Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1640

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 135/2016/01606/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, өөрийн байранд байрлах Дархан-Уул аймгийн ******* ******* ******* газар /утас *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг,****** хороолол, *******ын ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас /-д холбогдох,
“4,697,600 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
              

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ******* ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... ****** аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн , , , тоот актуудын төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй байгаа тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61, 62 дугаар зүйлүүдэд заасны дагуу дээрх актын төлбөр 4,697,600 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргав.” гэв

Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Энэхүү акт нь надад мэдэгдээгүй, тодорхой зөрчил агуулсан акт гарсан тул хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд энэхүү шүүх хуралд оролцохгүй болно.” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
             

   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* ахуй ******* газар нь хариуцагч Г.*******ас ****** аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн , , , тоот актуудын төлбөр 4,697,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Монгол Улсын Сангийн яамны улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 23-02-16/75 тоот актаар “...Зориулалтын бусаар зарцуулсан 612,000 төгрөгийг тухай үед ******* аж ******* ******* газрын даргаар ажиллаж байсан Г.*******ар төлүүлж, төсвийн орлогод төвлөрүүлэхээр ...”, мөн өдрийн тоот актаар “...Зориулалтын бусаар зарцуулсан 2,246,000 төгрөгийг тухайн үед ******* аж ******* ******* газрын даргаар ажиллаж байсан Г.*******ар төлүүлж, төсвийн орлогод төвлөрүүлэхээр...”, тоот актаар “...Үндэслэлгүй олгосон цалин хөлс 1,266,400 төгрөгийг даргаар ажиллаж байсан Г.*******ар төлүүлж төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхээр...”, тоот актаар “...Монгол Улсад мөрдөгддөг авто замын сүлжээнээс өндрөөр бичсэн км-т зарцуулсан шатахууны үнэ, нормоос хэтрүүлэн зарцуулсан шатахууны үнэ, 573,232 төгрөгийг даргаар ажиллаж байсан Г.*******ар, ерөнхий инженер буюу даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нямхүүгээр 150,343 төгрөгийг нөхөн төлүүлэхээр...” тус тус тогтоосон бөгөөд дээрх актуудад “....дээрх төлбөрийг нөхөн төлүүлж, Санхүүгийн аудитын албаны төсвийн орлогын төрийн сан банкны тоот дансанд төвлөрүүлэхийг ******* ахуй ******* газрын дарга, ерөнхий нягтлан бодогч нарт хариуцуулахаар” шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Сангийн яамны улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дээрх актуудаар “...******* ахуй ******* газрын даргаар ажиллаж байсан Г.*******ас нийт 4,697,600 төгрөгийг төлүүлж, төсврийн орлогод төвлөрүүлэхээр...” заасан байхад Дархан-Уул аймгийн ******* ахуй ******* газар нь Г.*******ас 4,697,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 
Өөрөөр хэлбэл ****** аймгийн ******* ахуй ******* газар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т “Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 117 дугаар зүйлийн 117.1-т “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасны тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар Дархан-Уул аймгийн ******* аж ахуй ******* газрын нэхэмжлэлтэй, Г.*******д холбогдох “4,697,600 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар энэхүү захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                З.ТУНГАЛАГМАА