Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/062

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж 

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч: С.Болорзул,

Хохирогч Б.Г түүний хууль ёсны төлөөлөгч Д.******* тэдгээрийн өмгөөлөгч Л.*******,

  Шүүгдэгч  Н.С түүний өмгөөлөгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2.3-т зааснаар шүүгдэгч  Н.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

       1. Монгол      улсын иргэн,1990 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, малчин Н.С

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч  Н.С нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын ******* нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тоёота субару порестер маркийн авто тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний дүрэм нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж мустанг -5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан Б.Гын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /          

     ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч  Н.С мөрдөн байцаалтад өгсөн

...Тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшилийн тээврийн хэрэгсэл, ******* улсын дугаартай, субару, престор маркын тээврийн хэрэгсэл, 2018 оны 12 сард Улаанбаатар хотоос авсан, би 30-40 км хурдтай явсан, тухайн зам цас орсон гөлөөн үүсэн байсан мөн мотоциколь их хурдтай орж ирсэн, ойролцоогоор 60 км хурдтай явсан байх, намайг өгсөөд явж байхад гудамжнаас гараад ирж байсан юу, юугүй ороод ирэхээр нь би амжчих юм байна гэж бодоод замаас гарч зүүн бага зэрэг дартал миний талын хэсэгрүү мөргөөд би тооромсоо гишигтэл гулгаад мөргөсөн газраас өнгөрч зогссон. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-40/

            Хууль ёсны төлөөлөгч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн

...Манай хүүхэд ухаангүй болсноос хойш 2 дахь хоног дээр Баянхонгор аймгаас гэмтлийн эмч ирж үзлэг хийгээд 5-7 хоног хөдөлгөж болохгүй гээд шаардлагатай эм тариаг бичиж өгөөд явсан, сумын эмч сувилагчийн хамт ирж манай хүүг машинаар авч явсан, очоод анх Гэмтэл согог судлалын үндэсний төвд 21 хоног хэвтэж эмчлүүлээд 3-р эмнэлгийн мэдрэлийн тасагт 7 хоног хэвтэж эмчлүүлээд гараад гадуур бариа заслаар 7 хоног явсан, дахин хувийн “Наранмандал” эмнэлэгт бариа заслаар эмчлүүлсэн. Манай хүү гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад ухаан орсон, 3-р эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтээд ганц нэг үг хэлж, хөл дээрээ босоод ганц нэг алхах болсон, тэрнээс хойш “Наранмандал” эмнэлэгт болон бариач нараар бариа хийлгэсээр байгаад хөл дээрээ босоод явж байгаа юм ярьдаг ярьж байгаа зүйлээ мэдэхгүй байгаа, урьд болсон зүйлийг санахгүй байгаа, баруун гар хөл мэдээ муутай болсон. Осолд орсноор манай хүү их тархи зулайд цус хуралт зүүн тархины эдэд няцралтай гэсэн тухайн гэмтэл тархины хүнд гэмтэл, нуруу ташуу хугарсан баруун дунд чөмөгний яс бяцарч хугарсан зэрэг гэмтлүүдтэй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-31/,

            Гэрч Д. мөрдөн байцаалтад өгсөн

...би хөдөө явчихаад орж ирээд гэрлүүгээ фондын урд талын замаар явж байхад зам дээр машин мотоцикль 2 хоорондоо мөргөлдсөн мотоциклийн жолооч газар хэвтсэн байсан, би зогсоход машины жолооч  Н.С энэ хүнийг эмнэлэгт хүргээд өгөөч гэхээр нь Ш.,  Н.С нарын хамт өргөөд машиндаа оруулаад эмнэлэг дээр хүргэж өгчөөд гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35/,

            Гэрч Ш. мөрдөн байцаалтад өгсөн

... 18 цагийн орчим эхнэрийн хамт сургуулийн урд талын хайсны хажууд явж байгаад  Н.Стэй таараад манай гэрт ирсэн.  Н.С машинтайгаа явж байгаад хүн мөргөчихлөө гээд нилээд сандарсан байдалтай ярьж байгаад ширээн дээр байгаа архинаас ганц уучихаад эмнэлэг орно гэхээр нь эмнэлэг дээр хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27 /,

            Гэрч Б. мөрдөн байцаалтад өгсөн

... орой 17-н цагийн үед айлд очоод эргээд хашааны үүдэн дээр гарч ирэхэд Өсөхөө гэх залуутай таартал түс тас гэх чимээ гарахаар нь хартал фондын урд талд машин мотоцикль 2 мөргөлдсөн байсан, Өсөхөө гүйгээд явсан, би машинаа асаагаад машин мөргөлдсөн газар очиход мотоциклийн жолоочийн духнаас цус гарсан хамрын угалз сэтэрсэн, цус гарсан дээшээ харж хэвтсэн толгойн урд зүгт харсан, дуудахад сэрэхгүй, ухаан алдсан байдалтай байхаар нь Өсөхөөгөөс юун хүн юм гэхэд манай найз байгаа юм намайг хүргэж өгөөд буцаж байгаа талаар хэлсэн би эмнэлэг дуудлаа гээд эмнэлэг дээр очоод насилак аваад буцаад машин мотоцикль мөргөлдсөн газар очиход мотоциклийн жолоочийг машинд суулгаад эмнэлэг явж байхаар нь эмнэлэг дээр ирээд түрэн тусламжид үзүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-49/,

            Гэрч Ш.гийн мөрдөн байцаалтад өгсөн

... найз Д. уулзаад пиво уугаад байж байтал  Н.С ирээд пиво уугаад тоглож байгаад тэндээсээ Д.Өлзийсайхан Э.Мөнхболд бид нар гараад Э. гэрт буулгаад Өлзийсайханыг доор айлд буулгаад бид 2 өгсөөд намайг хүргэж өгөх гээд фондын урд талын замаар өгсөөд явж байтал зүүн хойд талын замаас мотоцикльтой хүн орж ирэхээр нь амжих байх гэж бодоод гартал машины зүүн талын урд талын карлан луу ирж мөргөөд ойчсон бид 2 буусан, Мөнхбат ирээд мотоциклоос унасан хүнийг аваад эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-52 /,

            Гэрч Х. мөрдөн байцаалтад өгсөн

...орой 18 цагийн үед найз ынд байж байгаад би айлд хүргүүлэхээр айл руу орох гэж байхад буу дуугарч байгаа юм шиг чимээ дуугарахаар нь харахад Б.Г мотоцикльтойгоо машинтай мөргөлдсөн байхаар нь би гүйгээд мөргөлдсөн газар ирээд Б.Гыг өндийлгөхөд ямар нэг зүйл яриагүй ухаан алдсан байдалтай байсан, машинаас 2 хүн бууж ирээд эмнэлэг рүү дуудлага өгсөн, хажуугаар явж байсан машин зогсохоор нь жолоочийг гуйж байгаад машины жолооч бид нар өргөөд машинд оруулаад эмнэлэгт хүргэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54/,

            Гэрч М.ын мөрдөн байцаалтад өгсөн

...хүүхэд тэвэрсэн гэр лүүгээ явж байтал нэг хүчтэй чимээтэй юм дуугарахаар хартал машин мотоцикль 2 мөргөлдсөн.. гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 55-56 /

            Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн № 15 дугаар шинжээчийн

1. Тухайн зам тээврийн осол нь 37-14 БНХ улсын дугаартай автомашины жолооч  Н.С буруутай үйлдлээс болж гарсан байх үндэслэлтэй ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна.

2. Жолооч  Н.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтыг зөрчсөн байна.

а.    Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15-р зүйл /Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх: 15.8... Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөений дүрмийн доорх заалтыг зөрчсөн байна.

а.   Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4в-д зааснаар мотоцикль мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай емсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан жолоочийн лавлагаанаас шүүхэд Нэргүй овогтой Сугар-эрдэнэ нь дугаартай ВСД ангилалын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.

4. ******* овогтой нь 1239483 дугаартай А ангилалын жолоодох зохийн үнэмлэхтэй хүчинтэй байна,... гэх дүгнэлт /хх-ийн 72-73                         

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3463 дугаар шинжээчийн

1. ын биед их тархины баруун чамархай, зулайд цус хуралт, зүүн зулайн тархины эдэд няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, бүсэлхийн L2.3.4-р нугалмуудын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал, ууцны S1.2-р нугалмуудын зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөгт яс, шаант ясны бяцарсан хугарал, тахилзуур ясны бяцарч хоёрлосон хугарал, элэгний язрал, няцрал гэмтэл тогдоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дэрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтлүүд... гэх дүгнэлт /1-р хх-ийн 65-67/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар 15-ны өдрийн № 1447 дугаар шинжээчийн

Шинжилгээнд ирүүлсэн “ 2018.02.20” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илэрээгүй.

“” гэж хаягласан 0.2 мл ийлдэс мэт шингэн шар зүйл шинжилгээ хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61/

Баянхонгор аймгийн автотээврийн төвийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 19/04 дугаар шинжээчийн

1. Subaru Forester маркийн ******* улсын дугаартай суудлын зориулалттай автомашиныг EWJ92200 маркийн Дани улсад үйлдвэрлэсэн “Тормос тэнхлэг хэмжигч” суурин тоног төхөөрөмжөөр шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалт -24,0 мм/м байгаа нь тогтоосон хэмжээ 5 мм/м-ээс их буюу их хэмжээний дэрвийлттэй, тэнхлэгийн тохиргоо алдагдсан, бүх дугуйнуудын хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 2.0 мм байгаа нь замын хөдөлгөөний дүрэмд заагдсан 1.6 мм-ээс их, шаардлага хангаж байгаа, жолооны хүрдний сул явалт 5 градус буюу Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан 10 градусаас бага, хэвийн хэмжээнд, урд тэнхлэгийн зүүн, баруун талын дугуйнуудад үйлчилж буй тормосны хүч зөрүүгүй, жигд ажиллагаатай, хойд тэнхлэгийн дугуйнуудад үйлчилж буй тормосны хүчний зөрүү 10 хувь байгаа нь стандартад заагдсан 30 хувиас бага буюу ажлын тормос бүрэн ажиллагаатай байгааг харуулж байна.

Автомашины урд хойд талын ажлын тормосны ажиллагаа жигд, сайн, гэрэлтүүлэх хэрэгслүүд ажиллагаатай байгаа нь зам, тээврийн осол болох үед тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас шалтгаалсан нөхцөл байдал үүсээгүй болохыг тогтоов.

Харин мотоциклийн гэрэлтүүлэх хэрэгслүүдийг шалгахад суурь хэсгээсээ салж унасан их гэрлийн ламп нь асч байсан, баруун талын эргэх чиг заадаг гэрэл дохио хагарсан, бусад дохионы гэрлүүд, жижиг гэрэл, тормосны гэрэл нь ажиллагаагүй, хөдөлгүүрийг ажиллуулж үзэхэд хэвийн ажиллагаатай, тормосны дөрөөн дээр гишгэж шалгахад хойд тормос нь ажиллагаатай, тормосны дөрөө нь сул явалт ихтэй, харин урд тормосыг гар удирдлагаар шалгахад урд тормос нь ажиллагаагүй байлаа.

3. Subaru Forester маркийн ******* улсын дугаартай суудлын зориулалттай автомашиныг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ерөнхий байдлыг нүдээр үзэж шалгасны дараа техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр урд тэнхлэгийн хажуу гулсалт, урд, хойд ажлын тормосны хэмжээ, зогсоолын тормос, бензин хөдөлгүүртэй автомашины агаар орчныг бохирдуулах хэмжээ, гэрэлтүүлэх хэрэгслүүдийн ажиллагааг, харин улсын дугааргүй Эко Даюун маркийн мотоциклийг нүдээр үзэж, шалгасан дүгнэлтийг хамтад нь бичиж хүргүүлэв.

4. Subaru Forester маркийн ******* улсын дугаартай автомашины “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудас”-ыг хавсгарав…гэх мэдүүлэг /хх-ийн 150-156/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 192 дугаар шинжээчийн

1.  Н.С эзэмшилийн Subaru Frester маркийн авто машины нийт эвдэрсэн эд анги эд зүйл 1050.000 төгрөгийн үнэлгээтэй... гэх дүгнэлт /хх-ийн 77-78/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 191 дугаар шинжээчийн

1. Б.Гийн эзэмшилийн Эко, Даюн маркийн мотоциклийн нийт эвдэрсэн эд анги эд зүйл 161.000 төгрөгийн үнэлгээтэй... гэх дүгнэлт /хх-ийн 82-83/

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 6-12 /, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-24 /, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 90-100/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 05/, эд мөрийн баримт битүүмжлэх тухай тэмдэглэл /хх-ийн 105-111/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 99-107/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн /хх-ийн 108-132, 188-192/, хохирлын баримт /хх-ийн 177-185, 247-248/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх-ийн 213-214/ шүүгдэгч  Н.С хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баян-Говь сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 01 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 10-16/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2-р хх-ийн 04/, иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 05/, депозит дансны хуулгууд /2-р хх-ийн 06-09/, шүүгдэгч  Н.С эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 249/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  Н.С нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын ******* нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тоёота субару порестер маркийн авто тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний дүрэм нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж мустанг -5 маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан Б.Гын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь

шүүгдэгч  Н.С.... би амжчих юм байна гэж бодоод замаас гарч зүүн бага зэрэг дартал миний талын хэсэгрүү мөргөөд би тооромсоо гишигтэл гулгаад мөргөсөн газраас өнгөрч зогссон.

      Хууль ёсны төлөөлөгч Д.*******ын... урьд болсон зүйлийг санахгүй байгаа, баруун гар хөл мэдээ муутай болсон.Осолд орсноор манай хүү их тархи зулайд цус хуралт зүүн тархины эдэд няцралтай гэсэн тухайн гэмтэл тархины хүнд гэмтэл, нуруу ташуу хугарсан баруун дунд чөмөгний яс бяцарч хугарсан зэрэг гэмтлүүдтэй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-31/,

            Гэрч Д.... фондын урд талын замаар явж байхад зам дээр машин мотоцикл 2 хоорондоо мөргөлдсөн мотоциклийн жолооч газар хэвтсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35/,

            Гэрч Ш....  Н.С машинтайгаа явж байгаад хүн мөргөчихлөө гээд сандарсан байдалтай ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27/,

            Гэрч Б. ... хашааны үүдэн дээр гарч ирэхэд түс тас гэх чимээ гарахаар нь хартал фондын урд талд машин мотоцикль 2 мөргөлдсөн байсан, ...машин мөргөлдсөн газар очиход мотоциклийн жолоочийн духнаас цус гарсан хамрын угалз сэтэрсэн, цус гарсан дээшээ харж хэвтсэн толгойн урд зүгт харсан, дуудахад сэрэхгүй, ухаан алдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-49/,

          Гэрч Ш.гийн... бид 2 өгсөөд фондын урд талын замаар өгсөөд явж байтал зүүн хойд талын замаас мотоцикльтой хүн орж ирэхээр нь амжих байх гэж бодоод гартал машины зүүн талын урд талын карлан луу ирж мөргөөд ойчсон..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-52 /,

Гэрч Х....айл руу орох гэж байхад буу дуугарч байгаа юм шиг чимээ дуугарахаар нь харахад Б.Г мотоцикльтойгоо машинтай мөргөлдсөн байхаар нь би гүйгээд мөргөлдсөн газар ирээд Б.Гыг өндийлгөхөд ямар нэг зүйл яриагүй ухаан алдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54/,

       Гэрч М.ын... хүүхэд тэвэрсэн гэр лүүгээ явж байтал нэг хүчтэй чимээтэй юм дуугарахаар хартал машин мотоцикль 2 мөргөлдсөн байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 55-56 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3463 дугаар шинжээчийн...ын биед их тархины баруун чамархай, зулайд цус хуралт, зүүн зулайн тархины эдэд няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, бүсэлхийн L2.3.4-р нугалмуудын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал, ууцны S1.2-р нугалмуудын зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөгт яс, шаант ясны бяцарсан хугарал, тахилзуур ясны бяцарч хоёрлосон хугарал, элэгний язрал, няцрал гэмтэл тогдоогдлоо...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /1-р хх-ийн 65-67/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар 15-ны өдрийн 1447 дугаар шинжээчийн...Шинжилгээнд ирүүлсэн “ 2018.02.20” гэж хаягласан цусанп д спиртийн агууламж илэрээгүй.

“...” гэж хаягласан 0.2 мл ийлдэс мэт шингэн шар зүйл шинжилгээ хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61/

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 15 дугаар шинжээчийн дүгнэлт

2. Жолооч  Н.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтыг зөрчсөн байна.

а.         Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15-р зүйл /Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх: 15.8... Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөений дүрмийн доорх заалтыг зөрчсөн байна.

а.         Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4в-д зааснаар мотоцикль мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай емсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан жолоочийн лавлагаанаас шүүхэд Нэргүй овогтой Сугар-эрдэнэ нь дугаартай ВСД ангилалын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.

4. ******* овогтой нь 1239483 дугаартай А ангилалын жолоодох зохийн үнэмлэхтэй хүчинтэй байна,... гэх дүгнэлт /хх-ийн 72

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 192 дугаар шинжээчийн... Н.С эзэмшилийн Subaru Frester маркийн авто машины Нийт эвдэрсэн эд анги эд зүйл 1050.000 төгрөгийн үнэлгээтэй... гэх дүгнэлт /хх-ийн 77-78/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 191 дугаар шинжээчийн ...Б.Гийн эзэмшилийн Эко, Даюн маркийн мотоциклийн нийт эвдэрсэн эд анги эд зүйл 161.000 төгрөгийн үнэлгээтэй... гэх дүгнэлт /хх-ийн 82-83/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2. 3-т зааснаар шүүгдэгч  Н.Сд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс Н.Сугар-Эрдэнийг автотээврийн хэргэслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч  Н.С нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч  Н.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч  Н.С нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч Б.Гын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 16822332 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх нотлох баримтаар тогтоогдсон 12441573 төгрөгийн нэхэмжлэлийг шаардлага гараснаас шүүгдэгч  Н.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3458000 төгрөгийг төлж барагдуулсан ба хоол хүнсний үнэ 822332 төгрөг, байр түрээслэсэн 500000 төгрөг, буудлын үнэ 630000 төгрөг, зээлийн төлөлт 1072500 төгрөг, мал малуулсан хөлс 1472000 төгрөг, бинзений үнэ 291000 төгрөг , нотлох баримтгүй 4380759 төгрөг нийт 9162591 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх / эм тариа авсан баримт тамга тэмдэггүй, хүлээн авагч тодорхойгүй/ 406740 төгрөгийг хангахгүй орхиж, цаашид нотлох баримтаа болон эмчилгээ хийлгэсэн баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдаж, шүүгдэгч  Н.Сэс 3759011 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Гад олгож шийдвэрлэлээ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч  Н.С үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн шүүхэд хуралдаанд гаргасан хүсэлт, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч  Н.С тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, түүнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Учир нь шүүгдэгч  Н.С үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Мөн шүүгдэгч  Н.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж,, дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч  Н.Сд буцаан олгож, мотоциклийн гэрлэн дохионы хагархай, никель хөлний хамгаалалт, хянах самбарны хагархай, улаан өнгийн бөөрөнхий спейкир, хормой, саарал өнгийн хуванцар хагархайнуудыг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,

шүүгдэгч  Н.С эзэмшлийн ... улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг ...битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу  Н.Сд буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч  Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Н.С автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Сугар-Эрдэнийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч  Н.С нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч  Н.Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр , үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

5. Шүүгдэгч  Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч  Н.Сд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч хүчингүй болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Б.Гын нэхэмжилсэн 16822332 төгрөгнөөс 9162591 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч  Н.Сэс 3759011 төгрөг гаргуулж, хохирогч Б.Гад олгосугай.

8. Эрүүгтийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.Гын нэхэмжилсэн 406740 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа болон эмчилгээ хийлгэсэн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1,1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж, дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч  Н.Сд буцаан олгож, мотоциклийн гэрлэн дохионы хагархай, никель хөлний хамгаалалт, хянах самбарны хагархай, улаан өнгийн бөөрөнхий спейкир, хормой, саарал өнгийн хуванцар хагархайнуудыг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч  Н.С эзэмшлийн ... улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг ...битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу  Н.Сд буцаан олгосугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Сд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.БАЙГАЛМАА