Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 20

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01696/и

 

            *******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, Эрдэнэ баг, ***б гудамжны 5 тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-Уул аймгийн ******* сум, ** дугаар баг, ** дугаар хэсэг, 29 тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД: **/-д холбогдох,

 

"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн эцгийн нэр солиулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.*******тай 2008 онд танилцаж, 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдөр охин төрсөн. Хамтран амьдраад 1 жил болоод таарч тохирохгүйн улмаас салсан. Бид тусдаа амьдраад 5 жил болж байна. Бид хоюулаа өөр бусадтай хамтын амьдарлтай болоод тус тусдаа хүүхэдтэй болсон. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн охиныг минь миний асрамжинд үлдээж өгнө үү. Охиныхоо овгийг солилуулах хүсэлтэй байна” гэв.  

 

     Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2009 онд гэр бүл болж, 2010 онд охин Э.Намуун-Эрдэнийг төрүүлсэн. Бид хамтдаа амьдраад таарамжгүй байдлын улмаас 2011 оноос хойш тусдаа амьдарч байна. Одоо би гэр бүлтэй болж, хүүтэй болсон. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Э.Намуун-Эрдэнийг А.*******гийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Мөн хүүхдийн овгийг солиулахаас татгалзах зүйлгүй” гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Б.*******аас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн эцгийн нэрийг солиулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Гэрлэгчид болох А.*******, Б.******* нар нь 2008 оны 06 сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдөр охин Э.Намуун-Эрдэнийг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан , дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.

  

D:\Bvv ustga\Shiidver\Gerlelt tsutslah\Zolzaya Enhsaihan.doc

А.*******, Б.******* нар нь тусдаа амьдраад 5 жил болж байгаа, хэн аль нь өөр бусадтай гэр бүлийн харьцаатай болж, улмаар хүүхэдтэй болж, хамтран амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл боломжгүй байдлыг харгалзан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

            Мөн зохигчид нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 89 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

 Гэрлэгчид нь охин Э.Намуун-Эрдэнийг эх А.*******гийн асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрч байгаа болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх тул гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Э.Намуун-Эрдэнийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.******* нь хүүхдийн эцгийн нэрийг солиулах тухай шаардлага гаргасан бөгөөд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т: бага насны ... иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх асуудлыг түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлөөр бүртгэнэ, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-д: Сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан энэ хуулийн 18.4-т заасан баримт бичгийг хүлээн авч иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг 30 хоногийн дотор бүртгэн, иргэний баримт бичгийг шинэчилж, овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээг олгоно гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл хүүхдийн эцгийн нэрийг өөрчлөх асуудлыг дээрх хуульд заасны дагуу Сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан ажилтанд түүний эцэг эх, хууль ёсны төлөөлөгч нь хандаж шийдвэрлүүлэхээр заасан байх тул А.*******гийн шүүхэд гаргасан хүүхдийн эцгийн нэр солиулах тухай шаардлага нь шүүхийн шийдвэрлэх харьяаллын асуудал биш байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар А.*******гийн хүүхдийн эцгийн нэрийг солиулах тухай шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч А.******* нь дээрх хүсэлтээ харьяалах Иргэний бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргаж шийдвэрлүүлэх боломжтой юм.

 

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон                                                                

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /РД: ***/, ******* овогт *******ийн ******* /РД: ***/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

           

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Э.Намуун-Эрдэнийг эх А.*******гийн асрамжид үлдээсүгэй.

           

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан А.*******гийн хүүхдийн эцгийн нэр солиулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгосугай.

 

            6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

           

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.

 

            8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.ОЮУНЦЭЦЭГ