| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00408/И |
| Дугаар | 140/ШШ2016/00470 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 140/ШШ2016/00470
Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг
батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, О.*******ийн нэхэмжлэлтэй Л.*******д холбогдох 870.000 /долоон зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 онд Л.*******д 43 ширхэг хурганы улаан арьс угааж, идээнд хийн элдэж, эгнээд өнгийг нь өөрөө авч өгөөд би өнгийг нь оёж бэлэн болгоод дээл хийж өгсөн. Дээлийнхээ дотрыг хийсэн хөлстэйгээ 1.000.000 төгрөгөөр үнэлсэн. Үүнээс эхнэрээс нь 130.000 төгрөгийн бараа /куртика 50000 төгрөг, малгай ороолт 45000 төгрөг, өмд 35000 төгрөг/ авсан. Одоо үлдсэн 870.000 төгрөгийг Л.*******өөр гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Бид хоёр уг нь 350.000 төгрөгөөр дээл хийлгэхээр тохирсон юм. Хийсэн дээл нь шинээрээ байгаа тул дээлийг нь буцааж өгье. Харин дээлийн өнгөний үнэ 150.000 төгрөгөө буцааж авна. Эсвэл ******* сумын ******* багийн иргэн *******гийн ******* гэдэг хүнд миний 1 гүү байгаа. Тэр гүүг өгье гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* миний бие ******* гэдэг хүнээс дээлний дотороо буцаан авахаар болж тохиролцлоо гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
О.******* нь Л.*******д холбогдуулж 870.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэлийн шаардлагадаа дээлний хурган дотороо буцаан авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Л.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож дээлний хурган дотороо буцаан өгч, авахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25430 төгрөгнөөс 12715 төгрөгийг улсын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас, 12715 төгрөгийг хариуцагч Л.*******өөс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ