Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1656

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 135/2016/01754/И 

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ******* ****** гудамж ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас:*******/-ийн хүсэлттэй, 

“*******ийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай ” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов. 

                                   ТОДОРХОЙЛОХ нь: 

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
    “... Миний бие Дархан хүнсний зах дээр хүнсний ногоо зарж борлуулах ажил эрхэлдэг. Дархан худалдааны төвийн менежер хийдэг ******* гэж залуу 2014.12.01-ний өдрөөс эхлэн 2-3 удаагийн авалтаар хүнсний ногоо зээлээр худалдан аваад мөнгийг нь 7 хоногийн дараа шилжүүлнэ гэж хэлээд 4,000,000 төгрөгийн зарлагын падаан бичүүлээд аваад явсан. Авсан ногооныхоо үнийг төлөхгүй удаа дараа нэхүүлж шаардуулж өгнө гэж худал үнэн ярьсаар өнөөг хүрсэн. Энэ хүн одоо ажлаасаа гарсан байна. Холбогдож харьцаж байсан гэсэн дугаар нь ч холбогдохгүй болсон. Түүнийг таньж мэддэг хүнээр нь дамжуулж сурж хайж байгаад түүний дүү гэж гэсэн дугаарыг олоод холбогдож *******ыг асуухад гэсэн дугаарыг хэлж өгсөн. Энэ утсаар нь эхний үед холбогдоход ******* авдаг байсан. Сүүлийн үед энэ дугаарт залгахад авахаа больсон. Одоо *******ыг хаана ажиллаж, хаана оршин суугааг мэдэхгүй байгаа учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.
    Иймд дээрх ******* гэдэг хүний оршин суугаа хаягыг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах шаардлагатай байгаа тул эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү” гэжээ. 

 Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                ҮНДЭСЛЭХ  нь: 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн ******* /регистрийн дугаар / нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна. 

    Иймд иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу гаргасан хүсэлт гаргагч Б.*******ын гаргасан *******ийн ******* /регистрийн дугаар /-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар *******ийн ******* /регистрийн дугаар /-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар *******ийн ******* /регистрийн дугаар /-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

4. *******ийн ******* /регистрийн дугаар /-ын хаяг болон хаана байгааг нь тодруулсаны эцэст хүсэлт гаргагч Б.******* /утас *******/-т утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.  

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 


                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  З.ТУНГАЛАГМАА