| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00173/И |
| Дугаар | 134/ШШ2016/00185 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 134/ШШ2016/00185
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би К нэхэмжлэлтэй М холбогдох үндсэн зээл 13 563 580 төгрөг 58 мөнгө, зээлийн хүү 2 020 638 төгрөг 07 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 32 755 төгрөг 19 мөнгө, нийт 15 616 973 төгрөг 84 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К ХХК-ийг төлөөлж Говьсүмбэр салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Н хамтран зээлдэгч Д.М нар нь К банктай 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр №2054000498 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 15 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ирээдүйд орж ирэх цалингийн орлого, гэрийн эд хогшил зэргийг барьцаалсан байдаг. Иргэн О.Н, Д.М нар нь банктай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа удаа дараа ноцтой зөрчиж байсан тул банкны зүгээс гэрээний үүргийн зөрчлөө арилгахыг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байх тул О.Н Д.М нараас үндсэн зээл 13 563 580 төгрөг 58 мөнгө, зээлийн хүү 2 020 638 төгрөг 07 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 32 755 төгрөг 19 мөнгө, нийт 15 616 973 төгрөг 84 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Н Д.М нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Капитал банкнаас 15 616 973 төгрөгийг зээлсэн нь үнэн. Уг мөнгийг өгөх хүсэлтэй байна. Тус зээлийг авахад О.На ганцаараа ажил хийдэг байсан ба хүүхэд нялх, байр түрээсэлдэг байсан тул зээлээ төлөх боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 15 616 973 төгрөг 84 мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч О.Н Д.М нарт холбогдуулан үндсэн зээл 13 563 580 төгрөг 58 мөнгө, зээлийн хүү 2 020 638 төгрөг 07 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 32 755 төгрөг 19 мөнгө, нийт 15 616 973 төгрөг 84 мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч О.Н, Д.М ар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 236 035 төгрөгийн тавин хувь болох 118 018 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 118 017 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Н Д.М нараас улсын тэмдэгтийн хураамжинд 118 018 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Капиталбанк ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч К ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 13 563 580 төгрөг 58 мөнгө, зээлийн хүү 2 020 638 төгрөг 07 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 32 755 төгрөг 19 мөнгө, нийт 15 616 973 төгрөг 84 мөнгийг хариуцагч О.Н, Д.М нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 236 035 төгрөгийн тавин хувь болох 118 018 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 118 017 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Н Д.М нараас улсын тэмдэгтийн хураамжинд 118 018 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ