Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1646

 

Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


  Хэргийн индекс 135/2016/01527/и

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг,  “*******” ХХК-ийн байр, ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар /регистрийн дугаар *******, утас*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, овогт ы /регистрийн дугаар , утас /- нарт холбогдох,
        
“5,138,888.48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:
“...******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, 5,138,888.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ц.*******, Ж. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав.
1.    Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, нотариатын зардал нийт 5,248,888.48 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч,
2.    Хариуцагч нар нь 5,248,888.48 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар,
3.    Дээр дурдсан хугацаанд хариуцагч тал төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ****** аймаг, ****** сум ****** баг, ****** хороолол ****** байр ****** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 29,0 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар хүлээн зөвшөөрч байна.“ гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч Ц.*******, Ж. нарт холбогдуулан 5,138,888.48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Шүүх хуралдаанд зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ “нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг 110,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 5,248,888.48 төгрөгийг хариуцагч тал төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд хариуцагч Ц.*******, Ж. нар нь дурдсан хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн ****** аймгийн ****** сумын ****** баг ****** хороолол ****** байрны ****** тоот 2 өрөө орон сууцаар хангуулахаар” тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар “нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг 110,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 5,248,888.48 төгрөгийг хариуцагч тал төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд хариуцагч Ц.*******, Ж. нар нь дурдсан хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн ****** аймгийн ****** сумын ****** баг ****** хороолол ****** байрны ****** тоот 2 өрөө орон сууцаар хангуулахаар” тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,173 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******, Ж. нараас улсын тэмдэгтийн хураамжид 97,173 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.
    
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 З.ТУНГАЛАГМАА