөөрөөд 7 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод очиж машинаа авахад ...улсын дугаартай машиныг бүх зүйлийг нь бэлэн болгосон байхаар нь авсан. Гэрчилгээн дээр нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байхаар нь би ...гаас энэ яагаад энэ компаний нэр дээр байгаа юм бэ Таван богдын нэр дээр байх юм биш үү гэж асуухад тэр манай компани нь салбар компани олон байдаг түүний нэг нь байгаа юм тэгээд лизингээ төлөөд дуусгахад таны нэр дээр шилжих боломжтой болно гэж хэлсэн. Тухайн үед би лизингээ төлөөд машин авч болох юм байна гэж бодоод машинаа аваад ирсэн. ...нийтдээ машин авсанаас хойш 8, 9 сарын мөнгө болох 1 саяар төгрөгийг төлсөн байгаа. ...” гэх мэдүүлэг /1 хх 23 х/
21.Гэрч Н....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “......а бол манай нөхрийн төрсөн дүү байгаа юм. ...би өөрийн охин ...т манай хамаатны хүү болох ... нь машин оруулж ирж зардаг юм байна. ...гаас машин авъя ёстой гоё машинтай болсон байна лээ гэж хэлсэн чинь манай охин болон манай гэрийнхэн итгээд ...гаас машин авахаар болсон. Тэгээд ... нь машины зураг үзүүлээд ийм машин байна гэх зэргээр хэлж ярьдаг байсан. Манай охины машиныг хэсэг хугацааны дараа авч ирсэн байсан. Тэгээд манай охин машинаа аваад Өмнөговь руу яваад дахин хэсэг хугацааны дараа ... нь хороололд банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан байна гэж хэлсэн. Сүүлд миний төрсөн дүүгийн хүүхэд болох ... нь манай охиныг машин авсаныг мэдээд ...тай холбогдсон тэгээд манай дүү ... 6,000,000 төгрөг өгөөд машин захиалахаар болоод машины мөнгө болох урьдчилгаа мөнгийг хүнээс хүүтэй зээлсэн байсан. Тэгээд худлаа хэлсэн нь мэдэгдэж хүмүүсийг залилсан асуудал гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг / хх 151 х/,
22.Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай эхнэр рүү ... залгаад сургуульд нь бичиг баримт 1,250,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь манай эхнэр Саппорогийн Хаан банкны дансаар шилжүүлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 12, 13-ны үед гэж санагдаж байна ... манай эхнэр рүү залгаад үлдэгдэл 800,000 төгрөгөө шилжүүлчих сургуульд орох нь баттай болсон гэж хэлсэн. Тухайн үед би гадуур ажилтай явж байсан болохоор хамгийн ойр байрлах Шангрилла төвийн Голомт банкнаас ...гийн нэртэй Хаан банкны дансруу 800,000 төгрөг шилжүүлсэн. ...... нь яаж сургуульд оруулах талаар нарийн юм яриагүй, мөнгө юунд ашиглана гэж хэлээгүй, зүгээр л сургуульд оруулах мөнгө гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 214 х/,
23.Насанд хүрээгүй гэрч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би элсэлтийн ерөнхий шалгалтаа өгсөний дараа сургууль дээр найзуудтайгаа байж байтал манай ангийн охин Д....гийн найз Н.... гэх залуу ирсэн. ...... нь Хууль сахиулахын сургуулийн Криминалистик шинжээчийн ангид оруулж өгнө гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 213 х/,
24.Гэрч Г....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 08 дугаар сарын үед ...гийн эцэг болон ...ын гэрт очоод юм яриад сууж байгаад манайх машинаа зарчихсан одоо нэг гайгүй машин олж авна гэсэн утгатай юм ярихад ...а манай хүү ... ...ХХК-д ажиллаж байгаа машин оруулж ирж байгаа гэж ярьсан. ......тай утсаар нь холбогдоод уулзах өдөр товлоод Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КFS хоолны газрын авто зогсоолд уулзсан. ...... бид 3 ярилцахад ямар нэгэн асуудалгүй ...ХХК-д борлуулатын менежер хийж байгаа учраас 1 сарын дотор оруулж ирнэ гэхдээ машин захиалахад урьдчилгаа 5 сая төгрөг гэж хэлсэн. Тэгээд 2 машин захиалах юм бол нэгийг нь ашигтай зарж чадах болов уу гэж асуухад би таньд 11 сая төгрөгөөр машиныг чинь оруулж ирж өгнө тэгээд та Монголд зарах юм бол дор хаяж 2-3 сая төгрөг нэмж зарж болно, мөн 2 машин захиалсан тохиолдолд буцаан авалт өгнө гэж хэлсэн, тэгээд ...гаас салчихаад нөхөртэйгөө ярилцаж байгаад 2 машин худалдаж авахаар болсон. 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр надруу залгаад урьдчилгаа мөнгөө өнөөдөр хийх юм бол 2 ширхэг Приус 20 маркийн машин бэлэн байна, одоо оффис дээр захиалгыг чинь баталгаажуулах гээд сууж байна гэж хэлсэн тэгэхээр нь тухайн өдрөө хүмүүсээс гуйж байгаад 10 сая төгрөг бүрдүүлээд шилжүүлсэн. ...2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр машин буучихлаа одоо удахгүй гааль дээрээс аваад хүргээд өгнө гэж хэлээд үлдэгдэл 10 сая төгрөгөө надаас шилжүүлж авсан. Түүнээс хойш машин байхгүй, өөрийнх нь утас холбогдохгүй байхаар нь найз охиноос нь асуухад хөдөө явлаа гэж хэлээд явчихсан байсан тэгээд мөнгөө алдсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /2 хх 19-20 х/,
25.Гэрч П....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н.... бид хоёр үерхээд 1 сар гаран болж байна. ... мөнгө хаанаас олдог талаараа надад огт хэлж байгаагүй, их мөнгөтэй юм шиг санагддаг байсан. ...Н.... надтай анх танилцахдаа Кроун маркийн машин унаж байгаад Бенз унасан. ...дараа нь Лексүс 570 гэдэг машин унаж байсан. ...би түүнээс ямар их машин сольдог юм бэ гэхэд тэр миний машин гэдэг байсан. ...надад мөнгө төгрөг эд зүйл өгч байгаагүй...” гэх мэдүүлэг 12 хх 20 х/,
26.Гэрч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хүү Н.... өөрөө бид нарт хэлэхдээ Таван Богдод харуул хамгаалалтын ажил хийдэг гэж хэлж байсан болохоос би түүнийг яг Таван богдод ажилладаг эсэхийг мэдээгүй. ...... бид нартай хамт амьдардаг байж байгаад 2, 3 сарын өмнө тусдаа гарлаа гэж хэлээд гараад явсан. Олимп хотхонд байр түрээслэж байсан. ...2 сая төгрөгөөр Олимп хотхонд 3 сараад байр түрээсэлсэн байсан. ...би эхэндээ байр нь ямар учиртай байр гэдгийг нь мэдээгүй, ажил төрөлтэй гэж яваад нэг ирээд би тусдаа гарлаа гээд гарсан. Би түүнээс ямар учиртай байр юм бэ гэж асуухад надад манай дарга тог, цахилгааны мөнгийг нь өгч байгаарай гэж хэлээд суулгасан юм гэж хэлдэг байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 28, 3 хх 98-100 х/,
27.Гэрч З....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н.... гэх залуутай нэг их сургуульд хамт суралцдаг байсан юм. Өмнө нь цэрэг татлагын зарлан ирж байгаагүй. Тэгээд надад цэргийн зарлан ирсэн. Манай сургуулийн залуу Н.... өмнө нь надад хэлэхдээ цэрэгт явуулахгүй шууд цэргийн үнэмлэх дээр цэргийн алба хааснаар дүйцүүлж чадна гэж хэлж байсан. Тэгээд би шууд ... дээр очоод 800,000 төгрөгиийг цэргийн албыг дүйцүүлж хаалгахаар өгсөн. Тэгээд намайг цэргийн алба дүүйцүүлж өгч чадалгүй алга болсон. ...надад гомдол санал байхгүй ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /2 хх 150 х/,
28.Гэрч Х....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 05 дугаар сард ... гэх залуугаар цэргийн алба дүйцүүлэхээр 500,000 төгрөг өгсөн юм. тухайн үед ... гэх залуу надтай уулзахдаа цэргийн дүрэмт хувцас өмссөн ахлах дэслэгч цолтой байсан. Надад хэлэхдээ цэргийн сургуульд ажилладаг гэж хэлсэн. Тэгээд би ...д цэргийн алба дүйцүүлэхээр 500,000 төгрөг өгсөн. Тэгээд гэрийнхэндээ цэргийн алба дүйцүүлэх талаар ярьсан чинь манай гэрийнхэн тийм зүйлгүй байхгүй гээд намайг болиулсан. Би тэгээд мөнгөө буцааж авсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 151 х/,
29.Н....гийн дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 88-152, 2 хх 46-49 х/
30.Н....гийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл: /3 хх 91-96 х/,
31.Хохирлын баримтууд /1 хх 37-39, 217, 223 х/
32.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 87, 231 х/
33.Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх 156 х/
34.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 186, 2 хх 64, 127, 3 хх 80 х/
35.Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 224, 233, 2 хх 126, 3 хх 40, 78 х/
36.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2 хх 65, 128, 3 хх 81 х/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.... нь:
1. Ж....г “ХААН банкны салбарын захирал ...ад бусдын мөнгөөр машин авч өгч хямдхан машин оруулж ирдэг гэх итгэлийг түүнд төрүүлж улмаар ...ын таньдаг хүмүүс болох Ж.... хямдхан машин авмаар байна гэхээр нь түүнд Н....г зааж өгч Лексус 570 маркийн автомашин 1 ширхэг, Лексус 470 маркийн автомашин 2 ширхэгийн төлбөр 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 97,000,000 төгрөгийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараар дамжуулан Н.... нь өөрийн эзэмшлийн ... дугаарын дансаар шилжүүлэн авсан,
2. Ц....ийг “ХААН банкны салбарын захирал ...ад бусдын мөнгөөр машин авч өгч хямдхан машин оруулж ирдэг гэх итгэлийг түүнд төрүүлж улмаар ...ын таньдаг хүн болох Ц.... хямдхан машин авмаар байна гэхээр нь түүнд Н....г зааж өгч 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараар дамжуулан Н.... нь 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
3. Э....ийг “... Приус 20 маркийн автомашин хямд үнээр оруулж ирж өгнө...” гэж худал хэлж 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараар дамжуулан 6,000,000 төгрөг шилжүүлэн авсан,
4. Б....ид “... Лексус 470 маркийн автомашин хямд үнээр оруулж ирнэ, урьдчилгаа 20,000,000 төгрөг шилжүүлэх шаардлагатай” гэж худал хэлж 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараар дамжууулан 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
5. Б....д “... Приус 20 маркийн автомашин хямд үнээр оруулж ирж өгнө...” гэж худал хэлэн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансар үйлчилгээний төвд байрлах бэлэн мөнгөний машинаас 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
6. Иргэн Б....д “... хүү Г....ыг нь Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө...” гэж худал хэлж 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 1,250,000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрилла төвд байрлах Голомт банкны салбараас 800,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,
7. Ч....т “... Япон улсаас хямд үнэтэй Приус-20 маркийн автомашин 2 ширхэгийг оруулж ирж өгнө...” гэж худал хэлж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын сүүлээр 22,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
8. Б....д “...оюутан цэрэг, дүйцүүлэх албаар цэргийн алба хаасанд тооцуулж өгнө” гэж худал хэлж 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо ТБД андуудын автобусны буудлын хажууд 700,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
9. Б....д "...цэргийн албыг дүйцүүлж хааж өгнө” гэж худал хэлж 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 500,000 төгрөгийг авсан,
10. О....д “төрсөн дүү ...ыг нь цэргийн алба дүйцүүлэн хаасанд тооцуулж өгнө” гэж худал хэлж 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний олон нийтийн телевизийн замын эсрэг талд 500,000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэр комбинатын автобусны буудлын орчим 500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 175,250,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ж....гийн “...Хаан банкны захирал ...тай уулзахад хямдхан машин оруулж ирдэг хүн байна гэхээр нь Лексус 570 нэг ширхэг, 470 хоёр ширхэгийг захиалахаар болж урьдчилгаа мөнгө болох 20 саяар 2 удаа, 45 сая төгрөгийг тус тус ...гийн данс руу тэр өдөртөө шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 5-8 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Ц....ийн “... ... хямдхан машин оруужл ирдэг залуу гэхээр нь итгээд ... гэсэн ХААН банкны данс руу ... өөрийнхөө мобайл банкаар 10 сая төгрөгийг, урт цагааны өмнө талын ХААН банкаар 10 сая төгрөгийг энэ дансанд 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хийсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 12 х/,
Хохирогч Б....ийн “...Хямдхан машин оруулж ирнэ гэхээр нь итгээд би 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ...а овогтой ... гэх хүнд 20 сая төгрөгийг дансанд нь шилжүүлж залилуулсан....” гэх мэдүүлэг /2 хх 182-184 х/,
Хохирогч Э....ийн “...надаар дамжуулаад авах юм бол 10 сая төгрөгөөр авна гэхээр нь эгч нь цалингийн зээл аваад машинтай болох гэсэн юм, приус 20 авах гэсэн юм гэж ярьсан чинь “тэгээ надаа урьдчилгаагаа өг машин 20-30 хоногын дараа ирдэг” гэхээр нь цалингийн зээл аваад ...гийн дансруу 6,000,000 төгрөг хийсэн. ...” гэх мэдүүлэг /3 хх 137-139 х/,
Хохирогч Б....н “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр манай үеэл дүү ... Приус 20 маркийн автомашин авсан байхаар нь яаж авсан талаар асуухад ... гэх хүнээс урьдчилгаа 50 хувийг нь өгөөд Монголд ирсэнийх нь дараа үлдсэн мөнгийг нь хүүгүйгээр төлөөд машинаа авах боломжтой юм байна гэхээр нь дүү ...ээр дамжуулан Приус 20 маркийн автомашин авахаар болж 2018 оны 09 дүгээр сарын эхээр ... гэх хүний Хаан банкны дансруу 6 сая төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /3 хх 146-147 х/,
Хохирогч Б....ын “... 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр над руу ... ярьсан тухайн үед надад хэлэхдээ хүүгийн чинь дүнгийн засалт хийнэ та урьдчилгаа болгож мөнгө өгч чадах уу та хэдийг надад урьдчилгаанд өгөх боломжтой байна гэхээр нь би зөрүүлээд ...д хандаж чамд хэдэн төгрөгийн хэрэгцээ байгаа юм бэ гэхэд 1,250,000 төгрөг гэж надад хэлсэн тэгээд би шууд ажлаасаа гараад өөрийн зарим эд зүйлсээ ломбарданд тавиад бас нөхрийнхөө цалингийн хагасыг аваад 1,250,000 төгрөгийг бурдүүлээд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ... залгаад надад 800,000 төгрөгийн хэрэг байна, багш нарт нь мөнгө өгөх гэсэн юм гэж хэлэхээр нь тухайн үед нөхөр рүүгээ залгаад ...гийн надад хэлсэн зүйлийг хэлсэн. Нөхөр тэр үед цалингаа аваад мөнгөтэй байсан учир 800,000 төгрөгийг Шангрилла зочид буудалд байрлах Голомт банкнаас ...гийн ... гэсэн дугаарын дансруу шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 209-210 х/,
Хохирогч Ч....ийн “... урьдчилгаа 10 сая төгрөг өгчихөөд түүнээс хойш 1 сарын дараа машин ирэх болж байгаа эсэх талаар тодруулахад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав захын хажууд байна хүрээд ир гэж хэлэхээр нь яваад очиход 00-02 УБ... дугаартай хар өнгийн сүүлийн үеийн суудлын бенз машинтай зогсож байсан. Тэгээд уулзаад хоолонд бид нарыг дайлаад удалгүй ирнэ. БНХАУ-ын хил дээр саатчихаад байгаа гэж хэлээд салаад явахдаа миний бага хүүхдэд 50,000 төгрөг өгөөд чихэр авч идээрэй гэж хэлээд явсан. ...Үнэтэй машин унаж ирээд, их мөнгө харуулаад мөн дээрээс нь хамаатан учраас итгээд мөнгө өгчихсөн юм гэхдээ сүүлд шилжүүлсэн 10 сая төгрөгийг манай эхнэр ярьж байгаад миний дансаар авчихсан. Би нийт 4 удаагийн үйлдлээр нийт 22 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /2 хх 5-10, 52-55 х/,
Хохирогч Б....гийн “... ... 2017 оны 11 дүгээр сарын 20-ны үед надад намайг дүйцүүлэх албаар цэргийн алба хаасанд тооцуулж өгнө гэж хэлээд Баянгол дүүргийн 2 дугаар хороо андуудын автобусны буудлын хажууд миний машин дотор бэлнээр 700,000 төгрөг авсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 95-102 х/,
Хохирогч О....н “... 2018 оны 10 сарын 03-ны өдөр манай дүү ...ыг оюутан цэрэг хаалгуулаад өгье гэж хэлээд дүүгийн 2% цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбартай авсан. Чамаас авсан 1,000,000 төгрөг батлан хамгаалах яамны дансанд орно. Тэгэхээр энэ мөнгө хууль бусаар авсан мөнгө биш шүү гэсэн. ... эхлээд 500,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутагт МҮОНРТ-ийн замын эсрэг талд машин дотор тэр өдөр бэлнээр аваад 4-5 хоногийн дотор бүтээж өгнө гэж авсан. ... 2018 оны 10 дугаар сарын 03-нд үлдэгдэл мөнгөө гээд 500,000 төгрөгийг ХУД-ийн нутаг 19 дүгээр хороолол үйлдвэр комбинатийн автобусны буудал дээр авсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 103-110 х/,
Хохирогч Б....ийн “... миний бие 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн танилаас цэргийн зарлан ирэхээр нь ямар бичиг баримт бүрдүүлдэг талаар асуухад “мөнгө өгөөд дүйцүүлээд хааж болдог" гэхээр нь ...гийн дугаарыг олж аваад холбогдсон. Тэгээд 2018 оны 06 сардаа 500,000 төгрөгийг ...д өгсөн. ...” гэх мэдүүлэг /3 хх 11 х/,
Шүүгдэгч Н....гийн “...Би хүмүүст гаднаас машин оруулж ирэх боломжтой гэж хэлээд захиалга авсан, хамгийн анх хамаатаны эгч ...т 2018 оны 6 дугаар сард энэ саналыг тавьсан, ... эгч приус 20 маркын бор шаргал өнгийн машин сонирхсон тэр надад урьдчилгаа гээд 6 сая төгрөгийг миний ... дугаар данс руу хийсэн.
... ... эгчийн захирал ... гэдэг хүн надтай холбогдоод 2006 оны лексус 470 маркын машиныг 32 сая төгрөгөөр авахаар захиалсан. Би ...ад урьдчилгаа мөнгө 20 сая төгрөгийг шилжүүл гэхэд тэр миний дансанд 2018 оны 06 дугаар сард /өдрийг сайн санахгүй байна/ 20 сая төгрөгийг хийсэн. Би нөгөө мөнгөнөөс нь 10 сая орчим төгрөгийг аваад Баянбүрдийн тойргоос баруун талд байдаг авто худалдаанаас 13,300,000 төгрөгөөр приус 20 маркын авто машин аваад ... эгчид өгсөн. ... би 2007 оны монголд явж байсан машин судалж байгаад зарын сайтаас 2007 оны 2010 онд монголд орж ирсэн лексус 470 машин зарна гэснийг олж үзээд эзэнтэй нь уулзаад машиныг 44 сая төгрөгөөр авч ...ад өгсөн ...,
... ... надтай холбогдоод машин нэмж оруулж ирэх боломжтой юу гэж асуухаар нь би боломжтой гэж хэлсэн чинь тэр танидаг хуурай ах нь 2 ширхэг лексус 470, 1 ширхэг лексус 570-ыг захиалсан лексус 470-г 32 сая төгрөгөөр, лексус 570-ыг 84 сая төгрөгөөр би оруулж ирээд хөнгөлөлт үзүүлнэ гэж хэлээд урьдчилгаа мөнгө болох нэг лексус 470-д 20, лексус 570-д 40 сая төгрөг гэж хэлсэн чинь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр миний Хаан банкын ... тоот дансанд 20 сая, 20 сая, 40 сая гэж нийтдээ 80 сая төгрөг орж ирсэн. /1 хх 34 х/
... Би ...ын хүү ... гэх хүүхдийг Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж хэлээд 2,050,000 төгрөгийг авч залилсан ... гэх мэдүүлэг /2 хх 62 х/,
... Би О....тай Цирк дээр уулзаад цэргийн албанаас чөлөөлж өгнө би Батлан хамгаалах яаманд ажилладаг гэж хэлсэн. Тэгээд ...гаас 1,000,000 төгрөг аваад салсан. Дөлгөөн гэх хүнтэй 2018 оны оны 05 сарын үед Этүгэн их сургуулийн хажууд байх усан бассейн дээр Б....г цэргийн албанаас чөлөөлж өгнө гээд 700,000 төгрөг авсан. Тэгээд би ...д ямар нэгэн бичиг баримт өгөөгүй. Харин ...д хуурамч цэргийн алба хаасан гэсэн үнэмлэх гаргаж өгсөн. ... гэх мэдүүлэг /2 хх 112 х/
... Би ...ын хүү ...той анх ярилцаж байсан. би 2006 оны Лексус 470 худалдана гэж ...оос урьдчилгаа мөнгө гэж 20 сая төгрөгийг 2018 оны 8-р сарын сүүлээр өөрийнхөө ... гэсэн дансанд хийлгэж авч байсан. ... гэх мэдүүлэг /2 хх 202 х/
... Өөрийн хамаатны эгч болох ... түүний нөхөр ... нар надруу залгаж 2 ширхэг приус-20 маркийн автомашин захиалах хүсэлтэй байна чи оруулж ирж чадах уу гэхээр нь чадна гээд тэр хоёртой уулзахаар болоод Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт КFS түргэн хоолны машины зогсоол дээр уулзсан юм. Тэгээд ... эгч болон ... нартай уулзаж машинуудын урьдчилгаа болох 11,000,000 төгрөгийг дансаар авсан. Түүнээс хойш 21 хоногийн дараа үлдэгдэл 11,000,000 төгрөгийг дансаар аваад бас машин түрээс болон Олимп хотхонд түрээслэж байсан байрны эвдэрсэн зурагтыг худалдаж авахад зарцуулж, бас хэрэглээний мөнгөнд зарцуулсан .... гэх мэдүүлэг /3 хх 70 х/
... ... захирал ... эгчээс сонсчоод цаашаа Ж...., ... гэх хүмүүст машин авах гэж байгаа талаараа хэлж ярьж байсан юм. тэгээд хүмүүс бие биенээсээ дамжуулж холбогдсон, миний мэдэхээр надтай холбогдсон хүмүүс нь ..., ... хоёртой л холбогдож ярьсан, би бусад хүмүүстэй холбогдож ярьж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /3 хх 70, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Н....ын “... би хямд машин оруулж ирдэг хүн байна гэсэн чинь ... ах 2 лексус 470, нэг ширхэг лексус 570 машин захиалаад урьдчилгаа мөнгө болох 107 сая төгрөгийг ...гийн дансанд хийсэн. ...... надаас хаанаас машин авав гэж асуугаад байхаар нь би ...гийн талаар хэлсэн. Тэгсэн ... Лексус 470 маркийн машин авахаар болоод урьдчилгаа болох 20 сая төгрөгийг төлөх гээд ...гийн дансыг ...ид өгсөн тэр мөнгөө ...гийн дансанд хийсэн байх. ...” гэх мэдүүлэг /1 хх 24-25 х/,
Гэрч Т....ын “...Тэр үед манай хүү бид хоёрт ... нь хэлэхдээ манай дүү Таван богдод ажилладаг амралтаа авах гээд байна машин чинь буучихлаа хурдан мөнгөө хий гэж хэлээд манай хаан банкны захирал ... Лексус 470 маркийн авто машин авсан байгаа найдвартай гэхээр нь би манай хүү эхнэр бид гурав ХААН банкны захирал болох ...ын машиныг очиж үзсэн тухайн үед ... гэдэг хүний машиныг хараад би болон хүү эхнэр маань итгээд мөнгөө шилжүүлэхээр болоод манай хүү Тоёота Кроун маркийн авто машиныг 16,000,000 төгрөгөөр зарсан ба тэгээд машинаа зарчаад 13,000,000 төгрөгийг Н.... гэдэг хүний дансанд шилжүүлж өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /2 хх 185 х/
Гэрч Г....ын “...манай ангийн Пүүжээ (...) ... Лексус 470 машиныг захиалахаар урьдчилгаа мөнгө болох 20 сая төгрөгийг ...гийн данс руу шилжүүлсэн байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 21, 3 хх 102-104, 152 х/
Гэрч М....ын “... эхнэр бид хоёр 2008 оны приус 20 маркын автомашиныг ...д захиалсан, ...гаас урьдчилгаа хэдийг өгөх вэ гэхэд тэр хэдийг ч өгч болно ер нь бол 4-өөс 5 сая төгрөг болно гэхээр нь эхнэр бид хоёр ярилцаж байгаад 6 сая төгрөгийг ...гийн дансанд хийсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 23 х/
Гэрч Н....ы “... миний төрсөн дүүгийн хүүхэд болох ... нь манай охин машин авсныг мэдээд ...тай холбогдсон тэгээд манай дүү ... 6,000,000 төгрөг өгөөд машин захиалахаар болоод машины мөнгө болох урьдчилгаа мөнгийг хүнээс хүүтэй зээлсэн байсан ...” гэх мэдүүлэг / хх 151 х/
Гэрч Д....ын “...Манай эхнэр рүү ... залгаад сургуульд нь бичиг баримт 1,250,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь манай эхнэр Саппорогийн Хаан банкны дансаар шилжүүлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 12, 13-ны үед гэж санагдаж байна ...” гэх мэдүүлэг /1 хх 214 х/,
Насанд хүрээгүй гэрч Г....ын “...Би элсэлтийн ерөнхий шалгалтаа өгсөний дараа сургууль дээр найзуудтайгаа байж байтал манай ангийн охин Д....гийн найз Н.... гэх залуу ирсэн. ...... нь Хууль сахиулахын сургуулийн Криминалистик шинжээчийн ангид оруулж өгнө гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 213 х/,
Гэрч Г....ийн “... ярилцахад ямар нэгэн асуудалгүй ...ХХК-д борлуулатын менежер хийж байгаа учраас 1 сарын дотор оруулж ирнэ гэхдээ машин захиалахад урьдчилгаа 5 сая төгрөг гэж хэлсэн. Тэгээд 2 машин захиалах юм бол нэгийг нь ашигтай зарж чадах болов уу гэж асуухад би таньд 11 сая төгрөгөөр машиныг чинь оруулж ирж өгнө тэгээд та Монголд зарах юм бол дор хаяж 2-3 сая төгрөг нэмж зарж болно, мөн 2 машин захиалсан тохиолдолд буцаан авалт өгнө гэж хэлсэн, тэгээд ...гаас салчихаад нөхөртэйгөө ярилцаж байгаад 2 машин худалдаж авахаар болсон. 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр надруу залгаад урьдчилгаа мөнгөө өнөөдөр хийх юм бол 2 ширхэг Приус 20 маркийн машин бэлэн байна, одоо оффис дээр захиалгыг чинь баталгаажуулах гээд сууж байна гэж хэлсэн тэгэхээр нь тухайн өдрөө хүмүүсээс гуйж байгаад 10 сая төгрөг бүрдүүлээд шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /2 хх 19-20 х/,
Гэрч З....ын “... Манай сургуулийн залуу Н.... өмнө нь надад хэлэхдээ цэрэгт явуулахгүй шууд цэргийн үнэмлэх дээр цэргийн алба хааснаар дүйцүүлж чадна гэж хэлж байсан. Тэгээд би шууд ... дээр очоод 800,000 төгрөгиийг цэргийн албыг дүйцүүлж хаалгахаар өгсөн. ...” гэх мэдүүлэг /2 хх 150 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.
Залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Н.... нь бусдын эд хөрөнгө болох мөнгийг шилжүүлэн авахдаа “приус 20, Лексус 470, 570 маркийн автомашинуудыг хямд үнээр оруулж ирнэ”, “Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө”, “цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцуулж өгнө” гэх зэргээр худал үгээр хуурч,
зарим хохирогч нарт “урьдаар ... гэх хүнд хямд машин авч өгөн түүний итгэлийг олж түүнээс хямд машин найз нар нь сураглахад Н....г зааж өгсөн”, “...ХХК-нд борлуулалтын менежер хийдэг”, “Батлан хамгаалах яамны Жанжин штабын легионер ажилтай”, “түрээсийн үнэтэй машин унаж очин төөрөгдөлд оруулах” зэргээр огт хийдэггүй ажлаа хийдэг мэтээр, өөрт байхгүй зүйлээ байгаа мэтээр бусдад ойлгуулах замаар төөрөгдөлд оруулж 10 хүнээс 16 удаагийн /нэг хүнээс 1-3 удаа/ үйлдлээр, цаг хугацааны давтамжтайгаар, бэлэн болон бэлэн бусаар бусдын нийт 175,250,000 төгрөг авсан нь Залилах гэмт хэргийг худал үгээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байгаа.
Уг гэмт хэргийн нийт хохирлын 175,250,000 төгрөг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д заасан их хэмжээний хохиролд хамаарч байгаа.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх нөхцөл байдлын талаар: Гэмт хэргийн давтамжийн “байнга” гэх шинжийг тодорхойлоход нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг гол шалгуур болгодог, Н.... нь нэг төрлийн гэмт хэргүүдийг цаг хугацааны хувьд бие даасан эхлэл төгсгөлтэй, өөр өөр цаг хугацаа, орон зайд үйлдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй тул тоон давтамжийн хувьд Залилах гэмт хэргийг байнга үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан, 2018.06.15-11.20-ны хооронд буюу тодорхой цаг хугацааны завсарлагатайгаар, тогтвортой үйлдсэн, бусдаас авсан мөнгөө хувийн хэрэгцээндээ буюу гар утас худалдаж авах болон бусад байдлаар хувийн хэрэгцээгээ хангахад болон үнэтэй байр, автомашины түрээсийн үйлчилгээнд зарцуулсан, зан төлөвийн хувьд бусдыг худал үгээр хуурч мэхлэх хэвшмэл шинжтэй зэргээс үзэхэд уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Шүүгдэгч Н.... бусдыг худал үгээр хуурч болон зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан бусдын мөнгийг авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.
Иргэдийн төлөөлөгч нар: Шүүгдэгч Н....г Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх саналыг гаргасан.
Хохирогч Б....ийн 500,000 төгрөгийн хохирол төлөгдсөн болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 хх 11 х/-ээр,
Хохирогч Ж.... 97,000,000 төгрөг нэхэмжилснээс 6,000,000 төгрөг төлөгдсөн болох нь /3 хх 70 х/ баримтаар тогтоогдсон, үлдэгдэл хохирол 91,000,000 төгрөг төлөгдөөгүй,
Хохирогч Ц....ийн 20,000,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болох нь түүний мэдүүлгээр /1 хх 12 х/,
Хохирогч Б.... 20,000,000 төгрөг нэхэмжилснээс 2,910,000 төгрөг төлөгдсөн болох нь хохирогчийн бичгээр гаргасан баримт /3 хх 237 х/-аар тогтоогдсон, үлдэгдэл 17,090,000 төгрөг төлөгдөөгүй,
Хохирогч Б....ын 2,050,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 209-210 х/-ээр,
Хохирогч Ч....ийн 22,000,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2 хх 5-10 х/-ээр
Хохирогч Б....гийн 700,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /12 хх 95-102 х/-ээр,
Хохирогч О....н 1,000,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2 хх 103-110 х/-ээр
Хохирогч Э....ийн 1,930,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 хх 137-139 х/-ээр,
Хохирогч Б....н 6,000,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 хх 146-147 х/-ээр тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт тус тус олгох нь зүйтэй байна.
Улсын яллагчаас: шүүгдэгч Н....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо төлөхийг зөвшөөрч байгаа зэргийг харгалзан 05 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлэхээр тогтоож өгнө үү? гэсэн.
Хохирогч нар:Ялын талаар тусгайлан санал гаргаагүй.
Шүүгдэгч Н....гийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд олон хүнд хохирол учруулсан, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээс хорих ял шийтгүүлж байгаа, хохирол, хор уршиг бүрэн арилаагүй зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Н....г 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Н....гийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Н....гаас:
4.1. 91,000,000 төгрөг гаргуулж Өмнөговь аймаг Даланзадгад сумын 2-р баг Хан-Уулын 8-10 тоотод оршин суух КЮ73032510 регистрийн дугаартай Ж....д,
4.2. 20,000,000 төгрөг гаргуулж Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6-р баг Баян булаг хороолол 19-2 тоотод оршин суух КЮ92050210 регистрийн дугаартай Ц....ид,
4.3. 17,090,000 төгрөг гаргуулж Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3-р баг 39-37 тоотод оршин суух КЮ92101510 регистрийн дугаартай Б....ид,
4.4. 2,050,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 02-09 тоотод оршин суух ЧО68040401 регистрийн дугаартай Б....д,
4.5. 22,000,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Цоглог 201-27 тоотод оршин суух ВЮ86061119 регистрийн дугаартай Ч....т,
4.6. 700,000 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 6-83 тоотод оршин суух УК97052377 регистрийн дугаартай Б....д,
4.7. 1,000,000 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буян-Ухаа 61-1-7 тоотод оршин суух УЗ98092835 регистрийн дугаартай О....д,
4.8. 1,930,000 төгрөг гаргуулж Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3-р баг Далан 25-9 тоотод оршин суух ФМ90041583 регистрийн дугаартай Э....т,
4.9. 6,000,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хороолол 31-197 тоотод оршин суух КН87063011 регистрийн дугаартай Б.... нарт тус тус олгосугай.
5.Н....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б....ийн 500,000 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин ... болтол Н....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
ШҮҮГЧ Б.БАТАА
ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ