| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/00434/И/ |
| Дугаар | 12 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 12
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би
Нэхэмжлэгч: Хаан банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Хөгжил хороолол 6-17-2 тоотод оршин суух Торгууд овгийн Дүгэрсүрэнгийн Дарханбаяр /РД: ДЛ80092812/,
Жалайр овгийн Мянганы Баянзул /РД: ДК81120505/ нарт холбогдох
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн нийт төлбөр 5.934.382,38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 24-ний өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Дүгэрсүрэн овогтой Дарханбаяр нь Хаан банкны Говь-Алтай салбараас 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ14/1035 тоот зээлийн гэрээ байгуулан 7.500.000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 26 сарын хугацаатай, хувийн хэрэгцээндээ зориулан цалингийн орлогоо барьцаалуулан авсан. Мөн өрхийн хэрэгцээндээ зарцуулах зорилгоор уг зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЗГ14/1863 тоот зээлийн гэрээгээр 1.700.000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгийн зээл авч, тухай зээл авах өдрийн байдлаар нийт 7.995.406,17 /долоон сая есөн зуун ерөн таван мянга дөрвөн зуун зургаан/ төгрөгийн зээл авсан байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.3.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 3.042.222,51 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.4-д заасан нөхцлийг зөрчин, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардаж 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 14/1863 тоот зээлийг буцаан дуудах мэдэгдлийг өгсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк зээлийн гэрээний 5.1.2 дахь хэсгийг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 4.953.183,66 төгрөг, зээлийн хүү 770.737,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73.608,42 төгрөг нийт 5.797.529,18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Зээлдэгч Дүгэрсүрэнгийн Дарханбаяр нь зээлийн гэрээний 4.2.4-д заасан нөхцөлийг зөрчин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тул банк зээлийн гэрээний 5.1.2 дахь хэсгийг үндэслэн зээлийн гэрээг татгалзах, зээлийн өр нэхэмжлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрөөс өнөөдрийг хүртэл 43 хоног болж байгаа тул зээлдэгчийн дээрх хоногт бодогдсон зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжилж байна. 2017 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4.953.183,66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 864.209,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 90.988,94 төгрөг бүгд 5.934.382,38 төгрөг болно гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: 1.1. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дараах нөхцөлийг харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. 1.1.1. Нэхэмжлэгч нь 2017 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар Д.Дарханбаяраас үндсэн зээл 4.953.183,66 төгрөг, зээлийн хүүгийн 864.209,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90.988,94 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 26.000 төгрөг, нийт 5.934.382,38 төгрөг гаргуулах, нэхэмжлэл шүүхэд гаргахтай холбогдон гарсан зардал буюу улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр гаргуулах, шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр сайн дураараа барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. 1.2. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах нөхцөлтэйгээр биелүүлэхийг хариуцагч хүлээн зөвшөөрөв. Үүнд: 1.2.1. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 5.934.382,38 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 04-ний дотор төлж барагдуулах, 1.2.2. Төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 04-ний дотор төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангах, 1.3. Хариуцагч энэ гэрээний 1.2.1-т заасан нөхцөлийн дагуу төлбөр барагдуулсан тохиолдолд Банк зээлийн барьцаанд байгаа хөрөнгийг чөлөөлж зээлдэгчид баримт бичгийг олгоно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, Д.Дарханбаяр, М.Баянзул нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн нийт төлбөр 5.934.382,38 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож эвлэрсэн болох нь “...1.1. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дараах нөхцөлийг харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. 1.2.1. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 5.934.382,38 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 04-ний дотор төлж барагдуулах, 1.2.2. Төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 04-ний дотор төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангах, 1.3. Хариуцагч энэ гэрээний 1.2.1-т заасан нөхцөлийн дагуу төлбөр барагдуулсан тохиолдолд Банк зээлийн барьцаанд байгаа хөрөнгийг чөлөөлж зээлдэгчид баримт бичгийг олгоно...” гэх эвлэрлийн гэрээгээр батлагдаж байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 111.576 төгрөгийн тал хувь 55.788 төгрөгийг хариуцагч Д.Дарханбаяр, М.Баянзул нараас, 55.788 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хаан банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, Д.Дарханбаяр, М.Баянзул нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн нийт төлбөр 5.934.382,38 төгрөг гаргуулах иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 111.576 төгрөгийн тал хувь 55.788 төгрөгийг хариуцагч Д.Дарханбаяр, М.Баянзул нараас, 55.788 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ