| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00465/И |
| Дугаар | 685 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 685
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Ж.Одонбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамхандын, нэхэмжлэлтэй Ү.Батсайханд холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги 31.000.000 төгрөг, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж.Одонбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/3 дугаар байр, 46 тоотод оршин суух
Цэцэнсартуул овгийн Мишигийн Бадамханд
регистрийн дугаар: ХЕ- 46012060
Хариуцагч Ү.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар
сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 19 дүгээр байр, 18 тоотод оршин суух
Бичигт овгийн Цэдэндамбын Тулга
регистрийн дугаар:МЮ-71081739
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Ж.Одонбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн шаардлага: Ү.Батсайханаас Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 13 дугаар хороо хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамж, 26 дугаар байр, 43 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь гаргуулж (Y-2205039680) зээл 20.000.000 төгрөг, нийт 31.000.000 төгрөг гаргуулах
Нэхэмжлэлийн үндэслэл:
...Ж.Одонбилэг Ү.Батсайханы хүсэлтээр 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж түүнд 20.000.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Ж.Одонбилэг, Ү.Батсайхантай 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр барьцааны гэрээ байгуулж түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамж, 26 дугаар байр, 43 тоот хаягт байршилтай 54.1метр квадрат өрөө орон сууцыг (Y-2205039680) зээлийн барьцаанд барьцаалж барьцааны гэрээ байгуулж мөн өдрөө нотариатаар гэрчлүүлж Улсын бүртгэлд бүртгүүлэхээр орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь авсан.
Энэ өдөр амралтын бүтэн сайн өдөр байсан учраас Ж.Одонбилэг Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байдаг нэг гэр лүүгээ явсан буцаж ирээд барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж бодож байсан юм.
Гэтэл Ү.Батсайхан 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ж.Одонбилэгийн утсанд залгаад: ...“Барьцааны гэрээ бүртгүүлсэн үү? гэж асуугаад бүртгүүлээгүй бол гэрчилгээг надад буцаагаад өгөөч би жижиг дунд үйлдвэрийн их хэмжээний зээл хөөцөлдөж байна. Зээл аваад хүүн дээрээ 500.000 төгрөг нэмээд нийт 22.500.000 төгрөг өгнө” гээд 2016 оны 5 дугаар сарын 12-нд гэрчилгээг Ж.Одонбилэгийн охин Т.Мөнхцэцэгээс авч явснаас хойш 4 сар болох гэж байна.
Энэ хугацаанд утсаа авахаа байсан, эсхүл зээлийн хүүгээс төлөлт хийгээгүйгээс гадна орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг буцааж өгөөгүй. Иймд түүнээс барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар зээлийн гэрээнд заасан зээл 20.000.000 төгрөг, зээлийн гэрээний 2.4-т заасан хүү 2.000.000 төгрөг, зээлийн гэрээний 2.7-д зааснаар алданги 9.000.000 төгрөг нийт 31.000.000 төгрөг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргалаа... гэжээ.
Хариуцагч: Ү.Батсайхан 2016 оны 09 дүгээр сарын 26-нд шүүхэд гаргасан тайлбартаа:
... Нэхэмжлэгч Ж.Одонбилэг болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч дараах тайлбарыг гаргаж байна.
Ж.Одонбилэгтэй зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Уг авсан зээл болон хүүг хугацаандаа төлж чадаагүй, одоо харин уг мөнгийг төлөх боломжтой болж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн хүү 2000.000 төгрөг, алданги 9000.000 төгрөгийг 10 дугаар арын 06-ны өдөр, үндсэн зээл 20.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны дотор 2 хувааж төлж барагдуулна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох дээр дурьдсан зээл, зээлийн хүү, алданги нийт 31.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй... гэжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Одонбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, хариуцагч Ү.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тулга нар нь харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Эвлэрлийн гэрээ:
Нэхэмжлэгч Ж.Одонбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамхандын нэхэмжлэлтэй, хариуцагч Ү.Батсайханд холбогдох “Ү.Батсайханаас Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамж, 21 дугаар байр, 43 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь гаргуулж /ЭУБД Ү-2205039680/, зээл 20.0 сая төгрөг, түүний хүү 2.0 сая төгрөг, алданги 9.0 сая төгрөг, нийт 31.0 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ү.Батсайхан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг –Үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах, ЭУБД Ү-2205039680, үндсэн зээл 20.0 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч Үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2016 оны 10 дугаар сарын 13-нд гаргаж өгсөн, үндсэн зээл 20.0 сая төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “ХААН” банкан дахь 5013002258 тоот дансанд шилжүүлж, нэхэмжлэлийн шаардлага биелэгдснийг талууд баталгаажуулав.
Зээлийн хүү 2.0 сая төгрөг, алданги 9.0 сая төгрөг, нийт 11.0 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах нөхцөлөөр эвлэрч гэрээ байгуулав.
Үүнд:
1. 3.0 сая төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 26-ны дотор төрөх, үлдэх 8.0 сая төгрөгийг 2 хувааж, 2017 оны 05 дугаар сарын 12-ны дотор төлж барагдуулах
2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1884 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтаар захиран зарцуулах эрхийг хааж битүүмжилсэн эд хөрөнгийг эвлэрлийн гэрэний нэг дэх заалт бүрэн биелэгдэж дууссан үед битүүмжлэлээс чөлөөлөх, чөлөөлүүлэхээр тохиролцов.
3. Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 313.0 мянган төгрөгийг хариуцагч Ү.Батсайхан бүрэн хэмжээгээр төлөхөөр тохиролцов.
Нэхэмжлэгч Ж.Одонбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд
Хариуцагч Ү.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. Тулга ... гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ж.Одонбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүхэд Ү.Батсайханд холбогдуулан “...БГД-ийн 13-р хороо, 3-р хороолол, Хасбаатар гудамж, 26-р байр, 43 тоот хаягт байршилтай 54.1м 2 өрөө орон сууц эрхийн гэрчилгээг гаргуулахаар, зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 2.000.000 төгрөг, алданги 9.000.000 төгрөг нийт 31.000.000 төгрөг” гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ү.Батсайхан нь үндсэн зээл 20.000.000 төгрөг, болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамж, 26 дугаар байр, 43 тоот хаягт байршилтай 54.1м2 2 өрөө орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000360638 гэрчилгээний дугаартай Ү-2205039680 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн байна.
Харин нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох зээлийн хүү 2000.000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги 9000.000 төгрөг нийт 11.000.000 төгрөгийг “...3.0 сая төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 26-ны дотор төрөх, үлдэх 8.0 сая төгрөгийг 2 хувааж, 2017 оны 05 дугаар сарын 12-ны дотор төлж барагдуулах...” –аар харилцан тохиролцож, гэрээ байгуулан, уг гэрээг баталгаажуулахаар хүсэлт гаргаж хэн аль нь гарын үсэг зурснаар эвлэрсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “... бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй...” байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.
Мөн зохигчидын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, Ц.Тулга нар нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1884 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамж, 26 дугаар байр, 43 тоот хаягт байршилтай 54.1м2 тайлбайтай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000360638 гэрчилгээний дугаартай, Ү-2205039680 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг битүүмжлэгдэн, захиран зарцуулах эрхийг хязгаарласан захирамжийг эвлэрлийн гэрээний заалт бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хэвээр үлдээх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 313.000 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн хэмжээгээр нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсоныг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх зааснаар хуралдаанаар Ж.Одонбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамхандын, нэхэмжлэлтэй Ү.Батсайханд холбогдох “31.000.000 төгрөг, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 20.000.000 төгрөг, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах” шаардлагыг хариуцагч биелүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийг “...3.0 сая төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 26-ны дотор төлөх, үлдэх 8.0 сая төгрөгийг 2 хувааж, 2017 оны 05 дугаар сарын 12-ны дотор төлж барагдуулах...”-аар зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1884 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамж, 26 дугаар байр, 43 тоот хаягт байршилтай 54.1м2 тайлбайтай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000360638 гэрчилгээний дугаартай, Ү-2205039680 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг битүүмжлэгдэн, захиран зарцуулах эрхийг хязгаарласан захирамжийг эвлэрлийн гэрээний заалт бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 313.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчаас 313.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ