Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 1623

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс 135/2016/01690/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** баг Хараагийн ****** тоотод оршин суух, ******* овгийн *******гийн******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн хүсэлттэй,
“Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие ******* нь улсад 38 жил хөдөлмөр эрхлэхдээ........ 1978.09.01-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртлэх ажилласан жилийг баталгаажуулж өгнө үү
Миний бие нь 1962.01.24-ны өдөр ******* аймгийн *******тэй сумын *******д хэмээх газар төрсөн. Төрсөн цагаасаа эхлэн өвөг эцэг гийн гэрт өсөж хүмүүжин 16 нас хүрээд хөдөлмөр эрхлэж хөдөлмөрийн дэвтэр анх авахад Дархан хотын БТМС-д элсэн орж захирлын 1980.09.20-ны өдрийн 82 дугаар тушаалаар өвөг эцэг гийн нэрээр овоглон бичсэн байсан. Учир нь миний өвөг эцэг г миний төрсөн эцэг гэж бодож бичигдсэн байна. Үүний улмаас миний төрсний гэрчилгээг баримт болголгүй тухайн үеийн хүмүүсийн ажлын хариуцлагагүй байдлаас үүдэн овог солигдсон байна. Иймд 1995.01.01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн дэвтэр нь нийгмийн даатгалын дэвтэр болж өөрчлөгдөхөд миний төрсний гэрчилгээ иргэний үнэмлэхийг үндэслэн төрсөн эх *******гээр овоглон Нийгмийн даатгалын дэвтэр авсан нь үнэн болно” гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                               
                                                                       
ҮНДЭСЛЭХ нь:


Хүсэлт гаргагч *******ийн гаргасан Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“ хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.     
******* овогт *******гийн******* /регистрийн дугаар *******/ -ийн 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн дугаартай хөдөлмөрийн дэвтэрт гийн******* гэж овог нэрийг алдаатай бичиж олгосон болох нь  хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, төрсний гэрчилгээ, гэрч , нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 
Иймд 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******гийн******* мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан боловч тэрээр шүүх хуралдаан дээр “...ажилласан хугацаатай холбоотой тушаал шийдвэр байгаа, зөрчилтэй зүйл байхгүй” гэсэн тайлбарыг гаргаж байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:    

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******гийн******* /регистрийн дугаар *******/-ийг ийн 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

            

 


             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА