| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0051/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/066 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Улсын яллагч: С.Болорзул
Хохирогч Г.С түүний өмгөөлөгч Б.*******
Гэрч Б.М, Ц.Ц
Шүүгдэгч Ч.Ц түүний өмгөөлөгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Ч.Цд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой Ч.Ц,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ч.Ц нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” караокед 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Г.Сг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ч.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
...2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр багш нарын баярын тэмцээн болж, манай баг шагналт байранд орсон учраас *******, ******* бид 3 “*******” караокед орсон. Ороод байж байтал ******* багш руу ******* багш залгаад удалгүй *******, ******* 2 караокед орж ирсэн. Тэгээд ******* багш бид 2 нэг талд сууж таарсан. Намайг дуулж байгаад суусан чинь ******* багш намайг ийм гоё дууг бэлтгэлийн хувцастай дуулаад байж болдог юм уу гээд зулгаагаад байсан. Тухайн үед бүгд тэмцээн дуусаад шууд ирсэн учраас бэлтгэлийн хувцастай байсан. Би тухайн үед олон зүйл яриагүй өнгөрөөсөн. Тэгээд ширээний нөгөө талд суусан чинь ******* багш араас ирээд хажууд суучихаад дахиад үг хаяад байхаар нь босоод урдуур нь гарах гэсэн чинь араас зуурахаар нь гарыг нь тавиулаад дуулж байгаад харсан чинь ******* багш гараад явчихсан байсан. Тэгээд согтуу байсан болохоор яасан юм бол гэж бодоод араас нь гарсан чинь ******* ******* багш 2 байхгүй байсан. Тэгэхээр нь утас руу залгасан чинь явж байна гэсэн. Караокены өрөөнд ******* багш бид 2 муудалцаагүй, *******тэй ч муудалцаагүй. Удалгүй *******, ******* 2 машинтайгаа ирэхээр нь машинд суутал *******г хүргэж өгнө гээд явсан. Гэтэл ******* багш уйлаад та намайг алгадлаа гэхээр нь чи намайг хэл амаар доромжлоод байсан биз дээ гэсэн чинь яана аа би санахгүй байна гээд бие биеэсээ уучлалт гуйсан. *******ийн хэлснээр нэгнийгээ үнсэж тэвэрсэн зүйл болоогүй. Тэгээд гурвуулаа буцаж ороод караокены цагийг дуустал хамт байцгаасан. Цагаа дуусгаад *******, ******* 2 түрүүлээд гараад араас нь *******, ******* бид 3 тооцоогоо хийгээд гарсан. Бид нар нэг, нэг шил пиво уусан тэнд байсан архийг ч бүтэн ууж дуусгаагүй. Тэр орой өөр ямар ч асуудал болоогүй. Маргааш нь ******* багштай хоолны газар руу орох гээд явж байгаад таарсан. Тухайн үед надтай мэндлэх ч үгүй зөрөхөөр нь нээх юм бодоогүй. Түүнээс хойш долоо хоногийн дараа чихний хэнгэрэг хагарсан байна гэж надад хэлсэн. Өндөгний хальсаар нөхүүлж байгаа. Хэрвээ тогтохгүй бол хагалгаанд орно гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яагаад надад эрт хэлээгүй юм бэ хэрвээ эрт эхэлсэн бол эмнэлэгт үзүүлэх байсан юм гэдэг байдлаар хандсан. Түүнээс хойш дахиад долоо хоног надтай дуугараагүй явж байгаад 14 хоногийн дараа хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлсэн. Эхлээд надад энэ талаараа хэлэхэд нь би уурлаад яагаад надад эрт хэлээгүй юм бэ? хэдэн төгрөг хэрэгтэй юм гэж хэлсэн. Тэгээд ******* багш Улаанбаатар хот руу явж ирээд эмнэлгийн үзлэгийн баримт, шинжилгээ өгсөн баримт зэргийг надад үзүүлээд 200.000 гаран төгрөгийн зардал гарсан. Хагалгааны төлбөр 250.000 төгрөг болсон гэж хэлсэн. Тухайн үед тийм зүйл болсныг мэдээгүй. Тэээд би эмчилгээний тал зардлыг нь өгье гэж хэлсэн. Сүүлд таараад яасан бэ багшаа гэхэд нь би чамд хэлсэн шүү дээ гэж хэлсэн. Гэрч *******ийг болсон зүйлийг илүү нэмж ярьсан гэж бодож байна гэв.
Шүүгдэгч Ч.Ц мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2020 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр ажлын багш нарын хамт “*******” кароакенд орж дуулж бүжиглэсэн. Тэгээд босоод гарах гэтэл Г.С багш араас 2 гараараа бүсэлхий орчимоос бариад авсан тэгэхээр нь би зүүн гараараа ширвэж гарыг нь тавиулаад босоод явсан...Тэгээд хэсэг хугацааны дараа Г.С багш бид 2 эвлэрээд тараад явсан... Хэд хоногийн дараа чихний хэнгэрэг хагарсан гээд мөнгө нэхэж эхэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 19, 77/
Хохирогч Г.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
...Тухайн өдөр ням гараг байсан. Багш нарын баярын тэмцээн болж манайх 2 дугаар байранд орсон. Тэгээд баяраа тэмдэглээд 0.75 литрийн архи, 10 лааз пиво уусан. Тухайн үед эгч архинаас уугаагүй. Тэгээд “*******” караокед баяраа үргэлжлүүлэхээр болсон. Би Ч.Ц багшийг тамирын хувцастай муухай харагдаж байна гэж хэлсэн. Тэрнээс татаж чангаасан зүйл байхгүй. Ч.Ц багш чамд таалагдахгүй байгаа бол би явлаа гэхээр нь араас нь татсан чинь эргэж хараад алгадсан. Алгадахаар нь би ухаан ороод тэндээс ******* эгчтэй хамт гарсан. Гэтэл ******* эгч рүү залгаад эргээд ороод ир гэхээр ороод учир зүйгээ олоод салцгаасан. Маргааш ажил дээр ирэхэд миний нүүр хавдчихсан байсан. Багш нар бүгд хавдсан байсныг харсан. Тухайн үйл явдал болсны маргааш өглөө нь чих рүү ус орчихсон юм шиг өвчдөөд байхаар нь үдээс хойш эмчид үзүүлсэн чинь цохиулсан байна чи шүүх цагдаад мэдэгдсэн юм уу гэхээр нь үгүй, цохиулсан нь үнэн гэж хэлсэн. Эмч хэнгэрэг чинь цоорсон байна өндөгний хальсаар тогтоож болдог юм гээд тогтоож өгсөн. 3 дахь өдөр чихнийхээ бөглөөсийг авсан чинь хүүхдүүдийн ярьж байгаа зүйл нь өөр газар дуугараад байгаа юм шиг сонсголын баримжаа алдагдсан байсан. Тэгээд 4 дэх өдөр би багштай уулзаад чихний хэнгэрэг цоорсон, ажил хийхэд хүндрэлтэй байна. Эмчилгээ хийлгэх шаардлагатай та тодорхой хэмжээний мөнгө өгөөрэй гэж хэлсэн чинь чи надаас хэдэн төгрөг нэхэж байгаа юм гэхээр нь яг хэд гэдгийг нь мэдэхгүй байна үзүүлж байж болно гэсэн. 5 дахь өдөр нь эмчид үзүүлэхэд гайгүй байсан. Хагас сайн өдөр чихнээс булаг гоожоод байхаар нь нэг дэх өдөр үзүүлтэл хийсэн өндөгний хальс уначихсан одоо нэмэргүй боллоо. Улаанбаатар хот руу явж үзүүл гэсэн. Улаанбаатар хот руу 10 дугаар сарын 05-нд явсан. Явахдаа эгчид хэлээгүй. Улаанбаатарт очиж үзүүлж, шинжилгээ өгөөд, хагалгаа хийлгэх өдрөө товолчихоод ирээд Ч.Ц эгчтэй уулзаад гарсан зардал, хагалгааны төлбөрөө бүтэн төлүүлэх хүсэлтэй байна гэж хэлсэн. Дахиад 7 хоногийн дараа булаг гоожоод байхаар нь эмчид үзүүлтэл цоорсон хэнгэрэг чинь урдныхаасаа томорсон, сонсгол чинь илүү муудсан байна яаралтай үзүүлэх шаардлагатай гэсэн. Улаанбаатар хотод 10 дугаар сарын 08-нд очоод 10 дугаар сарын 10-нд нь хагалгаанд ороод сар гам барьж байгаад ирсэн. Ирээд Ч.Ц багштай уулзсан. Хамт олны зүгээс бас ингэж болохгүй гэдэг байдлаар уулзаж ярилцсан гэв.
Хохирогч Г.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн
… 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б.М, Я.*******, Ч.Ц, Ц.Ц миний биед бид 5 “*******” караокед орсон. багш намайг зүүн тал руу 1 удаа хүчтэй алгадсан...гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/
Гэрч Ц.Цийн мөрдөн байцаалтад өгсөн
... Г.С багш Ч.Ц багштай маргалдаад байсан би та хоёр яагаад маргалдаад байгаа юм гэж асуухад Ч.Ц багш намайг биеийн тамирын хувцастай байна гэж Г.С багш дахин дахин хувцаснаас зулгааж чангаагаад байна бүгд л биеийн тамирын хувцастай байна гэж хэлсэн. Тэр үед би гаръя юунд маргалдаад байгаа юм сайхан байж гэж хэлээд Г.С багшийг авч гараад машиндаа сууж жолооч дуудаж хөдлөх гэхэд Ч.Ц багш миний утсаар залгасан тэгээд Ч.Ц багш миний машин дотор ирж суусан. Тэгээд Г.С багш Ч.Ц багшид хандаж та намайг алгадчихлаа гэж хэлсэн Ч.Ц багш чи намайг явах гэж байхад хувцаснаас чангааж зулгаагаад байсан тэгэхээр нь би алгадчихсан юм гэж хэлсэн. Тэр үед бид та хоёр яах гэж ингэж байдаг юм бие биеэсээ уучлалт гуй гэж хэлсэн Г.С багш би согтчихож уучлаарай гэж хэлээд тэр хоёр маргаанаа тасалж хоёр биеэнээ үнсэж тэгээд салсан...гэх мэдүүлэг / хх-ийн 17/
Гэрч Б.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн
... Намайг Ч. багш алгадчихсан чих өвдөөд гэж хэлсэн тухайн үед би чи үзүүлээрэй гэж хэлээд өнгөрсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 18/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №644 дугаар шинжээчийн
1. Г.Сгийн биед зүүн чихний хэнгэргэн хальсаны урагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 26/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн № 24 дугаар шинжээчийн нэмэлтээр
1. Г.Сгийн биед өмнө гарсан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №644 дүгнэлтэнд... зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас харахад зүүн чихний сонсголын 50 дц-н буурал буюу сонсгол үлэмж хэмжээгээр буурсан гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 8.39.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 39/
-Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 79-80/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 79-82/, “ЭМЖЖ” Чих хамар хоолойн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 27-34, 41-47/, шүүгдэгч Ч.Ц оршин суугаа газрын тодорхойлолт / хх-ийн 94/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 99-101/, арилжааны банкнуудын тодорхойлолт /96-98/, шүүгдэгч Ч.Ц эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/ хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 53-63/ шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.Ц нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ” *******” караокед 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Г.Сг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Ч.Ц...Г.С багш араас 2 гараараа бүсэлхий орчимоос бариад авсан тэгэхээр нь би зүүн гараараа ширвэж гарыг нь тавиулаад босоод явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 19, 77/
хохирогч Г.Сгийн…Ч.Ц багш намайг зүүн тал руу 1 удаа хүчтэй алгадсан...гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/
гэрч Ц.Цийн... Ч.Ц багш чи намайг явах гэж байхад хувцаснаас чангааж зулгаагаад байсан тэгэхээр нь би алгадчихсан юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 17/
гэрч Б.Мгийн... Ч.Ц багш алгадчихсан чих өвдөөд гэж хэлсэн, ...би чи үзүүлээрэй гэж хэлээд өнгөрсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 18/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн № 644 дугаар шинжээчийн...Г.Сгийн биед зүүн чихний хэнгэргэн хальсаны урагдал гэмтэл тогтоогдлоо,…гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,...гэх дүгнэлт /хх-ийн 26/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 24 дугаартай шинжээчийн нэмэлтээр...Г.Сгийн биед өмнө гарсан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны № 644 дүгнэлтэнд зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас харахад зүүн чихний сонсголын 50 дц-н буурал буюу сонсгол үлэмж хэмжээгээр буурсан гэмтэл тогтоогдлоо, ... ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 39/ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ч.Цэрэнпагмыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч Г.С , шүүгдэгч Ч.Ц нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн зүүн хацарт алдагдсан үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч Ч.Ц нь хохирогч Г.Сг алдагдсан үйлдлийн улмаас хохирогчийн биед нь ... чихний хэнгэрэг хальсны урагдал гэмтэл / хх-ийн 26-27/ .... нэмэлтээр зүүн чихний сонсголын 50дц-н бууралт буюу сонсгол үлэмж хэмжээгээр буурсан гэмтэл тогтоогдсон гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 39-40 / талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т… гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор ….тус тус зохицуулжээ.
Уг хэргийн улмаас шүүгдэгч Ч.Ц, хохирогч Г.С нарын хоорондын зүй бус харилцааны улмаас бие биедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон хохирогчийн зүй бус харилцааны улмаас нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Цд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Г.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэмт хэргийн улаам учирсан хохиролд нийт 2527521 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх баримтаар тогтоогдсон 1394966 төгрөгийн шаардлагыг хангаж, 1132525 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогчийн гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 400000 төгрөгийг тухайн хохирогч Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйэ туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүсний төлөө / өөрөөр хэлбэл өмгөөлөгч, хохирогч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр, мөн нэг сарын цалин 732525 төгрөг нь гэмт хэргийг улмаас учирсан хохирол болоод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдхгүй юм.
Харин хохирогч Г.Сгийн нэхэмжлэлээс гэмт хэргийн улмаас учирсан зардал болох эмчилгээний / төлбөр/ болон эмийн зардал, Улаанбаатар хот, Баянхонгор аймагт ирж буцсаны зардал нийт 1394966 төгрөгийг шүүгдэгч Ч.Цас гаргуулж, хохирогч Г.Сд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Ч.Ц үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан шүүгдэгч Ч.Ц гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж, шүүгдэгч Ч.Ц нь Баянхонгор аймгийн Политехникийн коллежид багш ажилтай, тодорхой орлоготой болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ял оногдуулж , шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Ц эзэмшлийн “... самсунг маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ч.Цд буцаан олгож, шүүгдэгч Ч.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Цэрэнпагмыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийг торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанад сар бүр 150000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Цд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Г.Сгийн нэхэмжилсэн нийт 2527521 төгрөгнөөс 1 сарын цалин 732525 төгрөг, өмгөөллийн хөлс 400000 төгрөг нийт 1132525 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Цас 1394966 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Сд олгосугай.
6. Шүүгдэгч Ч.Цд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Ч.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Ч.Ц эзэмшлийн “... самсунг маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ч.Цд буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Цд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА