Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2017/00014/И |
Дугаар | 135/шш2017/00023 |
Огноо | 2016-12-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 135/шш2017/00023
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2017/00014/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт ******* *******
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** баг, ***** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******* овогт ******* ******* холбогдох
“600.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Г.******* би 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр найз болох Д.******* 600.000 төгрөгийг нэг сарын хугацаатай хүүгүй зээлсэн боловч тохирсон хугацаандаа 600.000 төгрөгийг буцааж төлөөгүй. 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 600.000 төгрөгийг шилжүүлэхдээ ******* эхнэр болох Ишгээдэй овогтой Болортуяагийн Хаан банкны 5068041432 тоот дансанд шилжүүлсэн. Иймд хариуцагч 600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Сэр-Од шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие ******* Сэр-Од нь өөрийн найз болох Г.*******аас 600.000 төгрөгийг хүүгүй зээлдэж авсан нь үнэн болно. Миний бие Д.Сэр-Од зээлсэн мөнгө болох 600.000 төгрөгийг бөөнөөр нь төлөх боломжгүй байгаа тул хувааж төлөх саналтай байна. Зээлүүлсэн хүн болох Г.*******т сард 150.000 төгрөгийг өгч төлбөрийг барагдуулах саналтай байна. Төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр өгч байх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч 600.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Сэр-Од нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Г.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.******* холбогдох 600.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.650 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж 9.325 төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 9.325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА