Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 1622

 

 Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


  Хэргийн индекс 135/2016/00704/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би, 

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Технологийн  Их сургуульд холбогдох

“ 2,678,877 төгрөг гаргуулах ” тухай иргэний хэргийг хянаад    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: 
“...миний бие Д.******* нь *******, ****** аймаг дахь ******* сургуульд англи хэлний багшаар ажилладаг. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн хөлс 2,678,877 төгрөгийн нэхэмжлэлийн албан байгууллагаасаа гаргуулж авахаар гаргасан. Уг хохирлыг байгууллагын зүгээс шийдвэрлэж өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь ****** аймаг дахь Технологийн сургуульд холбогдуулан “2,678,877 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар Д.*******ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд холбогдуулан “2,678,877 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт  нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,183 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА