| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01774/и |
| Дугаар | 135/шш2017/00001 |
| Огноо | 2016-12-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 135/шш2017/00001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01774/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ****** баг, ****** тоотод оршин суух ******* ******* овогт *******гийн ******* /РД: / РД: *******/-ын хүсэлттэй,
“Баримт бичгийн эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1981 оноос 1992 он хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Сангийн аж ахуйн уурын зууханд галчаар болон тракторын жолоочоор ажилласан. Мөн миний баримт бичгүүдэд миний овгийг буруу бичсэн тул тэтгэвэр тогтоолгох гэтэл баримт бичгийн эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд миний ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож, мөн баримт бичгүүдийн эзэмшигч мөн гэдгийг маань тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* баримт бичгийн эзэмшигчээр болон улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан 2002 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр олгосон ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр,******* дугаартай Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, 505523 дугаартай Цэргийн батлах зэрэг баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* овогт *******гийн ******* /РД: *******/ мөн болох нь, түүнчлэн Б.******* нь Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйд 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд галч болон трактор комбайнчнаар, 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд трактор комбайнчнаар тус тус ажиллаж байсан болох нь 1991 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олгосон № дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан сангийн аж ахуйн даргын 1982 оны 118 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 283 дугаартай Ажилд томилох тухай тушаал, 1985 оны 128 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 213 дугаартай Ажилд томилох тухай тушаал, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон 0572699 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2002 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр олгосон ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр,******* дугаартай Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Цэргийн батлах, гэрч *******, ******* нарын мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Б.Гантулгын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан 2002 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр олгосон №******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, №00185874 дугаартай Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, №505523 дугаартай Цэргийн батлах зэрэг баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* овогт *******гийн ******* /РД: *******/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ын Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйд 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд галч болон трактор комбайнчнаар, 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд трактор комбайнчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ