Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 135/шш2017/00012

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Хэргийн индекс 135/2016/01532/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1**-р хороо, *** тоотод оршин суух ******* ******* овогт *******ын ******* /РД: ***/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **** тоотод оршин суух Мянгад овогт *******ийн ******* /РД: ***/-д холбогдох,

“9,350,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Э.******* болон хариуцагч Т.******* нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “... Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9,350,000 төгрөгийн 7,000,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор, үлдэгдэл 2,350,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Т.*******д холбогдуулан 9,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9,350,000 төгрөгийн 7,000,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор, үлдэгдэл 2,350,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Э.*******ын нэхэмжлэлтэй, Т.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9,350,000 төгрөгийн 7,000,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор, үлдэгдэл 2,350,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 82,275 төгрөгийг хариуцагч Т.*******гаас, 164,550 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

 

  1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        М.ОЮУНЦЭЦЭГ