Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 66

 

 

                                 

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч А.П******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Тайж овогт А*******ийн П*******д  холбогдох эрүүгийн 2036000000085 дугаартай,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     178/2020/0071/Э/  индекстэй  хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, хамтран амьдрагч болон хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын Бичигт багийн 1-32 тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаартай Магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн гэх, ******* регистрийн дугаартай, Тайж овогт А*******ийн П*******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч А.П******* нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед  Ховд аймгийн ******* сумын Бичигт багийн 1-32 тоотод байрлах өөрийн гэртээ хөрш айлын хүн болох Б.Мягмарцэцэгтэй “ эхнэрт худлаа үнэн хов зөөлөө” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа гараараа нүүрэн хэсэгт  цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1-д заасан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хохирогч Боржигон овогт Бямбажавын Мягмарцэцэгийн /1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, ПВ93060101 регистрийн дугаартай, 27 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай хашааны урд байх айлд зурагт үзэхээр ороход А.П******* ээжтэйгээ байсан. А.П******* согтуу байсан бөгөөд намайг “ манай авгайд яагаад худлаа үнэн хов зөөгөөд байгаа юм бэ” гэхээр нь би “ би юу гэж хэлсэн юм бэ” гэхэд “ Дуугүй бай, би чамайг цохиод алчихъя” гээд баруун гараараа миний нүд орчимд 1 удаа, дахиад зүүн гараараа миний баруун, зүүн шанаанд ээлжлээд 2-3 удаа алгадсан.Би “болиоч” гэхэд дахиад миний баруун нүд орчимд цохисон.Тэгтэл ээж нь ирээд салгасан .  ... гэх мэдүүлэг / хэргийн 7-8-р хуудас/

Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 03 сарын 19-ний өдөр 12 цагийн үед А.П******* манайд халамцуу орж ирсэн.Удалгүй хойт талын хашааны эмэгтэй хүүхдээ тэврээд орж ирээд манайд сууж байсан.Тэгтэл А.П******* тэр хоёр маргалдаад А.П******* босож ирээд алгадаад авсан.Би “ боль” гээд салгасан чинь дахиад босож ирээд алгадсан.... гэх мэдүүлэг / хэргийн 12-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 288 дугаартай ...Б.Мягмарцэцэгийн биед тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгээр цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Б.Мягмарцэцэгийн биед үүссэн гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 23-р хуудас/

Шүүгдэгч А.П*******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн ...2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2 найзтайгаа архи уучихаад нэлээд халамцуу гэртээ ирээд байж байтал Б.Мягмарцэцэг орж ирсэн. Тэгэхээр нь би “яагаад худал үнэн хов зөөгөөд байдаг юм бэ, тэрнээс чинь болоод манай гэрт хэрүүл тасрахгүй байна” гэхэд Б.Мягмарцэцэг ” би тийм зүйл яриагүй, танай эхнэр  худлаа ярьж байна” гээд урдаас хэрэлдээд байхаар нь баруун шанаанд нь 1 удаа цохисон, дахиж цохисон эсэхээ мэдэхгүй байна.Б.Мягмарцэцэг урьд нь манай эхнэрт худлаа ярьснаас болоод манай гэрт хэрүүл болсон. Тэгээд Б.Мягмарцэцэгийг ороод ирчихсэн би согтуу байх үед тэр нь санаанд ороод цохисон байх ... гэх мэдүүлэг / хэргийн 22-23-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч А.П******* нь 2020 оны 03 сарын 19-ний өдөр согтуугаар Б.Мягмарцэцэгийг “эхнэрт хов зөөлөө “ гэх шалтгаанаар нүүр, нүд хэсэгт нь цохиж  Б.Мягмарцэцэгийн биед ... тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгээр цус хуралт...  гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.П*******ын хохирогч Б.Мягмарцэцэгийн нүүрэнд цохиж,  эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч А.П*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

            Иймд шүүгдэгч А.П*******ыг хохирогч Б.Мягмарцэцэгийн нүүрэнд цохиж, хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь нотлогдсон тул хүний   эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Мягмарцэцэгийн...надаас ямар нэгэн эмчилгээний зардал мөнгө гараагүй, А.П*******аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, бид хоорондоо эвлэрсэн... гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.П*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.П******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаартай Магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 27-р/ , Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоол болон Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 дугаартай магадлалын хуулбаруудаар / хэргийн 50-54,59-64/ тус тус  тогтоогдож байна.

Шүүгдэгч А.П*******ын хувийн байдлын талаар гэрч Х.Отгонбаатарын ...А.П******* нь сэргэлэн авхаалжтай, эелдэг боловсон харьцаатай, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, хүнд тусархуу залуу. Айлын том хүүхэд, дороо 2 дүүтэй.Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ огцом ууртай болдог....гэх мэдүүлэг /хэргийн 13-14-р хуудас/

Гэрч Ш.Сэлэнгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...А.П******* бид хоёр 2014 онд гэр бүл болсон. Хааяа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүн амьтан өдөж хоргоохгүй бол биеэ зөв аваад явчихдаг.2013-2014 онд Баян-Өлгий аймгийн 0165 дугаар ангид цэргийн алба хаасан.Улаанбаатар хотод хувийн компанид мужаанаар ажилладаг... гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/

“Гучин-Ус дэлгэрэх” ХХК-ний “ А.П******* нь уг компанид сарын 1500000 төгрөгний цалинтай 2019 оны 08 сарын 05-ны өдрөөс хойш одоог хүртэл ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт / хэргийн 47-р хуудас/, Цагдаагийн газрын Асап сангийн мэдээлэл / хэргийн 48-р хуудас/  гэх баримтууд хэрэгт авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч А.П*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1-д заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч А.П*******ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч А.П*******ыг    зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн  эзэмшлийн Монгол улсад үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн арьсан буйдан  битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5/33 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, дүгнэлт, айлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. 680000 төгрөгний торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү  гэх тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч А.П*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний  зургаан зуун наян мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 680000 төгрөгний торгох ялыг  03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч А.П*******д  тайлбарлаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч А.П******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүхээс торгох ялаар шийтгэсэн тул түүний эзэмшлийн Монгол улсад үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн арьсан буйдан  битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5/33 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр  үлдээж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тайж овогт А*******ийн П*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тайж овогт А*******ийн П*******ыг зургаан зуун наян  нэгжтэй тэнцэх хэмжээний  зургаан зуун наян   мянган  төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.П*******д оногдуулсан  680000 / зургаан зуун наян мянган / төгрөгний  торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч А.П*******д тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.П*******д оногдуулсан 680000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6.Эрүүгийн 2036000000085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж,  шүүгдэгч А.П*******ын  эзэмшлийн Монгол улсад үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн арьсан буйдан  битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5/33 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.П*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ГАНТӨГС