| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0347/И |
| Дугаар | 02 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 02
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Замын 1-17 тоотод оршин суух Дамдин овогт Жигжидийн Бямбасүрэн /РД: ЧН78111118, yтас: 99644206/-т холбогдох,
“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,582,581.91 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ж.Бямбасүрэнтэй 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №ЗГ-151 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 14,900,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 2,50 хувийн жилийн 30,0 хувийн хүүтэйгээр олгосон. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлээс 13,567,563.26 төгрөг, зээлийн хүү 5,262,847.74 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгдээгүйн улмаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,332,436.74 төгрөг, зээлийн хүү 203,343.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,801.58 төгрөг нийт 1,582,581.91 төгрөгийг төлөлт хийгдээгүй байна. Иймээс хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Б.Отгонцэцэг нь Капитал банкийг төлөөлж Ж.Бямбасүрэнгээс 1,582,581.91 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ж.Бямбасүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээл, зээлийн хүүгээ бүрэн төлж барагдуулсан нь үнэн болно” гэжээ.
Хариуцагч Ж.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж.Бямбасүрэн миний бие нь Капитал банкны Замын-Үүд салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1,582,581.91 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулсан болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Ж.Бямбасүрэнд холбогдуулан 1,582,581.91 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хариуцагчийн тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбар, кассын орлогын баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,272 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 40,272 төгрөгний 50 хувь болох 20,136 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 50 хувь болох 20,136 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ж.Бямбасүрэн нь нэхэмжлэлийн шаардлага 1,582,581.91 төгрөгийг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,272 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 20,136 төгрөг, хариуцагч Ж.Бямбасүрэнгээс 20,136 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ