Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 471

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Завхан аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй Яруу хайрхан ХХК-д холбогдох хяналт шалгалтын актаар болон тайлангаар ногдуулсан 506254 /таван зуун зургаан мянга хоёр зуун тавин дөрвөн/ төгрөгийн татварын өр гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Татварын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Яруу хайрхан ХХК нь 2013 оны 01-р сарын 15-ны өдөр татвар төлөгчөөр бүртгэгдсэн. Тус компанид татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан 441026.3 төгрөг, татварын тайлангаар ногдуулсан 65227.6 төгрөг нийт 506254 төгрөгийн татварын өр нь 2015 оны ногдол бөгөөд дээрхи татварын өрийг барагдуулахаар ТЕХ-ийн 62, 63-р зүйлийн дагуу 2015 оны 10-р сарын 15-ны өдөр татварын өр барагдуулах мэдэгдэх хуудас, 2015 оны 11-р сарын 09-ний өдөр татвар төлөгчийн банкин дахь дансны зарлагын гүйлгээг хаасан мэдэгдлийг хүргүүлж, татвар төлөгчтэй удаа дараа уулзаж, утсаар болон биечлэн очиж шаардаж байсан.

Тус компаний хяналт шалгалтын актаар болон тайлангаар ногдуулсан 506254 төгрөгийн татварын өрийг барагдуулж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Яруу хайрхан ХХК-ны захирал В.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Яруу хайрхан ХХК-ийн татварын төлбөр болох 506254 төгрөгийн төлбөрийг төлөхийг Яруухайрхан ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Жаргалсайхан би хүлээн зөвшөөрч байна. Уг татварын төлбөрийг 2017 оны 02-р сарын 01-ний өдрөөс эхлэн 3 хувааж төлөх хүсэлтэй байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Татварын хэлтэс нь Яруухайрхан ХХК-аас хяналт шалгалтын актаар болон тайлангаар ногдуулсан 506254 /таван зуун зургаан мянга хоёр зуун тавин дөрвөн/ төгрөгийн татварын өрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Яруу хайрхан ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь Яруу хайрхан ХХК-ийн татварын төлбөр болох 506254 төгрөгийн төлбөрийг төлөхийг Яруу хайрхан ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Жаргалсайхан би хүлээн зөвшөөрч байна. Уг татварын төлбөрийг 2017 оны 02-р сарын 01-ний өдрөөс эхлэн 3 хувааж төлөх хүсэлтэй байна гэсэн... тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаасчөлөөлөгддөг болохыг дурьдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 7919 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй Яруу хайрхан ХХК-д холбогдох хяналт шалгалтын актаар болон тайлангаар ногдуулсан 506254 /таван зуун зургаан мянга хоёр зуун тавин дөрвөн/ төгрөгийн татварын өр гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийнхураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 7919 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дур дсугай

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ