| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01484/и |
| Дугаар | 1630 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 1630
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01484/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт*******гийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** гудамж “******* *******”ХХК-ийн залгаа байранд байрлах “******* *******”- /регистрийн дугаар , утас 9, /-д холбогдох,
“14,482,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:
“...нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч “******* *******” -д холбогдуулан 14,482,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг “******* *******” ийн захирал нь дараах хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг,
2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг,
2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг,
2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг,
2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг,
2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөгийг тус тус*******гийн *******гийн банкны тоот дансанд төлнө.” гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч “******* *******” д холбогдуулан 14,482,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч “******* *******” -д холбогдуулан 14,482,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож нэхэмжлэгч Р.******* нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “******* *******” төлөхийг хүлээн зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын /нэхэмжлэгч Р.******* нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “******* *******” төлөхийг хүлээн зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан / эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,360 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, эвлэрсэн үнийн дүнгийн 50 хувь болох 67,475 төгрөгийг хариуцагч “******* *******” өөс, эвлэрсэн үнийн дүнгийн 50 хувь болох 67,475 төгрөгийг улсын Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Р.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА