Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 18

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01624/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:****** аймаг ****** сум ****** баг Мангирт ****** хэсэг  ****** тоотод оршин суух, регистерийн дугаар *******, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй                                             

Хариуцагч: ****** аймаг, ****** сум ****** баг ******* ******* ******* ХХК-д холбогдох 

Ажилласан хугацааны цалин, хөлс 445 765 төгрөг, замын зардал 20 000 төгрөг нийт 465 765 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.*******, хариуцагчийн төлөөлөгч ******* ******* ******* ХХК-ны захирал А.**************, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие тус компанид 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. ************** ******* ХХК-ны захирал А.************** нь намайг анх ажилд авахдаа бичгээр гэрээ байгуулаагүй, 7 хоногт 1 удаа амарахаар, сарын 250,000 төгрөгөөр цалинжуулна гэж амаар тохиролцож ажиллуулсан юм. Миний бие 2015 оны 10 сард тус компаны ногооны талбайд 1 хоног 20,000 төгрөгөөр ажилласан цалин дутуу өгсөн. ************** дарга цаг хугацаандаа цалингаа өгдөггүй. Миний бие удаа дараа цалингаа авъя мөнгө хэрэгтэй байна гэхэд чамд цалин байхгүй, гээд намайг салат авсан гэж хулгайд хардсан. Миний бие 5 сарын 11 хоногийн цалин 105765 төгрөг, 6 сарын цалин 180 000 төгрөг авсан үлдэгдэл 70 000 төгрөг, 8 сарын бүтэн ажилласан цалин 250 000 төгрөг нийт 425 765 төгрөг, 1 өдөр хувийнхаа ногооны талбайд ажиллуусны 20 000 төгрөг нийт 445 765 төгрөг, Улаанбаатараас хуралд орохоор ирсэн замын зардал 20 000 төгрөг нийт 465 765 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ************** ******* ХХК-ны захирал А.************** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

************** ******* ХХК-ны шохойн үйлдвэрт И.******* нь тогтоочоор 2016.04.19-ний өдрөөс 2016.08.31 хүртэл ажилласан нь үнэн. Сарын 250 000 төгрөгөөр бид амаар тохиролцсон. Ажилд авсан тушаал шийдвэр гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутгадаггүй байсан. Байгууллагын дотоод журмыг би тухайн үед амаар танилцуулсан.

Нэхэмжлэгч И.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 сарын цалин 105765 төгрөг, 6 сарын цалингийн үлдэгдэл 70 000 төгрөг, ногооны талбайд ажилласны 20 000 төгрөг, замын зардал 20 000 төгрөг нийт 215 765 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, 8 сарын цалин 250 000 төгрөгийг зөвшөөрөхгүй, И.******* нь ажилдаа сэтгэлгүй ханддаг, би олон удаа анхааруулж хэлж байсан, ажлаа хаяад явсан  гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч ************** ******* ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, замын зардал нийт 465 765 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ************** ******* ХХК-ны захирал А.************** нь нэхэмжлэлийн шаардлагаас 5 сарын 11 хоногийн цалин 105765 төгрөг, 6 сарын үлдэгдэл цалин 70 000 төгрөг, 1 өдөр хувийнхаа ногооны талбайд ажиллуусны 20 000 төгрөг, Улаанбаатараас хуралд орохоор ирсэн замын зардал 20 000 төгрөг нийт 215765 төгрөгийг зөвшөөрч байгаа бөгөөд 8 сарын цалин 250 000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч И.******* нь ************** ******* ХХК-ны шохойн үйлдвэрт тогтоочоор 2016.04.19-ний өдрөөс 2016.08.31 хүртэл, сарын 250 000 төгрөгийн цалинтай ажилласан болох нь талуудын тайлбараар тогтоогдож, талууд маргаагүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь 2016 оны 8 сарын цалинг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 360.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө”, 364.2-т “Гэрээнд хугацаа тогтоогоогүй ...бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно” гэж зааснаар хариуцагч ************** ******* ХХК-аас 2016 оны 8 сарын цалин 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч ************** ******* ХХК-аас 465.765 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 14.622 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.АЛТАНТУЯА