| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01627/и |
| Дугаар | 1634 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 1634
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01627/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, Арцат ****** гудамж ****** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/- хүсэлттэй,
“Үрчлэлт хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие 2001 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр охинг төрүүлсэн. Тухайн үед би Солонгос улсад ажиллахаар явах гэж байсан тул өөрийн ээж *******д охинг үрчлүүлэн үлдээсэн. Одоо би Монголдоо ажиллаж амьдарч байгаа бөгөөд охиноо өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна. Миний ээж одоо 61 настай ба хуулиар 60 наснаас дээш хүнд хүүхэд үрчлүүлэх нь хориотой байдаг юм байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд ******* нь шүүхэд ирүүлсэн хариу талбартаа:
“...миний бие нь охин Мөнхгэрэлийн хүүхдийг тэтгэвэрт гарахын тулд үрчилж авсан боловч амжилтгүй болсон. Одоо би тэтгэвэрт гарч нас өндөр болж охинг өсгөн хүмүүжүүлэх боломжгүй учир төрсөн эх Н.*******д үрчлүүлэх хүсэлттэй байна. Мөн ******* миний бие нь эрүүл мэндийн тодорхой шалтгаанаар /удаан сууж чадахгүй толгойн өвчтэй унадаг/ шүүх хуралд суух боломжгүй тул уг хуралд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* нь “Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай” хүсэлт гаргах эрхтэй ба харьяалал зөрчөөгүй, дараах үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2001 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Н.*******ийн охиныг ******* үрчлэн авч, 2007 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 14 дугаарт бүртгүүлж, төрсний гэрчилгээ авсан болох нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэний бүртгэлийн хүүхэд үрчилсний 14 дугаартай гэрчилгээ, 292/14 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж заасны дагуу хүсэлт гаргагч Н.******* нь эх *******д төрсөн охинг үрчлүүлсэн боловч нь одоо эхийн асрамжид амьдарч байгаа, үрчлэн авагч ******* нь охинг төрсөн эхэд нь буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2007 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн үрчлэлтийг хүчингүй болгож, охинг төрсөн эх Н.*******ийн асрамжинд шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2001 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охинг 2007 оны 03 дугаар сарын 24-ний өдөр д үрчлүүлсэн 14 тоот бүртгэлийн дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар охин г төрсөн эх ******* овогт *******ын *******ийн асрамжид шилжүүлсүгэй.
3. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д зааснаар д холбогдох үрчлэлтийн талаарх бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсөний гэрчилгээг сэргээж, төрсөн эх Н.*******д олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА