Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 134/ШШ2016/00181

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би О нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч А.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар надад холбогдох яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон ба хохирлын 13 332 000 төгрөгийг хохирогч нарт төлөхөөр шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэл дээр ажиллагаа хийгдэж байна. Одонхүү миний хувьд хохирлын асуудал дээр дахин хянан шийдвэрлүүлэхээр хохирогч нарын харъяа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм. Гэтэл шийдвэр гүйцэтгэлээс миний эзэмшлийн 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдахаар үнэлгээ тогтоолгосон байна. Миний хувьд эхнэр, 3 хүүхдийн хамт уг орон сууцандаа амьдардаг бөгөөд хүйтэн сэрүүн болж байхад бидний амьдарч байгаа байрыг зарчихаар эхнэр, хүүхдээ гудманд гаргах хэмжээнд хүрлээ. Мөн тухайн байрыг хамтран өмчлөгч болох аав маань нас бараад 4 сар гаруй хугацаа  өнгөрч байна. Аавын маань байранд миний нэр өмчлөх эрхтэй гэрчилгээ бичигдсэн ч аавын энэхүү өмчийг надтай хуваалцах ах, эгч нарын 6 хүн байгаа. Тийм болохоор уг байрыг хураалгаж дуудлага худалдаагаар оруулах хүсэлгүй байга, энэ байртай холбоотой миний гэр бүл, үр хүүхэд, ах эгч, нарын эрх зөрчигдөх болоод байна. Учир нь манай аймагт 2 өрөө байр 29 700 000 төгрөгний үнэнд хүрэхгүй байгааг орон нутгийн бүх хүн мэднэ. Иймээс үнэлгээг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгйин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь өв нээгдтэл байрыг дуудлага худалдаанд оруулахгүй гэсэн тайлбар гаргаж өгсөн тул би энэ гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.О нь Говьсүмбэр аймгийн Ш холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь өв нээгдтэл байрыг дуудлага худалдаанд оруулахгүй гэсэн тайлбар гаргаж өгсөн тул би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн тайлбарыг ирүүлсэн тул уг тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг шүүгчийн захирамжинд дурдав.

Уг хэргийг эцэслэн хянан шийдвэрлэснээр А.О холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан тул сэргээн явуулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар А.О нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Ш гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч нь татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д зааснаар А.Одонхүүд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.НАРАНЧИМЭГ