| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01684/И |
| Дугаар | 135/шш2017/00004 |
| Огноо | 2016-12-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 135/шш2017/00004
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01684/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би
Нэхэмжлэгч: Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** баг, ******* хороолол, ******* байр, ******тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт ******* *******,
Хамтран хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** баг, ******* хороолол, ******* байр, ******тоотод оршин суух, регистрийн дугаар ******, ******* овогт ******* ******* нарт холбогдох
Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, 6.472.215 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Аюурзана овогтой *******, Дашдэндэв овогтой ******* нар нь тус банкны Тосгон тооцооны төвөөс:
2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ЗГ-261 тоот зээлийн гэрээ, БГ/261 тоот барьцааны гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай өрхийн зээл,
2015 оны 02 дугаар сарын 02-ны ЗГ/285 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1.644.800 төгрөгийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний лизингийн зээл авсан. Зээлдэгч нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/261 тоот зээлийн гэрээ, БГ/261 тоот барьцааны гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 5.438.881.98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.504.989.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5.808.44 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/285 тоот барьцаат зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 1.302.726.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 352.491.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3.327.40 төгрөг, нийт 9.608.225.61 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн байх тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймээс банк Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/261 тоот зээлийн гэрээг цуцлах, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/285 тоот барьцаат зээлийн гэрээг цуцлах, нийт 6.472.215 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.*******, Д.******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие А.******* нь Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** баг, ******* хороолол, ******* байр, ******тоот 2 өрөө байраа 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкинд барьцаалж 10 сая төгрөг зээлж авсан нь үнэн. Тухайн үед зээлээ цаг хугацаанд төлж байсан ч 2016 он гарснаас хойш барилгын ажил зогсонги байдалд орсноос болж миний эрхэлдэг засал чимэглэлийн ажил зогсож өрхийн орлого багасаж зээлээ төлж чадалгүй өдийг хүрсэн нь үнэн билээ. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл болох 6.472.215 төгрөгийг төлөх ёстой ч одоогоор энэ мөнгийг бөөндөж өгөх боломжгүй учир энэхүү мөнгийг төлөх хугацаа гаргаж өгнө үү. Миний бие эхнэр, 3 хүүхэд, нэг зээгийн хамт ам бүл 6-уулаа амьдардаг. Үр хүүхдээ үлдээх байраа зээлдэнд алдмааргүй байна. Байраа зээлдэнд алдах хүсэлгүй байгаа тул миний энэ аргагүй байдлыг харгалзаж үзнэ үү. Бид 2014 оны 12 дугаар сард 10.000.000 төгрөгийг зээл авсан нь үнэн. Уг зээлийн үлдэгдэл болох 6.472.215 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан нөхцлөөр сар бүр 300.000 төгрөг төлөхөөр хянан шийдвэрлэж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг сар бүр өгч чадахгүй бол барьцаа хөрөнгийг зарж борлуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч А.*******, Д.******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, 6.472.215 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.*******, Д.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбартаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******, Д.******* нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, 6.472.215 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.985 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******, Д.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 59.492 төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 59.492 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА