Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 8

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Б.Б

Ажилласан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн аваад, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Сугирсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие Дундговь аймгийн Хөдөө аж ажуйн техникумыг 1977 онд малзүйч мэргэжлээр төгсөн ирж Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Социализмын зам” нэгдлийн даргьн 1977 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай тушаалаар 1977 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Бүйлсэн бригадын зоотехникчээр томилогдон бүтэн нэг жил ажиллаад 1978 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдсаны улмаас мөн сум, нэгдлийн даргын 1978 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаартай тушаалаар 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Бүйлсэн бригадын зоотехникчийн ажлаас чөлөөлөгдсөн билээ. Одоо би энэ 12 дугаар сарын сүүлчээр өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн дээрх ажилд орсон, гарсан тушаалууд аймгийн архивт байхгүй байна гэсэн шалтгаанаар миний улсад ажилласан хугацаанд орохгүй хохироход хүрээд байна. Иймд миний Сэврэй сумын Бүйлсэн бригадын зоотехникчээр 1977 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 30-ны хооронд ажилласан хугацааг улсад ажилласан жилээр тогтоож өгнө үү гэжээ.   

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би 1974 онд Дундговь аймгийн сургуулийг мал зүйчээр төгч ирээд 1977 оны 07 дугаар сард Сэврэй суманд хувиарлагдсан. 1977 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зоотехникчээр томилогдон ажиллаад 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэрэг татлага болж цэргийн албанд татагдсан. 1977 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар 06 дугаар сарын 20-ны өдрөөр чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилласан түүхийг лавлагаагаар гаргуулж ир гэсэн боловч архиваас лавлагаа, тушаал баримтаа авахаар сар гаран хөөцөлдөхөд зарим баримт нь байхгүй байсан. Дутуу байгаа баримтууд дотор миний баримтууд алга болж материал бүрдээгүй. Тэгээд хамт ажиллаж байсан 2 гэрчийн мэдүүлгийг авахуулаад Сэврэй сумын эмнэлэгт ажиллаж байсан Б.*******, Хоолт бригадын жолоочоор ажиллаж байсан П.******* нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан. Энэ хүмүүс хамт ажиллаж байсан болохоор миний ажилласан байдлыг гэрчилсэн. Улмаар гэрчүүдийн мэдүүлэг болон, хөдөлмөрийн дэвэрт бичигдсэн түүх зэргийг үндэслэн миний ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Бүйлсэн” бригадын зоотехникчээр 1977 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Б.*******ийн нэр дээр 1978 оны 02 дугаар сарын 23-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,   

2. Өмнөговь аймаг архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаартай “Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн 1977 оны тушаалын баримт байхгүй, 1978 оны нэгдлийн даргын тушаалын баримт бүрдэл дутуу, 1977-1978 онуудын цалингийн баримтууд бүрдэл дутуу *******ын *******ийн нэр гараагүй болно” гэж бичигдсэн архивын лавлагаа,

3. Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2717 дугаартай “*******ын ******* БХЯ-ны сайдын 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/134 дугаартай тушаалаар цэргийн албанд татагдан АА-ийн 150 дугаар ангид байлдагчаар 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс...” гэж бичигдсэн лавлагааны нотариатаар батлуулсан хуулбар, 

4. Гэрч П.*******ын “Б.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн Бүйлсэн бригадад 1977 оны 07 дугаар сард малын эмч, зоотехникчээр ажилд орсон. Улмаар нэг жил ажиллаад 1978 оны 05 дугаар сарын эхээр цэргийн албанд татагдсан.” гэсэн мэдүүлэг,

5. Гэрч Б.*******гийн “Б.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн Бүйлсэн бригадад 1977 оны 07 дугаар сард мал зүйч, зоотехникчээр ажилд орсон. Улмаар нэг жил ажиллаад 1978 оны 06 дугаар сард цэрэг татлага болж цэргийн албанд татагдсан” гэсэн мэдүүлэг,

7. Нэхэмжлэгч Б.*******, гэрч П.*******, Б.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн болон нэхэмжлэгчийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн Б.*******ийг ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт,

8. Гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.

Нэхэмжлэгч Б.Бамөнхийн ажилласан байдлын талаар түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ч тушаал архивт байхгүйн улмаас түүний ажилласан хугацаа нь ажилласан жилд тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Бүйлсэн” бригадын зоотехникчээр 1977 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан болох нь

- Б.*******ийн нэр дээр 1978 оны 02 дугаар сарын 23-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,   

- Өмнөговь аймаг архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаартай “Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн 1977 оны тушаалын баримт байхгүй, 1978 оны нэгдлийн даргын тушаалын баримт бүрдэл дутуу, 1977-1978 онуудын цалингийн баримтууд бүрдэл дутуу *******ын *******ийн нэр гараагүй болно” гэж бичигдсэн архивын лавлагаа,

- Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2717 дугаартай “*******ын ******* БХЯ-ны сайдын 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/134 дугаартай тушаалаар цэргийн албанд татагдан АА-ийн 150 дугаар ангид байлдагчаар 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс...” гэж бичигдсэн лавлагааны нотариатаар батлуулсан хуулбар, 

- Гэрч П.*******ын “Б.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн Бүйлсэн бригадад 1977 оны 07 дугаар сард малын эмч, зоотехникчээр ажилд орсон. Улмаар нэг жил ажиллаад 1978 оны 05 дугаар сарын эхээр цэргийн албанд татагдсан.” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.*******гийн “Б.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн Бүйлсэн бригадад 1977 оны 07 дугаар сард мал зүйч, зоотехникчээр ажилд орсон. Улмаар нэг жил ажиллаад 1978 оны 06 дугаар сард цэрэг татлага болж цэргийн албанд татагдсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Б.Бамөнхийг Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Бүйлсэн” бригадын зоотехникчээр 1977 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсаныг тогтоох үндэслэлтэй байна.

Гэрч П.*******, Б.******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр П.*******, Б.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг суманд хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг бөгөөд энэ нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогддог. Иймд гэрчүүдийг нэхэмжлэгч Б.*******ийн ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Б.*******ийн нэр дээр 1978 оны 02 дугаар сарын 23-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймаг архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаартай архивын лавлагаа,  Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2717 дугаартай лавлагааны нотариатаар батлуулсан хуулбар, гэрч П.*******, Б.******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ын *******ийг Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Бүйлсэн” бригадын зоотехникчээр 1977 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсныг тогтоосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ