Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 637

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Бугант тэмүүн ХХК-д холбогдох “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1.087.84864 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

                                           Тодорхойлох нь:

             Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

      ... Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Буганттэмүүн” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 болон 16 дугаар зүйлийн 16.1-д заасан заалтыг зөрчин 2016 оны 05 дугаар сарын 31-ний байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 1.488.480 төгрөгийг төлөөгүй болон Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний 17 тоот актаар тавигдсан хугацаандаа төлөөгүй шимтгэлийн алданги 99.368.64 төгрөг нийт 1.587.848.64 төгрөгний шимтгэлийн өртэйгээс 2016 оны 08 дугаар сарын 30-нд 500.000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 1.087.848.64 төгрөгийг тус байгууллагаас гаргуулан нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү гэжээ.

             Хариуцагч “Бугант тэмүүн” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхзаяа шүүхэд ирүүлсэн  тайлбартаа:

      ... Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Буганттэмүүн” ХХК-д Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсээс нэхэмжилсэн хуримтлагдсан өр болох 1.087.84864 төгрөгний өрийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулах болно гэжээ.

                                                            Үндэслэх нь:

               Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн  Эрүүл мэнд, нйгмийн даатгалын хэлтэс нь “Бугант тэмүүн” ХХК-д холбогдуулан “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1.087.84864 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

               Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 1.087.84864 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

              Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 30.698 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 30.698 төгрөгний 50 хувь болох 15.349 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.    

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “Бугант тэмүүн” ХХК-д холбогдох “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1.087.84864 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 30.698 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 30.698 төгрөгний 50 хувь болох 15.349 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

 

                                                   ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ