Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 05

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Гэрэлт-Од, О.Батцэцэг нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 15,,299,397 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Гэрэлт-Од, хамтран үүрэг гүйцэтгэгч О.Батцэцэг нар нь 2014.07.07-нд Замын Үүд Хас банктай зээлийн 1390006300 дугаар гэрээ байгуулж 23,000,000 ( Хорин гурван сая ) төгрөгийн зээлийг тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар, 36 сарын хугацаатай, сарын 2,35 хувийн хүүтэйгээр авсан.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар :

1. 2014.07.07-ны өдрийн Барьцаат зээлийн 1390006300 тоот ипотекийн гэрээгээр Замын-Үүд сум 3-р баг Замын гудамж 2-6 тоот, гэрчилгээний Г–000117132, улсын бүртгэлийн Ү-0714001526 дугаартай 63 мкв бүхий хувийн орон сууц

2. 2014.07.07-ны өдрийн Барьцаат зээлийн 1390006300 тоот гэрээгээр гэрчилгээний Г–0283862 нтд-100501643 дугаартай газрын гэрчилгээ /эзэмших эрхтэй/

3. 2014.07.07-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээгээр DONGFENG EO3218 Mapкын LGAGGMVF642010053 арлын дугаартай автомашин, LHY 928OCLXY маркийн LМА93VGP540002965 арал дугаартай чиргүүлийн хамт

Зээлдэгч нь зээлийн 1390006300 дугаар гэрээ, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2015 оны 12 сарын 01-ны өдөр 443,000 төгрөг хийснээс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй байж байгаад 6,7 саруудад шаардуулж байж төлөлт хийсэн боловч ангилал өөрчлөгдөөгүй.Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Т.Гэрэлт-Од, О.Батцэцэг нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж тодорхой арга хэмжээ аваагүй. Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа доголдсон, орлого буурсан зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж, 2015 оны 09 сарын 03-ны өдөр зээлийн хугацааг сунгаж зээлийн нөхцөлийг өөрчилж, 1390009657 дугаартай зээлийн гэрээ байгуулсан болно. Нөхцөл өөрчилж хугацааг сунгасан ч харилцагч зээлээ хугацаа хэтрүүлэн төлж 2016 оны 07 сарын 09-ны өдрөөс хойш төлөлт огт хийгээгүй тул 2016 оны 08 сарын 23-ны өдөр Замын-Үүд сум дундын шүүхэд 39/401 тоот нэхэмжлэлийг гаргасан. Харилцагчтай эвлэрч банк гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан 139/275 тоот зээлийн шийдвэрээр харилцагчийн 1390009657 тоот, дансанд 1,2 сая төгрөгийн хүүгийн буцаалт хийж хөнгөлөлт үзүүлсэн боловч харилцагч хугацаа хэтрүүлэн төлж 2016 оны 09 сарын 30-ны өдрөөс хойш зээлээ төлсөнгүй. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 123 болсон байна. Иймд цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна.

Зээлдэгч Т.Гэрэлт-Од нь зээлийн 1390009657 дугаар гэрээний 3.4-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч Т.Гэрэлт-Одын зээлийн үлдэгдэл 2016.12.02-ны өдрийн байдлаар:

Зээлийн 1390009657 дугаар гэрээний үндсэн төлбөр 13,700,000 төгрөг, хүү 1,594,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,605 төгрөг нийт 15,299,397 төгрөг болоод байна.

Барьцаа хөрөнгүүдийн гэрээний үнэлгээ, зах зээлийн үнэлгээ нь зээлийн үлдэгдэлд хүрэлцэхгүй болсон тул зээлдэгчийн бусад хөрөнгө орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд дараах нэхэмжлийн шаардлагыг гаргаж байна.

1. Зээлийн нийт төлбөр болох 15,299,397 төгрөгийг Т.Гэрэлт-Од, О.Батцэцэг нараас гаргуулах

2. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө орлогоор барагдуулах

3.  Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах                                               

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... 2016 оны 12 сарын 02-ны өдөр Төмөрбаатар овогтой Гэрэлт-Од, Онгой овогтой Батцэцэг нарт 15,299,397 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч талаас манай гаргасан 39/665 тоот нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбартай танилцлаа. Иймд манай банкны зүгээс  гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Замын гудамжны 2-6 тоотод оршин суух Мэргэн овогт Төмөрбаатарын Гэрэлт-Од, /РД: УХ74090411/ Хар тугчин овогт Онгойгийн Батцэцэг РД: ЕМ79011566 нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Төмөрбаатар овогтой Гэрэлт-Од, Онгой овогтой Батцэцэг бид нар 2014 оны 07 сарын 07-нд Хас банкнаас автомашин авах зориулалтаар 23,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай 2,35 хувийн хүүтэй зээлсэн үнэн. Уг зээлийг хийсэн хуваарийн дагуу  төлж байсан боловч 2016 оноос ачаа тээвэр багасаж орлого муудсаны улмаас зээлээ хугацаанд нь төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн. Хас банкнаас нэхэмжилсэн үндсэн зээл болох 13,700,000 төгрөг болох түүний хүү 1,594,792 төгрөгийг өлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Т.Гэрэлт-Од, О.Батцэцэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 15,299,397 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Т.Гэрэлт-Од, О.Батцэцэг нар нь 2014.07.07-нд Замын Үүд ХасБанктай зээлийн 1390006300 дугаар гэрээ байгуулж 23,000,000 ( Хорин гурван сая ) төгрөгийн зээлийг тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар, 36 сарын хугацаатай, сарын 2,35 хувийн хүүтэйгээр авсан байх ба зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зээлийн гэрээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Гэрэлт-Од, О.Батцэцэг нар нь нэхэмжлэлийн шаардлага 15,,299,397 төгрөгийг хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулах талаар тайлбар ирүүлснийг, нэхэмжлэгч байгууллага зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Гэрэлт-Од, О.Батцэцэг нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 15,299,397 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Гэрэлт-Од, О.Батцэцэг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 234,447 төгрөгийн 50 хувь болох 117,224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 117,224 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Т.Гэрэлт-Од, О.Батцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 117,224 төгрөгийг   гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 1071 тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар зээлийн гэрээний барьцааны зүйл болох Замын-Үүд сум 3-р баг Замын гудамж 2-6 тоот, гэрчилгээний Г–000117132, улсын бүртгэлийн Ү-0714001526 дугаартай 63 мкв бүхий хувийн орон сууц Г–0283862 нтд-100501643 дугаартай газрын гэрчилгээ /эзэмших эрхтэй/ DONGFENG EO3218 мapкын LGAGGMVF642010053 арлын дугаартай автомашин, LHY 928OCLXY маркийн LМА93VGP540002965 арал дугаартай чиргүүл зэргийг битүүмжилсэн болохыг дурдсугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ     А.ЦЭРЭНХАНД