Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ

шүүгдэгч Д.А,  Б.Э, тэдгээрийн өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.А,  Б.Э нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, С.А

2. Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний эх эмч мэргэжилтэй, малчин Б.Э

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  Б.Э, С.******* нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сарын хооронд Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг "*******” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Хохирогч байгууллагын төлөөөлөгч О.******* мөрдөн байцаалтад өгсөн

... ******* сумын ******* гэх газар тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй. Тус газарт 2001 оны үеэс алттай гээд хүмүүс гар аргаар ашигт малтмал олборлодог байсан тухайн газар нь *******-ийн ашиглалтын талбай байгаа юм. Тухайн газраас хүмүүс алттай чулуу гаргаж авдаг хэд хэдэн эвдэгдсэн газрууд байдаг. 2018 оны эвдэгдсэн газрын тооллогод хамрагдсан газар байгаа. Экологи эдийн засагт учирсан хохирлыг бүрэн барагдуулбал ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна... гэх мэдүүлэг / хх-ийн 63 /

Иргэний нэхэмжлэгч Х.******* мөрдөн байцаалтад өгсөн

... Миний бие нь *******-ний Баянхонгор аймаг дахь төлөөлөгчөөр ажилладаг. ******* сумын 1 дүгээр багийн нутаг ******* гэх газарт манай ХХК-ийн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийн талбай байдаг. Манайх энэ газраа одоогоор үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Манай компаний захирал удирдлагууд ярилцаад энэ хэрэгт манай зүгээс ямар нэг нэхэмжлэх шалгуулах зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 87-88 /,

Гэрч Н. мөрдөн байцаалтад өгсөн

... Би Баянхонгор аймаг, Баянхонгор сум 9 дүгээр багт хувиараа төмрийн цех ажиллуулдаг. ******* сумаас Ж. гэдэг хүнээс малын хашааны 10 ширхэг захиалга авч хийгээд 2019 оны 04 дүгээр сарын 17-нд ачаад гагнуурчин П.Балдандоржийн хамт явсан. Тухайн өдрөө хашаагаа ******* суманд буулгаад загвар болох 10 хашаагаа гэх дэлгүүртэй айлд зараад өгөөрэй гэж үлдээсэн. Тэгтэл ийн хүүхэд болох чулуу ачаад Баянхонгор аймаг руу ороод цаашаа тээрэм оруулаад өгөөч гэхээр нь хашаанаас нь 30 гаран уут чулуу ачсан, үлдсэн чулууг цагаан өнгийн старекс машинд ачиж байсан, чулуугаа ачаад Баянхонгор аймагт орж ирээд цагдаад саатуулагдсан... гэх мэдүүлэг / хх-ийн 69/,

Гэрч С.ийн мөрдөн байцаалтад өгсөн

... Манай хүү Э, С.А нар нь ******* сумын нутаг ******* гэх газар руу явж чулуу авчирлаа гэдэг байсан. Яг хэдэн шуудай авчирсан талаар мэдэх зүйл байхгүй. 2019 оны 02 дугаар сараас хойш чулуу авчирдаг болсон... гэх мэдүүлэг / хх-ийн 72 /

Гэрч Д. мөрдөн байцаалтад өгсөн

... Би 2019 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр томилогдсон хуваарийн дагуу шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Баянхонгор аймгийн Түйн гол дагуу байрлах авто замын төлбөр хураах цэг дээр орж ирсэн цэнхэр өнгийн портер маркийн авто машиныг шалгахад уг авто машин нь дэвшин дээрээ чулуу ачиж явсан тул тухайн авто машинийг шалгуулахаар Цагдаагийн газар дээр авч ирж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн. Мөн цагаан өнгийн Старекс маркийн авто машиныг Баянхонгор сумын 9 дүгээр нутагт байрлах зам дээр зогсоож шалгахад мөн л чулуу ачиж явсан тул холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн...Тэдгээр авто машины жолооч нар чулуугаа говиос нэг доороос ачиж ирсэн гэж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 91 /

Шүүгдэгч  Б.Эийн мөрдөн байцаалтад өгсөн

... Би 2019 оны 02 сараас хойш Баянхонгор аймаг ******* сумын нутаг Сээрийн нуруу гэх газар алттай чулууны үетэй газраас 4-5 удаа явж чулуу авсан. Хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны үеэр 4 шуудай чулуу аваад бүгдийг нэгтгээд 2019 оны 04 дүгээр сарын 18-нд ******* сумаас ахынхаа улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 14 шуудайны талыг, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 33 шуудайны талыг ачаад Баянхонгор аймгийн төв рүү орж явж байгаад цагдаад баригдсан... Би чулууг ах С.А хамт улсын дугаартай старекс машинаар явж авдаг байсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 164-165

Шүүгдэгч С.А мөрдөн байцаалтад өгсөн

...2019 оны 02 сараас хойш төрсөн ахын хүү  Б.Эийн хамт ******* сумын нутаг Сээрийн араг гэх газар алтны чулуу гардаг газар байдаг. Тухайн газраас 10-аад удаа явж нүхнээс гаргасан, гадуур нь байсан цагаан өнгийн чулуунаас түүж авдаг байсан нэг удаагийн явалтаар 4-5 шуудайны тал чулуу авчирч чулуугаа бөөгнүүлж байгаад сая бөөнд нь ачиж Баянхонгор луу оруулж ирсэн юм. Би дүү  Б.Эийн хамт өөрийнхөө эзэмшлийн улсын дугаартай машинаар явдаг байсан. улсын дугаартай портер нь манай суманд төмөр хашаа буулгаад явж байгаа хүнийг гуйгаад ачуулсан, хөлсөнд 100.000 төгрөг өгнө гэж тохирсон ..гэх мэдүүлэг /хх-ийн 170-171/

     Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх үнэт металл сорьц тогтоох лабораторийн шинжээчийн

1.191400342 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 22.53 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан. Манай жин маань Стандарт, Хэмжил зүйн газраар баталгаажсан жин байдаг.

2. 191400342 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 22.53 грамм жинтэй, шар өнгөтэй, товчин хэлбэртэй металл нь алт мөн байна.

3. Алт мөн хэдийч сорьцын шинжилгээ хийж тогтоож болохгүй. Учир нь: Алтанд сорьцын шинжилгээ хийхэд Проберийн шинжилгээний арга буюу /150 11426:2017 / тодорхой стандартын дагуу тогтоодог 22.53грамм алт нь сорьцын шинжилгээ хийхэд грамм нь хүрэхгүй байна. Иймээс манай лабораторийн шинжилгээ нь граммаас дээш алтанд сорьцын шинжилгээ хийдэг.

4.191400342 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 22.53 граммтай металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна. гэх дүгнэлт / хх-ийн 94-95/

     Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 343 дугаар шинжээчийн

     1.Hyundai starex маркийн авто машин 3000.000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 98- 99/

     Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 454 дугаар шинжээчийн

  1. Алт 22.53 грам нэг бүрийн үнэ 110356 төгрөг нийт 2486320 төгрөг... гэх

дүгнэлт / хх-ийн 103-104/

      Байгаль орчинд учруулсан экологийн хохирлын үнэлгээний

1. 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 1-р багийн нутаг дэвсгэрт орших ******* хэмээх газарт байгаль орчны хохирлын үнэлгээ тооцох зорилгоор хээрийн хэмжилт судалгааг хийж гүйцэтгэлээ. Уг судалгаагаар тус газарт хууль бус аргаар ашигт малтмал олборлосны улмаас 8 м2 талбай эвдрэлд өртөж байгаль орчинд нийт 316 012 төг-ний хохирол учруулсан байна. Үүнээс газрын нөөцөд 0.7 төгрөг, газрын хэвлийд 300 000 төгрөг, хөрсөн бүрхэвчид 16 008 төгрөг, ургамлан бүрхэвчид 3.5 төгрөгний хохирол тус тус учруулсан байна.

2. Дээрх хохирлын хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалын дагуу тооцож гарлаа. Мөн тус талбайд хийгдэх биологийн нөхөн сэргээлтийн зардал нь 144 000 төгрөг байхаар тооцоо гарч байна.

3. Мөн дээрх газар нь МУ-011494 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газарт багтаж байна... гэх дүгнэлт / /хх-ийн 108-153/,

-Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол / хх-ийн 1 /, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 7/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 09-20/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-25/, эд мөрийн баримт битүүмжлэх тухай прокурорын тогтоол /40-45, 51-55/, Баянхонгор аймгийн ******* сумын “*******” байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан /109-153/, шүүгдэгч  Б.Э, С.******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 171-172/ шүүгдэгч  Б.Э, С.******* нарын хувийн байдлын талаарх 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 155, 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 223 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 174-175 /, суурь боловсролын гэрчилгээний хуулбар / хх-ийн 178/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 188, 190/, депозит дансны хуулгууд /181-184/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч  Б.Э, С.******* нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сарын хооронд Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг "*******” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч байгууллагын төлөөөлөгч О.******* ... ******* сумын ******* гэх газар тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй,...тухайн газар нь *******-ийн ашиглалтын талбай байгаа... гэх мэдүүлэг / хх-ийн 63 /

Иргэний нэхэмжлэгч Х.******* ... *******-ний Баянхонгор аймаг дахь төлөөлөгчөөр ажилладаг. ******* сумын 1 дүгээр багийн нутаг ******* гэх газарт манай ХХК-ийн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийн талбай байдаг. Манайх энэ газраа одоогоор үйл ажиллагаа явуулаагүй байгаа.... гэх мэдүүлэг / хх-ийн 87-88 /,

Гэрч Н. ... С.ийн хүүхэд болох чулуу ачаад Баянхонгор аймаг руу ороод цаашаа тээрэм оруулаад өгөөч гэхээр нь хашаанаас нь 30 гаран уут чулуу ачсан, үлдсэн чулууг цагаан өнгийн старекс машинд ачиж байсан, чулуугаа ачаад Баянхонгор аймагт орж ирээд цагдаад саатуулагдсан... гэх мэдүүлэг / хх-ийн 69/,

Гэрч С.ийн ... манай хүү , С.******* нар нь ******* сумын нутаг ******* гэх газраас 2019 оны 02 дугаар сараас хойш чулуу авчирдаг болсон... гэх мэдүүлэг / хх-ийн 72 /

Гэрч Д. ... би авто замын төлбөр хураах цэг дээр орж ирсэн цэнхэр өнгийн портер маркийн авто машиныг шалгахад уг авто машин нь дэвшин дээрээ чулуу ачиж явсан, мөн цагаан өнгийн Старекс маркийн авто машиныг зогсоож шалгахад чулуу ачиж явсан..гэх мэдүүлэг / хх-ийн 91 /

Шүүгдэгч  Б.Эийн ... Би 2019 оны 02 сараас хойш Баянхонгор аймаг ******* сумын нутаг Сээрийн нуруу гэх газар алттай чулууны үетэй газраас 4-5 удаа явж чулуу авсан. Хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны үеэр 4 шуудай чулуу аваад бүгдийг нэгтгээд 2019 оны 04 дүгээр сарын 18-нд ******* сумаас ахынхаа улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 14 шуудайны талыг, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 33 шуудайны талыг ачаад Баянхонгор аймгийн төв рүү орж явж байгаад цагдаад баригдсан... ” гэх мэдүүлэг / хх-ийн 164-165 /

Шүүгдэгч С.А...би дүү  Б.Эийн хамт өөрийнхөө эзэмшлийн улсын дугаартай машинаар явдаг байсан. улсын дугаартай портер нь манай суманд төмөр хашаа буулгаад явж байгаа хүнийг гуйгаад ачуулсан, хөлсөнд 100.000 төгрөг өгнө гэж тохирсон ..гэх мэдүүлэг /хх-ийн 170-171/

     Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх үнэт металл сорьц тогтоох лабораторийн шинжээчийн... 191400342 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 22.53 грамм жинтэй, шар өнгөтэй, товчин хэлбэртэй металл нь алт мөн байна....гэх дүгнэлт / хх-ийн 94-95/

     Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 343 дугаар шинжээчийн ...Hyundai starex маркийн авто машин 3000.000 төгрөгийн үнэлгээтэй... гэх дүгнэлт / хх-ийн 98- 99/

     Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 454 дугаар шинжээчийн...алт 22.53 грам нэг бүрийн үнэ 110356 төгрөг нийт 2486320 төгрөг... гэх дүгнэлт / хх-ийн 103-104/

      Байгаль орчинд учруулсан экологийн хохирлын үнэлгээний ...уг судалгаагаар тус газарт хууль бус аргаар ашигт малтмал олборлосны улмаас 8 м2 талбай эвдрэлд өртөж байгаль орчинд нийт 316 012 төг-ний хохирол учруулсан байна. Үүнээс газрын нөөцөд 0.7 төгрөг, газрын хэвлийд 300 000 төгрөг, хөрсөн бүрхэвчид 16 008 төгрөг, ургамлан бүрхэвчид 3.5 төгрөгний хохирол учирсан, .. тус талбайд хийгдэх биологийн нөхөн сэргээлтийн зардал нь 144 000 төгрөг байхаар тооцоо гарч байна... гэх дүгнэлт / /хх-ийн 108-153/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотдох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.*******,  Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.*******,  Б.Э нарыг бүлэглэн тусгай зөвшөөрлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Шүүгдэгч С.*******,  Б.Э нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч С.*******,  Б.Э нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч С.*******,  Б.Э нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, ахуй амьдралын нөхцөл байдал улмаас гэмт хэрэг үйлдсэн болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.*******,  Б.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т... шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан хэд хэдэг үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно... гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.*******,  Б.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үүрэг хүлээлгэх, албдлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч С.*******,  Б.Э нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 316012 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 950000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба уг хохирлыг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч С.А,  Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... шүүгдэгч С.*******,  Б.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ С.А ашигласан улсын дугаартай старикс маркийн, улсын орлого болгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... 22,53 грамм хэмжээтэй алт бүхий /2,486,320 төгрөг / шар өнгийн металл... -г улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч С.*******гий эзэмшлийн ... Даюун маркийн мотоцикль ..., шүүгдэгч  Б.Эийн эзэмшлийн ....Венүй маркийн мотоцикль ...-ыг , иргэний нэхэмжлэгч Н. эзэмшлийн ...76-38БНА улсын дугаартай протер маркийн автомашиныг... битүүмжлэгдсэн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрхи зүйлсийг эзэмшигч С.*******,  Б.Э, иргэний нэхэмжлэгч Н.Нармандах нарт тус тус буцаан олгов.

Шүүгдэгч С.*******,  Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.А, Б.Э нарыг бүлэглэн хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын  олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.*******,  Б.Э нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.*******,  Б.Э нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч С.А эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай старикс маркийн.... тээврийн хэрэгслийг хувааж, улсын орлого болгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч С.*******,  Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22,53 грамм хэмжээтэй алт бүхий /2,486,320 төгрөг / шар өнгийн металлыг хурааж, улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч С.*******гий эзэмшлийн ... Даюун маркийн мотоцикль ..., шүүгдэгч  Б.Эийн эзэмшлийн ....Венүй маркийн мотоцикль ...-ыг , иргэний нэхэмжлэгч Н. эзэмшлийн ... улсын дугаартай протер маркийн автомашиныг... битүүмжлэгдсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, дээрхи зүйлсийг эзэмшигч С.*******,  Б.Э, иргэний нэхэмжлэгч Н.Нармандах нарт тус тус буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******,  Б.Э нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ч.БАЙГАЛМАА