| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/1107/Э |
| Дугаар | 1340 |
| Огноо | 2019-12-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 1340
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Б.Мөнгөншагай /томилолтоор/,
иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж....,
иргэний хариуцагч “...ХХК-ийн өмгөөлөгч Д.Майдари,
шүүгдэгч Г..., түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хурданзээрд овогт ...ын ...д холбогдох 1903010410424 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хурданзээрд овогт ...ын ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Г... нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 05 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, Эмээлтээс Био комбинат явах карьерын сайжруулсан замд Даюун маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4-д заасан “жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг дөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан “Мицубиши Делика” маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч 35 настай, эрэгтэй Б....ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажлын шугамаар хамт ажилдаг ... бид 2 байгууллагын машинаар Эмээлтээс 5 ямаа аваад буцаад бугын САА-ын наад аманд байх Хишиг-Монгол ХХК-ын амралын газар явах замдаа буюу Биокомбинат ордог сайжруулсан шороон замаар ертөнцийн зүгээр зүүн хойд зүгээс баруун урд зүг рүү явж байтал ... бид 2-ын өөдөөс эсрэг урсгалаас 2 том ачааны машин зөрж өнгөрсөн тэр үед маш ихээр шороо боссон тэгтэл шороон дундаас гэнэт өөдөөс ногоон өнгийн том ачааны машин урсгал сөрөөд ороод ирсэн уг машинтай зөрөх үед мөргөлдсөн. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,
2.Иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...жолооч ... манай байгууллагын жолоочоор ажилладаг. Энэ машиныг албаны хэрэгцээнд байнга унаж явдаг учраас тухайн өдөр байгууллагын албан хэрэгцээнд явж байсан учир байгууллагын зөвшөөрлөөр машин авч явсан. М.Делика маркийн ...хэрэгсэлд албан ёсны үнэлгээ хийлгэхэд 5.550.000 төгрөгөөр үнэлгээ гарсан. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,
3.Иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай компанийн автомашинд учирсан хохирол 5,550,000 төгрөгөөр тогтоогдсон үүнээс 2 сая төгрөгийг ... ХХК төлсөн, үлдэгдэл 3,550,000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4.Иргэний хариуцагч “...ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ машин нь “Үүр-Тээл” ХХК-ын машин байгаа юм. Жолооч Г... нь манай байгууллагад 2017 оноос хойш жолоочоор ажиллаж байна. Манай байгууллага тухайн өдөр хайрга зөөж байсан ба машиныг манай байгууллагын жолооч Г...д албан ёсоор хариуцуулж өгсөн машин байсан, байгууллагын зөвшөөрөлтэй машиныг жолоодож явсан. Албан ёсны хөдөлмөрийн гэрээтэй. ...” гэх мэдүүлэг /хх 26 х/,
5.Шүүгдэгч Г...гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019.09.05-ны өдөр Био-Комбинатын “Өвөр-Харзат” ХХК-ны карьераас 05-ийн хайрга ачаад Сонсголонд буулгах гээд Био-Комбинатаас Эмээлт явах сайжируулсан шороон замаар ертөнцийн зүгээр баруун урд зүгээс зүүн хойд зүгт чиглэлтэй явж байсан юм. Миний урд мөн ачааны том 5-н машин явж байсан, зам хуурай шороо маш ихээр босож үзэгдэх орчин
машин муу тэгтэл хойд зүгээс урагшаа зүгт буюу миний өөдөөс гэнэт шороон
дундаас цагаан өнгийн жижиг ачааны автомашин нь миний зүүн гар талаар
маш хурдтай зөрж өнгөрөхдөө миний машины зүүн урд булан хэсгийг
мөргөөд өнгөрсөн юм. Би машинаа зогсоогоод буугаад иртэл уг машин нь
миний машины зүүн хойд хэсэгт хойноосоо урагшаа зүгт харсан байрлалтай
хөндөлдөөд зогсож байсан юм. Би уг машин дээр очсон уг машины зүүн урд
хэсэг нь нилээн чихэгдсэн жолоочийн хажууд сууж явсан зорчигч нь
хавчуулагдсан бууж чадахгүй байсан тэр үед араас цагаан өнгийн Портер
маркийн ...дугаартай автомашины жолооч ах ирээд тэгээд бид хоёр
нөгөө машинд сууж явсан зорчигчийг гаргаад уг машины жолооч 102 болон
103-д дуудлага өгч байсан удалгүй түргэний эмч нар ирээд зорчигчийн биед
үзлэг хийгээд шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан юм. Дараа нь замын
цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ослын газарт ирж хэмжилт хийсэн юм. ... хохирогч ...ын эмчилгээний зардал ажилгүй байсан хугацааны цалинд хувиасаа 814,352 төгрөг төлсөн, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй” гэх мэдүүлэг /хх 39 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
6.Гэрч Н....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 10 минутын орчим байх Эмээлтээс Биокомбинат орох гээд Эмээлтийн урд талын сайжруулсан шороон замаар ертөнцийн зүгээр зүүн хойд зүгээс баруун урд зүгт явж байсан. Миний зүүн гар талаар буюу өөдөөс ирж явсан 2 Хово маркийн том ачааны авто машинууд зөрж өнгөрсөн, зам хуурай байсан учир маш их шороо босож үзэгдэх орчин муу машины зам харагдахгүй болсон. Би хурдаа хасаад 40 км цаг хурдтай явж байтал миний өөдөөс гэнэт шороон дундаас ногоон өнгийн том ачааны автомашин урсгал сөрөөд ороод ирсэн. Би хараад шууд тормоз гишгэсэн боловч зогсож амжилгүй уг машины зуун урд булан хэсгийг мөргөөд зам дээр миний машин баруун хойд зүгээс зүүн урд зүг руу хараад хөдлөн зогссон юм. Миний машины зүүн урд хэсэг чихэгдсэн учир миний хажууд сууж явсан зорчигч ...ын хөл нь хавчуулагдсан учир гаргаж чадахгүй байсан. ...” гэм мэдүүлэг /хх 30 х/
7.Гэрч Г....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..... нь миний төрсөн дүү төлөв даруй зантай хүмүүстэй нийцтэй, хүнтэй маргалдаад байдаггүй, хүнд тусархуу, үгүй гэж хэлж чаддагүй, архи, тамхи хэрэглэдэггүй, хамт олондоо нэр хүндтэй, элдэв муу зуршилгүй гэр бүлдээ анхаарал халамжийг сайн тавьж чаддаг, эхнэр хоёр хүүхэд мөн манай аавтай хамт амьдардаг ганц ажил хийж амьдралаа авч явж байгаа хүн нь юм. ...” гэх мэдүүлэг /хх 41 х/,
8.Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Стандарт Холдинг ХХК нь манай байгууллагын охин компани байгаа юм. иймд манай байгууллага шороо, хайргийг нь зөөж өгдөг гэрээтэй учраас тухайн өдөр жолооч Г... нь захирал болон миний зөвшөөрөлтэй Даюун маркийн ...дугаарын автомашиныг жолоодож явсан. ...”...” ХХК-ны эзэмшилд байдаг М.Делька маркийн ...дугаартай автомашинд албан ёсны үнэлгээ 5,550,000 төгрөгийн үнэлгээ гаргасан байсан. Манай хоёр хоорондоо харилцан тохиролцоод албан ёсны мөнгийг төлөхөөр болоод 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн байгаа. Үлдсэн хохирлыг шүүх хуралдааны дараа даатгалаас төлөхөөр болсон байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 160 х/,
9.Шинжээчийн 10808 дугаар дүгнэлт:
1.Б....ын биед бүсэлхийн 5 дугаар нугамлаас ууцны 1 дүгээр нугалмын түвшин дэхь мөгөөрсөн цагирагын урагдал, зүүн шуу, зүүн алга, зуун сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 44 х/,
10.“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 066242 дугаар шинжээчийн дүгнэлт:
1.DAYUN маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч ...ын ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 11.3- д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. ...” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэх дүгнэлт /хх 114 х/,
11.Тээвийн цагдаагийн албаны шинжээчийн 358 тоот дүгнэлт:
1.МITSUBISHI DELIKA маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Нацагдорж овогтой ... нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.DAYUN маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ... овогтой ... нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэсэн заалтыг мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3.Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. гэх дүгнэлт /хх 74-75 х/,
12.Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 5-6 х/
13.Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэгслэсэн эсэхийг шалгах хуудас /хх 12 х/
14. “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 52 х/
15. “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 56-59 х/
16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 88 х/
17.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 95 х/
18.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 96 х/
19.Хохирогч Б....ад ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний төлбөрт нийт 814,352 төгрөг төлсөн баримтууд /хх 127-129 х/
20.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 157, 158 х/
21.“...ХХК-иас “...” ХХК-ийн автомашины эвдрэлийн төлбөрт 2 сая төгрөг төлсөн баримт /хх 144 х/ зэрэг нотлох баримтууд болно.
Г... нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 05 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, Эмээлтээс Био комбинат явах карьерын сайжруулсан замд Даюун маркийн 32-98 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4-д заасан “жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг дөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан “Мицубиши Делика” маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч 35 настай, эрэгтэй Б....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б....ын “...... бид 2-ын өөдөөс эсрэг урсгалаас 2 том ачааны машин зөрж өнгөрсөн тэр үед маш ихээр шороо боссон тэгтэл шороон дундаас гэнэт өөдөөс ногоон өнгийн том ачааны машин урсгал сөрөөд ороод ирсэн уг машинтай зөрөх үед мөргөлдсөн. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,
Шүүгдэгч Г...гийн “... маш хурдтай зөрж өнгөрөхдөө миний машины зүүн урд булан хэсгийг мөргөөд өнгөрсөн юм. Би машинаа зогсоогоод буугаад иртэл уг машин нь миний машины зүүн хойд хэсэгт хойноосоо урагшаа зүгт харсан байрлалтай хөндөлдөөд зогсож байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 39 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Н....гийн “...Би хурдаа хасаад 40 км цаг хурдтай явж байтал миний өөдөөс гэнэт шороон дундаас ногоон өнгийн том ачааны автомашин урсгал сөрөөд ороод ирсэн. Би хараад шууд тормоз гишгэсэн боловч зогсож амжилгүй уг машины зуун урд булан хэсгийг мөргөөд зам дээр миний машин баруун хойд зүгээс зүүн урд зүг руу хараад хөдлөн зогссон юм. Миний машины зүүн урд хэсэг чихэгдсэн учир миний хажууд сууж явсан зорчигч ...ын хөл нь хавчуулагдсан учир гаргаж чадахгүй байсан. ...” гэм мэдүүлэг /хх 30 х/
Шинжээчийн 10808 дугаар дүгнэлт:
1.Б....ын биед бүсэлхийн 5 дугаар нугамлаас ууцны 1 дүгээр нугалмын түвшин дэхь мөгөөрсөн цагирагын урагдал, зүүн шуу, зүүн алга, зуун сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 44 х/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 066242 дугаар шинжээчийн дүгнэлт:
1.DAYUN маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч ...ын ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 11.3- д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. ...” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэх дүгнэлт /хх 114 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар.
Энэ гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээд болох жолоочийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл хоёрын хоорондын шалтгаант холбоо юм.
Жолооч Г... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4-д заасан заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд орсны улмаас “Мицубиши Делика” маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Б....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой.
Шүүгдэгч Г...гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хохирогчид учирсан гэмтэл нь “... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх 44 х/ зэргээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г...гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн Г...г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б....ад эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингийн нийт 814,352 төгрөг төлөгдсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болох нь хохирол төлсөн болон хохирогчийн бичгээр гаргасан баримт /хх 127-129 х/-аар, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн автомашины эвдрэлийн үнэлгээ нийт 5,550,000 төгрөгөөр тогтоогдсоноос 2,000,000 төгрөг төлөгдсөн болох нь хавтаст хэргийн 144 дүгээр хуудсан дахь хохирол төлсөн баримтаар тус тус нотлогдон тогтоогдсон, үлдэгдэл 3,550,000 төгрөгийг иргэний хариуцагч “...ХХК-иас гаргуулах нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцэж байгаа.
Улсын яллагч: Шүүгдэгчид Г...д 1,000,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г... нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг өөрийн сайн дураар төлсөн, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх торгуулийн ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Шүүгдэгч Г... нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улсаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил эрхэлдэг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Г...д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирно гэж шүүх үзсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж, хэрэгт хураагдан ирсэн 02120409 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Хишиг-Арвин” ХХК-д, Г...гийн ВСЕ ангилалын 672628 дугаартай жолоочийн үнэмлэхийг өөрт нь тус тус буцаан олгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хурданзээрд овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г...г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Г...д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г...д мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар “...ХХК-иас 3,550,000 төгрөг гаргуулж “...” ХХК-д олгосугай.
6.Г...гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, иргэний хариуцагч “...ХХК-иас 2,000,000 төгрөгийн хохирол “...” ХХК-д, хохирогч Б....ын хохиролд 814,352 төгрөг тус тус төлөгдсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Хэрэгт хураагдан ирсэн 02120409 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Хишиг-Арвин” ХХК-д, ВСЕ ангилалын 672628 дугаартай жолоочийн үнэмлэхийг Г...д тус тус буцаан олгосугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г...д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ