| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00161/И |
| Дугаар | 134/ШШ2016/00180 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 134/ШШ2016/00180
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1978 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгйин Сүмбэр сумын 3 дугаар баг, 3 дугаар байрны 3-40 тоотод оршин суух, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай, Бошигт овогт Насанбаярын Нарантуяагийн /РД:КЖ78092707, утас:99607388/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1971 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 154 дүгээр байрны 2-25 тоотод суух, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогч ажилтай, Билэгт овогт Дээшээгийн Гунгаажавт /РД: ЕЙ71012900, утас:96547117, 99787493/ холбогдох
гар утасны үлдэгдэл төлбөр 604 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Нарантуяа, хариуцагч Д.Гунгаажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Нарантуяа нь хариуцагч Д.Гунгаажаваас гар утасны үлдэгдэл төлбөр 604 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Н.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гунгаажав нь 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нөхөр болох /тухайн үед/ Ц.Эрдэмбилэгтэй ярилцан тохиролцожмобикомоос 1 757 000 төгрөгийн утсыг миний нэр дээр лизингээр авсан бөгөөд утас авсан өдрийн маргааш нь буюу 2014 оны 03 дугаар сарын 18-нд миний нэр дээр утас авсан гарын үсэг зур гэхэд нь би ирж зурсан. Тухайн үед Д.Гунгаажав нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан, Ц.Эрдэмбилэг нь нярав байсан бөгөөд нэг дор ажилладаг хүмүүс гэж бодоод гарын үсэг зурсан. Эхний үед хугацаа хэтрүүлэн төлж байсан боловч үлдэгдэл 604 000 төгрөгийг огт төлөхгүй энэ нь миний нэр дээр мобикомын төлбөр болж гараад байна. Утасны төлбөрт 198000, 500000 төгрөгийг Ц.Эрдэмбилэгт өгснийг би авсанд тооцоод, үлдэгдэл 604000 төгрөгийг нэхэмжилж байна. Анх Д.Гунгаажав утас авахдаа 1-2 сарын дотор төлөөд дуусгана гэсэн боловч сар бүрийн төлбөрөө хугацаа хэтрүүлж төлдөг байсан. Миний ярианы төлбөр дээр, гар утасны төлбөр нэмэгдээд төлбөр өндөр гардаг болсон болохоор эхний 1-3 сарын төлбөрийг төлөөд 4 дэх сараасаа би төлбөрөө төлж чадаагүйгээс утасны үнэ нэмэгдсэн. Д.Гунгаажав гэрээнийхээ нөхцлийг сайн танилцаагүй, сэтгэлийн хөөрлөөр л утас авсан гэв.
Хариуцагч Д.Гунгаажав нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Нарантуяагийн нэр дээр Мобиком ХХК-аас 1 247 000 төгрөгний гар утсыг 455 000 төгрөгийн урьдчилгааг бэлнээр төлөөд үлдсэн мөнгийг 24 сарын хугацаатай сарын 33 000 төгрөг тушаахаар гэрээтэй авсан. Уг утасны төлбөрийг 2014 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд сар бүр 33 000 төгрөг, нийт 198000 төгрөгийг Н.Нарантуяагийн нөхөр Ц.Эрдэмбилэгт бэлнээр өгч байсан бөгөөд үлдсэн 500 000 төгрөгийг 2014 оны 10 сард Ц.Эрдэмбилэгийн дансанд хийсэн. Утасны гэрээ 2016 оны 04 дүгээр сард дуусах байсан. Гэрээнээс өмнө мөнгө өгсөн учир нэхэмжилж байгаа мөнгийг төлж чадахгүй. Яагаад гэвэл би хугацаандаа мөнгө төлж байсан боловч миний өгсөн мөнгийг Н.Нарантуяа Мобикомд төлөөгүйгээс болоод гар утасны үнэ нэмэгдсэн байна. Тэр үед надад тайлбарлахдаа өөрийнх нь ярианы төлбөр их гарсан болохоор төлбөр төлж чадаагүй гэж байсан. Ц.Эрдэмбилэг бүх мөнгийг эхнэр Н.Нарантуяадаа өгсөн болохоор тэр асуудлаа эхнэртэй ярь гэдэг. Гэхдээ би хүний нэр дээр гар утас авсан учраас нэхэмжлэлийн шаардлагаас 250 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Нарантуяа нь хариуцагч Д.Гунгаажаваас гар утасны үлдэгдэл төлбөр 604 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Үндэслэл нь:
Хариуцагч Д.Гунгаажав нь Н.Нарантуяагийн нөхөр Ц.Эрдэмбилэгээр дамжуулан Н.Нарантуяа нь Мобиком ХХК-ийн Говьсүмбэр аймгийн салбараас өөрийн нэр дээр iPhone 5s маркийн гар утсыг худалдан авч, хариуцагч Д.Гунгаажавт өгөхөөр тохиролцсон, улмаар 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Мобиком ХХК, Н.Нарантуяа нарын хооронд үүрэн холбооны дараа төлбөрт iphone үйлчилгээний 2023032 тоот гэрээ, мөн iphone гар утас зээлээр худалдах, худалдан авах 20273032 тоот нэмэлт гэрээ байгуулагдсан болох нь талуудын маргаангүй тайлбар, дээрх гэрээний хуулбаруудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг хариуцагч Д.Гунгаажав нь гар утасны төлбөрийг нь 1-2 сарын дотор бөөнд нь төлнө гэсэн боловч хугацаандаа төлөөгүйгээс үүдэн гэрээний дагуу гар утасны үнэ нэмэгдсэн хэмээн тайлбарласан бол хариуцагч би гэрээ хийснээс хойш 6 сарын хугацаанд, сар бүр 33000 төгрөг, нийт 198 000 төгрөг, мөн 2014 оны 10 дугаар сард 500 000 төгрөгийг төлсөн, гэхдээ хүний нэр дээр гар утас худалдаж авсан учраас нэхэмжлэлийн шаардлагаас 250 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, үлдсэнийг нь зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.
Талууд анхны тохиролцоогоо өөр өөрөөр тайлбарласан бөгөөд тус тусын тайлбараа нотлох баримтаар нотлоогүй тул шүүх хэрэгт авагдсан бусад баримтуудыг үндэслэн хариуцагч Д.Гунгаажав нь нэхэмжлэгч Н.Нарантуяагийн Мобиком ХХК-тай хийсэн гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрснөөр, талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэв.
Учир нь Д.Гунгаажавын гаргасан, Н.Нарантуяагийн нэр дээр гар утас худалдан авах саналыг Н.Нарантуяа нь татгалзаагүй, улмаар Мобикомтой гэрээ байгуулж, хөнгөлөлттэй үнээр буюу 1 247 000 төгрөгийн үнэтэй гар утасны урьдчилгаа төлбөр 455 000 төгрөгийг Д.Гунгаажав төлж, үлдсэн төлбөрийг 2 жилийн хугацаанд сар бүр 33 000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож, гар утсыг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийхээр зохицуулалттай хэдий ч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй тул мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т зааснаар гэрээ байгуулсан гэж үзнэ.
Хариуцагч Д.Гунгаажав нь гар утасны урьдчилгаа төлбөрт 455 000 төгрөг, 2014 оны 04-09 дүгээр сарын хугацаанд сар бүр 33000 төгрөг нийт 198 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сард 500 000 төгрөг нийт 1 153 000 төгрөгийг төлж үлдэх 94 000 төгрөгийг төлөөгүй талаар талууд маргаагүй.
Харин дээрх гэрээнд зааснаар ярианы төлбөр болон гар утасны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлагдаж, гар утасны хөнгөлөлттэй үнэ өөрчлөгдөж анхны үнэ болох 1 757 000 төгрөг болж нэмэгдсэн учраас нэхэмжлэгч Н.Нарантуяа нь зөрүү 510 000 төгрөгийг үлдэгдэл 94 000 төгрөгийн хамт шаарджээ.
Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь гэрч Д.Энхтуул, Г.Мөнхчимэг нарын мэдүүлэг болон гэрээгээр нотлогдож байгаа бөгөөд хэн аль нь гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай байх тул гар утасны нэмэгдсэн дүн болох 510 000 төгрөгийг талуудад адил тэнцүү хуваарилж, хариуцагч Д.Гунгаажаваас 255 000 төгрөг, гар утасны төлөгдөөгүй үнэ 9 4000 төгрөг, нийт 349 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь хариуцагч Д.Гунгаажав нь эхний 6 сард төлбөрийг сар бүр 33 000 төгрөгөөр төлсөн, дараагийн сард бөөнд нь 500 000 төгрөг төлсөн хэдий ч гэрээний хугацаа 2015 оны 03 дугаар сард дуусахаас өмнө үлдэгдэл 94 000 төгрөгийг төлөөгүй, нэхэмжлэгч Н.Нарантуяа нь үйлчилгээний буюу ярианы төлбөрөө 2014 оны 06 дугаар сараас хойш төлөөгүй зэргээр тус тус буруутайболох нь харилцагчийн гүйлгээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Н.Нарантуяагийн хүсэлтийг хангаж, түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 18 770 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 11 120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4-т зааснаар хариуцагч Д.Гунгаажаваас гар утасны төлбөр 349 000 /гурван зуун дөчин есөн мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 255 000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 18 770 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 11 120 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ