| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01438/И |
| Дугаар | 135/шш2017/00024 |
| Огноо | 2016-12-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 135/шш2017/00024
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2016/01438/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймаг, ******* ******* сумын ****** баг, ****** байрны ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ын *******,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* ****** баг, Хөтөл ****** байрны ****** тоотод оршин суух, регистрийн дугаар ******* овогт ийн нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ****** аймаг, ****** сумын ****** баг, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар ******0, ******* овогт ийн д холбогдох
22.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, Ч., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******, Ч. нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Ц.*******, Ч. бид 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Р.д зээлийн гэрээ хийж 24 сая төгрөг зээлүүлсэн. Зээлийн хугацаа дуусахад мөнгөө төлж чадаагүй учраас бид дахин гэрээ хийж 3 сараар сунгалт хийсэн ч мөнгөө өнөөг хүртэл төлөхгүй байна. Иймд Р.гээс 22 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Ц.*******, Ч. нарын нэхэмжлэлтэй Р.д холбогдох 22.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид доорх байдлаар эвлэрэн хэлэлцсэн болно. Нэхэмжлэгч Ц.*******, Ч. нар нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 5.000.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлүүлэх санал тавьсаныг хариуцагч Р. нь зөвшөөрч 5.000.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор бөөнөөр нь төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрэн хэлэлцсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.*******, Ч. нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Р.д холбогдох 22.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 5.000.000 төгрөг болгосныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ц.*******, Ч. нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Р.д холбогдох 22.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчдын “...Ц.*******, Ч. нар нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 5.000.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлүүлэх санал тавьсаныг хариуцагч Р. нь зөвшөөрч 5.000.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор бөөнөөр нь төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрэн хэлэлцсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэх эвлэрэл, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.гээс зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******, Ч. нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА