| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0056/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/059 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,
Хохирогч: М.Э,
Хохирогч П.Д, Т.Б тэдгээрийн өмгөөлөгч Х.*******
Шүүгдэгч Б.Н түүний өмгөөлөгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Нод холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймгийн
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн № 10 дугааргай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалкаж байсан, Б.Н
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Н нь Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Баянхонгор аймгаас ******* явах чиглэлийн хатуу хучилттай асфалтан зам дээр 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ******* улсын дугаартай Тоуоtа согоllа маркийн автомашиныг согтуугаар, эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчих зам тээврийн осол гаргасны улмаас уг машинд зорчин явсан Ц.Б, Т.А нарын амь насыг хохироож, М.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Нын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Э бид 2 өөрийн эзэмшлийн Toyota Corolla маркийн ******* улсын дугаартай авто машинтай аймагт явж байгаад Баянхонгор аймгийн төвөөс 1 шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи аваад 10 цагийн үед Баянхонгор сумын ******* уурхай руу явх замдаа сүлжээн дээр зогсож байгаад 1 шил архиа М.Э хамт 2 уулаа хувааж ууж дуусгаад бид 2 ******* уурхай ажил дээрээ очсон би нэлээн согтсон байсан учир машинд унтаад өгсөн. Намайг унтаж байх үед Э миний машиныг асааж унаад уурхайн урд талд зогссон байсан М.Э замын машинд суугаад хүрээд ирсэн машины аккумляторыг холбож машиныг асаасан. Тэгээд М.Э машиныг бариад аймаг руу шороон замаар явж байсан чинь машин дахин унтарсан урд копуудаа сөхөөд үзтэл аржаатар нь хагарсан усгүй болсон байсан тэгээд байж байтал араас хар өнгийн машин хүрээд ирсэн ******* уурхай дээр ажилладаг ******* гэх нэртэй ах ирээд скотчоор хагархайг нь наачихдаг юм гээд айл руу явж ус авчирч өгсөн. Тухайн үед ******* ах 2 залуутай явж байсан бөгөөд уг 2 залуу аймаг явах гэж байгаа гээд айлаас ус авчирч машиныг чинь асаагаад өгье манай 2 залууг аваад яв гэхээр нь тэгье гэж хэлээд айлаас ус авчирч машиныг асаагаад машиныг Э унаад би хажууд сууж талийгаач 2 залуу ар талын суудал дээр сууж явсан ******* сумын Нарийны гүүрний гол дээр зогсож машинд ус хийж хөргөсөн ундааны саванд ус хийж аваад машиныг би бариад миний хажууд М.Э сууж арын суудалд талийгаач 2 залуу суугаад явсан аймаг руу нилээн дөхсөн явж байтал баруун гар талын дугуй хагарч замын баруун тал руу орж онхолдсон тэрнээс хойшхи явдлыг санахгүй байна. М.Э биед гэмтэл учирсан арын суудал явсан 2 залуу нас барсан гэж надад хэлсэн. Би 2019 оны 06 дугаар сард жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан. Би тухайн үед 70-80 километр цагийн хурдтай явж байсан би нэлээн хурдтай явж байсан. Би Toyota Corolla маркийн ******* улсын дугаартай авто машиныг 2019 оны 05 дугаар сард Анхбаяр гэх хүнээс 1.500.000 төгрөгөөр худалдан авсан уг машин миний эзэмшлийн машин байгаа юм. Би тээврийн хэрэгслийн гэрчилгээг яг хэн гэдэг хүний нэр дээр байдаг эсэхийг мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 177-181/
Хохирогч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Б.Н бид 2 ******* сумын ******* уурхайд хамт ажилладаг байсан. 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ажил руугаа явахаар болоод явахынхаа өмнө 1 шил архи аваад замдаа уусан. Ажил дээр очоод Б.Н буцаж аймаг руу явахаар болсон. Би машины бариад 10 километр орчим явж байхад машин зогссон. Тэгээд машиндаа жоохон унтаж байгаад 2 километр алхаж байгаад машин дуудаж ирээд холбуулж асаасан. Дахиад жоохон яваад машин унтарсан. Ардаас нэг хар машин ирээд Баянхонгор аймар руу явж байгаа юм бол 2 хүн аваад яваач гэхээр нь машин эвдэрчихсэн гэж хэлсэн. Тэгээд машинаа янзлаад нарийны гүүрэн дээр зогсож машиндаа ус хийж байтал Б.Н миний архи гарчихлаа би барья гэхээр зөвшөөрсөн. Тэгээд явж байтал нэг саарал жийп хажуугаар өнгөрөхөөр нь гүйцэж түрүүлээд явж байтал машин дайвалзаад осолдсон. Нэг мэдсэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн байсан. Эмнэлгээр их явж одоо биеийн байдал дээрдсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч М.Э мөрдөн байцаалтад өгсөн
...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Б.Нын эзэмшлийн Toyota Corolla маркийн ******* улсын дугаартай авто машинтай аймгийн төвийн дэлгүүрээс 0.5 гр-ийн архи аваад ******* сумын ******* уурхай руу явж 11-12 цагийн үед ******* уурхайн наад талд Б.Н бид хоёр 1 шил архиа хувааж ууж дуусгаад ажил дээрээ очоод тэндээс хөнжил пүүгээгээ аваад аймаг руу буцаад явахаар болж машиныг би унаад Б.Н хажууд суугаад явж байгаад уурхайн наад талд машин унтраад зогссон. Б.Н машин дотор унтаад өгсөн би 2 цаг гаруй байж байгаад машин олж ирж асаахаар төв зам руу явж замд яваа машинд гар өргөж машин зогсоож уг машинаар өөрсдийн машинаа холбож асаагаад ******* уурхай би машиныг унаад Б.Н хажууд суугаад явсан. Тэгээд засмал зам руу ороод явж байсан чинь машин унтарсан машиныг асаах гэсэн чинь асахгүй сууж байсан чинь араас нэг машин ирээд зогссон. Тэгтэл ******* уурхайн ******* гэх хүн 2 залуугийн хамт ирээд хаашаа явах гэж байна гэхээр нь Баянхонгор аймаг руу явах гэж байгаа гэхэд энэ 2 залууг дайчихъя гэхээр нь зөвшөөрсөн ******* гэх хүн Б.Н бид нар машины урд копудыг сөхөөд үзтэл халсан аржаатар нь хагарсан усгүй болсон байна гээд усанд явж аржаатар луу ус хийж хагархайг скочоор нааж ус хийж машинаа асаасан чинь машин ассан тэгээд 2 залуугаа хойд талын суудал дээр суулгаад би машинаа бариад хажууд Б.Н суугаад Баянхонгор аймаг руу явсан. Тэгээд Нарийний гүүрэн дээр ирж дахин машинд ус хийсэн Б.Ныг согтолт нь гайгүй болсон эрүүл болсон байхаар нь машиныг Б.Н бариад би хажуу талд сууж арын суудал дээр талийгаач 2 залуу суугаад аймаг руу хөдлөөд явж байтал Алтан ус гэх газрын ойролцоо жийп машин гүйцэт түрүүлсэн нөгөө жийп Б.Н дахин гүйцэт түрүүлсэн дахин Б.Н дахин уг жийпийг гүйцэт түрүүлээд дахин нэг тэвштэй машиныг гүйцэт түрүүлж явж байгаад гэнэт замын 2 тал руу шарваад замын баруун тал руу онхолдсон. Би ухаан алдсан сэрсэн чинь аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламж ирсэн арын суудал дээр сууж явсан 2 залуу нас барсан байсан. Зам тээврийн осол болох үед Б.Н машиныг барьж явсан. Тухайн үед жийп машин гүйцэт түрүүлэхийг бодвол их хурдтай явсан 100-120 километр цагийн хурдтай явж байсан,...Миний бие тархи толгой нуруу нугасандаа гэмтэл авч мэдрэлийн судас дарагдсан байсан.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-6 /
Хохирогч П.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Талийгаач нь миний 4 дахь хүү. Миний хүү ар гэрээ тэжээдэг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хүмүүжилтэй хүүхэд байсан. Сэтгэл санааны хувьд маш их хохиролтой, гомдолтой байна. Шүүгдэгчийн ар гэрээс ерөөсөө ирж уулзаж байгаагүй. Оршуулгын зардал 11.860.400 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Хохирогч П.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн
...Талийгаач хүү Ц.Б, талийгаач Т.А нар нь энэ зун ******* сумын ******* уурхай дээр ажил хийхээр яваад 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр аймгийн гэртээ ирээд удахгүй цэрэг татлагаар ирнэ гээд явсан тэрнээс хойш ирээгүй. 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 20 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас манай хүү , нарыг зам тээврийн ослоос болж нас барсан гэж надад хэлсэн. Би маш их гомдолтой байна би сэтгэл санааны их хохиролтой байгаа тул 15000000 төгрөг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 63-65 /
Хохирогч Т.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр намайг гэртээ байж байтал 20 цагийн үед талийгаач ийн гэрээс залгаад , 2 замд явж байгаад осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газар очиж мэдүүлэг өгсөн. Ар гэрийнхнийх нь зүгээс маш их гомдолтой байгаа. Оршуулганы зардал болон хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж өгсөн. Хохиролд нийт 13.164.350 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
хохирогч Т.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн
...Манай төрсөн дүү талийгаач Т.А нь Ц.Бийн хамтаар энэ зун ******* сумын ******* уурхай руу ажил хийхээр яваад 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр ирээд явсан тэрнээс хойш ирээгүй Цагаан цахир дээр ажиллаж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цагийн орчимд талийгаач Ц.Бийн ар гэрээс манай дүү , нарыг машинтай явж байгаад зам тээврийн осолд орж нас барсан гэж хэлсэн. Манай гэрийн бүлийн зүгээс гомдолтой байна бид нар сэтгэл санааны их хохиролтой байх тул осол гаргасан гэх хүнээс 15000000 төгрөг нэхэмжилж байна...” мэдүүлэг / 1-р хх-ийн 67-69 /
Иргэний нэхэмжлэгч Д.О мөрдөн байцаалтад өгсөн
... ******* улсын дугаартай авто машин барьцаалж зээлж авсан Мөнх-Эрдэнэ нь зээлээ бүрэн төлж дууссан тул манай зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг / 1-р 72-73 /
Гэрч Ц. мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 16-17 цагийн орчимд би Баянхонгор аймгаас ******* аймаг чиглэлийн засмал замаар өөрийн ланд 80 маркийн машинтай Баянхонгор аймаг явж байх үед намайг гүйцэд түрүүлээд цагаан өнгийн жижиг суудлын машин нилээн хурдтай гүйцэд түрүүлээд явсан. Би тухайн үед Ланд 80 маркийн машинтай 80 километрийн цагийн хурдтай явж байсан учир надаас хурдан намайг гүйцэд түрүүлээд явсан бөгөөд аймгийн самбартай хөтөл өгсөөд гараад иртэл намайг гүйцэд түрүүлсэн суудлын жижиг цагаан машин замын урд тал руу онхолдсон осолд орсон хүмүүс нь машиныхаа гадаа хэвтэж байхаар нь цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би машинаасаа бууж хараагүй шууд эмнэлэг цагдаад тэр даруйд дуудлага өгчихөөд яваад өгсөн. Би бууж хараагүй машин дотроосоо харахад 3 хүн хэвтэж байгаа харагдсан..” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 78-80 /
гэрч Д. мөрдөн байцаалтад өгсөн
...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн үед ******* уурхай дээр ажиллаж байгаад надтай цуг ажилладаг миний хариуцдаг талийгаач , нар нь Баянхонгор аймаг руу цэргийн бүртгэлийн ажилтай гээд Баянхонгор аймаг явна гэсэн тухайн үед аймаг явах унаа олдохгүй байсан учир зам дээр гарч аймаг явах унаанд , нарыг суулгаж өгөхөөр болж ******* уурхайн харалдаа засмал дээр талийгаач , бид 3 машинаар очтол 3 жижиг машин явахаар нь чагнаалдсан чинь зогсоогүй явчихсан. Тэгээд бид нар засмал дээр нэг жижиг машин зогсож байхаар нь явж очоод уулзтал таньдаг Б.Н, М.Э нар байхаар нь аймаг явах уу гээд асуутал явна гэхээр нь би талийгаач , 2-ыг машинд суулгаж өгчихөөд би буцаад ******* уурхай руу явсан. Тэгтэл орой 21 цагийн үед би уурхай дээр байж байтал Цагдаагийн газраас яриад миний машинд суулгаж өгсөн , нарын сууж явсан машин нь замдаа онхолдож , нар нь нас барсан харин Нямтогтох, Э нар нь биедээ гэмтэл авсан гэж надад хэлсэн. Б.Н, М.Э нарыг харахад эрүүл харагдаж байсан архи уусан байсан эсэхийг мэдээгүй...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 81-83 /
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар шинжээчийн
1. Тухайн зам тээврийн осол нь Тоуоtа согоllа маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.Н буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна
2. Цагдаагийн байгууллагын жолоочийн мэдээллийн нэгдсэн сангаас зам тээврийн осолд холбогдсон Б.Н жолоочийн № дугаартай В ангиллын эрх хасагдсан үнэмлэхтэй, тус жолооч нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байна.
3. Тухайн зам тээврийн осол нь замын нөхцөл байдлаас шалтгаалж гараагүй байна.
4. Тухайн зам тээврийн ослын гарах болсон шууд шалтгаан нь Б.Н нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна.
Тоуоtа согоllа маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан Б.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна.
Үүнд:
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.аI Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн тус тус заалтыг зөрчсөн тул зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна,... гэх дүгнэлт /хх-ийн 139-140/
Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 629 дугаар шинжээчийн
1. М.Э биед бүсэлхийн 5 ууцны 1-р нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний урагдал, тархи доргилт, цээж, зүүн мөр, суганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна… гэх дүгнэлт /1-р хх-ийн 147-148/
Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 92 дугаар шинжээчийн
1. Талийгаач Т.Аын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Уг хавсарсан гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлсөн болно.
3. Талийгаач Т.Аын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач Т.Аын биед бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг үгүй байна.
5. Талийгаачийн цус болон ходоодны шингэнд хийсэн Шүүх химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй байна.
6. Талийгаачийн цус нь О (I) бүлгийн харьяалалтай байна.
7. Талийгаач нь дээрх гавал, тархи, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ… гэх дүгнэлт /1-р хх-ийн 106-107/
Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 93 дугаар шинжээчийн
1. Талийгаач Ц.Бийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Уг гавал гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлсөн болно.
3. Талийгаач Ц.Бийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх арха хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач Ц.Бийн биед бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг үгүй байна.
5. Талийгаачийн цус болон ходоодны шингэнд хийсэн Шүүх химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй байна.
6. Талийгаачийн цус нь О (I) бүлгийн харьяалалтай байна.
7. Талийгаач нь гавал, тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ… гэх дүгнэлт /1-р хх-ийн 109-110/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 589 дугаар шинжээчийн
1. Б.Нын биед хэвлийн битүү гэмтэл, элэг, бүдүүн гэдэс, нарийн гэдэсний урагдаж, язарсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, зүүн нүдний доод зовхи, зүүн шанаа, зүүн хацар, эрүү, баруун сарвуу, баруун, зүүн өвдөг, хэвлий, баруун гуяны зулгаралт, баруун шанаа, эрүүний язарсан шарх, хэвлийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12- д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1-р хх-ийн 115, 116-120/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5612 дугаар шинжээчийн
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 5611 дугаар шинжээчийн
Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 94 дугаар шинжээчийн
1. Тоуоtа согоllа маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуй шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн 3 гэж дугаарласан баруун хойд талын дугуй зүсэгдэж хагарсан байна. “5” гэж дугаарласан зүүн урд талын дугуй ободны гадна талаас дотогш чиглэж цөмөрсөн гэмтэл байна.
3. 4 ширхэг саарал өнгийн металь обудтай хар өнгийн хаймар дугуйнд үүссэн гэмтэл нь тээврийн хэрэгсэл осолдох үед авто машины өөрийн гадна эд ангиудтай харилцан үйлчлэлийн улмаас зүсэгдэлт, цооролт, цөмрөлт үүссэн гэмтлүүд нь осол болох үед үүссэн байна.
4. Тээврийн хэрэгслийн осол болох үед үүссэн гэмтлүүд тул авто машин онхолдоход нөлөө үзүүлэхгүй.
5. “3” гэж дугаарласан хар өнгийн хаймар дугуйны 1М5ЮЕ/дотор тал/-д ҮОКОНАМА гэсэн бичгийн “Ү” үсгээс зүүн тийш 1,5см зайд 6,8х0,5см хэмжээтэй, дотогш зүсэгдэж цоорсон гэмтэлтэй, “5” гэж дугаарласан дугуйны обуд нь гадна гадаргуугаас дотогш чиглэсэн хатуу мохоо үйлчлэлийн улмаас цөмөрсөн гэмтэлтэй байгаа нь осол болох үед автомашины өөрийн гадна эд ангиудтай харилцан үйлчлэлийн улмаас үүсэн байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 154-159/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №628 дугаар шинжээчийн
1. Тоуоtа согоllа маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл 7490000 төгрөгийн үнэлгээтэй... гэх дүгнэлт /1-р хх-ийн 165-169/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / 1-р хх-ийн 01-04/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 12/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 13-20/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /1-р хх-ийн 21-24/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 47/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 27-46/, эд мөрийн баримт битүүмжлэх тухай тэмдэглэл /1-р хх-ийн 47-52/, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол /1-р хх-ийн 53-55/, хохирол нэхэмжилсэн баримт /1-р хх-ийн 200-213, 224-227/, шүүгдэгч Б.Нын тархины цахилгаан бичлэг /1-р хх-ийн 216-222, 2-р хх-ийн 07-11/, шүүгдэгч Б.Нын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баяхнонгор сумын 5 дугаар багийн Засаг даргын 2886 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 230/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 235/, иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 236/, депозит дансны хуулгууд /1-р хх-ийн 239-241/, шүүгдэгч Б.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 231-232, 2-р хх-ийн 01-06/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Н нь Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Баянхонгор аймгаас ******* явах чиглэлийн хатуу хучилттай асфалтан зам дээр 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ******* улсын дугаартай Тоуоtа согоllа маркийн автомашиныг согтуугаар, эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчих зам тээврийн осол гаргасны улмаас уг машинд зорчин явсан Ц.Б, Т.А нарын амь насыг хохироож, М.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Б.Нын,... машиныг би бариад баруун гар талын дугуй хагарч замын баруун тал руу орж онхолдсон тэрнээс хойшхи явдлыг санахгүй байна,...М.Э биед гэмтэл учирсан арын суудал явсан 2 залуу нас барсан гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 177-181/
Хохирогч М.Э,... машиныг Б.Н бариад би хажуу талд сууж арын суудал дээр талийгаач 2 залуу суугаад аймаг руу хөдлөөд явж байтал Алтан ус гэх газрын ойролцоо жийп машин гүйцэт түрүүлсэн Б.Н дахин гүйцэт түрүүлсэн,...дахин нэг тэвштэй машиныг гүйцэт түрүүлж явж байгаад гэнэт замын 2 тал руу шарваад замын баруун тал руу онхолдсон, арын суудал дээр сууж явсан 2 залуу нас барсан ...миний бие тархи толгой нуруу нугасандаа гэмтэл авч мэдрэлийн судас дарагдсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-6 /
Хохирогч П.Дгийн.. манай хүү , нарыг зам тээврийн ослоос болж нас барса,..би маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 63-65 /
Хохирогч Т.Бгийн... талийгаач Ц.Бийн ар гэрээс манай дүү , нарыг машинтай явж байгаад зам тээврийн осолд орж нас барсан гэж хэлсэн. Манай гэрийн бүлийн зүгээс гомдолтой байна...” мэдүүлэг / 1-р хх-ийн 67-69 /
Иргэний нэхэмжлэгч Д.Отгонбүүвэйн,... ******* улсын дугаартай авто машин барьцаалж зээлж авсан Мөнх-Эрдэнэ нь зээлээ бүрэн төлж дууссан тул манай зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг / 1-р 72-73 /
Гэрч Ц.... цагаан өнгийн жижиг суудлын машин нэлээн хурдтай гүйцэд түрүүлээд явсан би тухайн үед Ланд 80 маркийн машинтай 80 километрийн цагийн хурдтай явж байсан учир надаас хурдан намайг гүйцэд түрүүлээд явсан бөгөөд аймгийн самбартай хөтөл өгсөөд гараад иртэл намайг гүйцэд түрүүлсэн суудлын жижиг цагаан машин замын урд тал руу онхолдсон осолд орсон хүмүүс нь машиныхаа гадаа хэвтэж байхаар нь цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Би машинаасаа бууж хараагүй шууд эмнэлэг цагдаад тэр даруйд дуудлага өгчхөөд яваад өгсөн би бууж хараагүй машин дотроосоо харахад 3 хүн хэвтэж байгаа харагдсан..” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 78-80/
гэрч Д.... Б.Н, М.Э гэх залуу нар байхаар нь аймаг явах уу гээд асуутал явна гэхээр нь талийгаач , 2-ыг цуг суулгаад аймаг явуулсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 81-83 /
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 92 дугаар шинжээчийн ...талийгаач Т.А нь гавал тархи, цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ..” гэх дүгнэлт / 1-р хх-ийн106-107 /
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 93 дугаар шинжээчийн ...Талийгаач Ц.Б нь гавал тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ..” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 109-110 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 5610 дугаартай шинжээчийн ...Б.Н биеэс авсан гэх цусанд 0.9 промилли спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 130-131/
Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар шинжээчийн ....“******* улсын дугаартай Toyota corolla маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3 дугаар зүйл ... жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна...” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 139-140 /
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 сарын 10-ны өдрийн № 629 дугаар шинжээчийн... М.Э биед бүсэлхийн 5, ууцны 1 дүгээр нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний урагдал, тархи доргилт, цээж, зүүн мөр, суганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 147-148 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т.. энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно... гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Н нь нэг удаагийн үйлдлээр хоёр хүний амь насыг хохироож, нэг хүний биед хүндэвтэр хохирол учруулсан хор уршиг учирсан ба хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээргүй, үйлдэл тус тусад ял оногдуулах боломжгүй байх тул Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхээс Б.Ныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироож, нэг хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Б.Ныг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Нод Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Н нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүх шүүгдэгч Б.Н нь мэдэх ёстой дүрмийн заалтаа мэддэггүй, мөн биелүүлээгүй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдэж, хоёр хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зэргийг харгалзан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй бөгөөд түүнд хорих ял биечлэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч Б.Н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хоёр хүний амь нас хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдал, гэм хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөөгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж талуудын дүгнэлтийг үндэслэн Б.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад уг ялыг эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ түүнийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Хохирогч П.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт11860400 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх баримтаар тогтоогдсон 8397400 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 2473000 төгрөгийг хангахгүй орхиж,
Мөн хохирогч Т.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 13164350 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх баримтаар тогтоогдсон 6429500 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 5636350 төгрөгийг хангахгүй орхиж
Харин хохирогч П.Д нь 1098500 төгрөг, хохирогч Т.Б нь 990000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлбөртэй болон амь хохирогч нарыг оршуулахтай холбоотой гарсан зардлын баримтууд гэх хохирогч хохирогч П.Д,Т.Б нарын гаргасан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн судлахад шашны зан үйл болон хоног хураахтай холбоотой, иан гандан хйихэд хурал даасан болон ном хуруулахтай холбоотой шашны зан үйлийн зардал зэрэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд орж тооцогдохгүй тул хангаж шийдвэрлэх боломжгүй, мөн амь хохирогчийг талийгаачийн ар гэрийнхэн хоног хураахтай / 21 , 49 хоног/ холбоотой зардал болох хохирогч Т.Бгийн нэхэмжлэлээс үлдэх 5636350 төгрөгийг, Хохирогч П.Дгийн нэхэмжлэлээс үлдэх 2473000 төгрөгийг тус тус хангахгүй орхиж, түүнчлэн Т.Бгийн гаргаж өгсөн баримтаас оршуулахтай холбоотой зардлын баримтанд он сар бичигдээгүй зарлагын баримт болох 1098500 төгрөгийг, хохирогч П.Дгийн 990000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хохирогч Т.Б, П.Д нар нь “...сэтгэл санааны хохиролд 15000000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэснийг өнөөдрийн шүүх хуралдаанаар хамт шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь шүүхээс сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй бөгөөд амь хохироход хохирогч нарт олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг шууд зааж өгөөгүй тул шийдвэрлэх боломжгүй байна.
Түүнчлэн хохирогч М. Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Н нь хохирогч М.Эд төлөх төлбөргүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Нын .....автомашины 0961382 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Нод буцаан олгож,...******* улсын дугаартай Королла маркийн....тээврийн хэрэгслийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, түүний хохирлыг нөхөн төлөхөд тооцуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх баримт бичгийн хамт Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Б.Ныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироож, нэг хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч Б.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 / таван/ жилийн хугацаагаар хасч, 5 / таван / жил 6 / зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Нод оногдуулсан 5 / таван / жил 6 / зургаан / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Нод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг хорих ял эдлэж дууссан үеэс хугацааг тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Б.Ноос 14826900 төгрөг гаргуулж, хохирогч Т.Бд 6429500 төгрөг, хохирогч П.Дд 8397400 төгрөг тус тус олгож, хохирогч Т.Бгийн нэхэмжлэлээс үлдэх 5636350 төгрөг, хохирогч П.Дгийн нэхэмжлэлээс үлдэх 2473000 төгрөгийг хангахгүй орхисугай.
7. Хохирогч П. 1098500 төгрөг, Т.Б 990000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-т зааснаар шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Эд төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
9. Эрүүийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Нын .....автомашины 0961382 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Нод буцаан олгож, ... ******* улсын дугаартай Королла маркийн....тээврийн хэрэгслийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, түүний хохирлыг нөхөн төлөхөд тооцуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх баримт бичгийн хамт Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Нод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Нод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА