Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/074

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлд заасан 2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Цд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн ******* төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй,******* аймаг Таван толойд жолооч ажилтай,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №1 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр №112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох хөрөнгөөс 100000 төгрөг хурааж, 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,  Г.Ц

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.Ц нь 2020 оны 01 дүгээр сарын 31- ний өдөр Баянхонгор аймгийн ******* нутаг дэвсгэр Түйн голын орчимд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлд заасан 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр, түүнээс дээш хүнийг буюу М.*******, П.Ц нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн

... М.*******ийг хоёулаа уулзъя гэж хэлээд дагуулаад баруун бүс худалдааны төвөөс гараад машиндаа суугууд эхнэрийн гар утас руу залгаад гэрийн гадаа ирчихлээ гараад ир гэж хэлэхэд удалгүй эхнэр гэрээс гарч ирэхээр нь машинд суулгаад голын зах дээр очсон...би М.*******ийг заамдаж аваад чи намайг чаддаг юм бол нүдчихээд наад хүнээ аваад яваарай гэж хэлээд 2 удаа мөргөсөн чинь эхнэр машинаас бууж ирээд болиоч гэж хэлээд намайг бариад авахаар нь чи яагаад энэ залууг өмөөрөөд байгаа гэж хэлээд гараараа эхнэрийнхээ нүүрэн тус газарт нь нэг удаа цохьсон...Би М.*******ийн нүүр лүү нь 2 удаа толгойгоороо мөргөсөн уруулаас нь цус гарч байснаас өөр мэдэгдэх зүйл байгаагүй...Манай эхнэр П.Ц намайг эзэнгүй байхад М.******* уулздаг байсан болохоор нь би эхнэрээ зодсон. Тухайн үед манай эхнэрийн зүүн нүд нь хавдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

Хохирогч П.Цийн мөрдөн байцаалтад өгсөн

     ... Манай нөхөр Г.Ц миний гар утас руу залгаад гэрээс гараад ир тэр залууг чинь аваад ирлээ гэж хэлээд гар утсаар залгахаар нь би гэрээс гараад ирэхэд Г.Ц миний ташаа руу нэг удаа өшиглөөд, чирч машинд суулгасан тэгсэн чинь машин дотор М.******* байсан. Нөхөр Г.Ц ******* бид хоёрын гар утсыг хурааж авчихаад, машинаа жолоодоод голын захад очоод зогссон. Тэгээд Г.Ц ,М.******* хоёр машинаас буугаад тэр хоёр хоорондоо юм ярьж байгаа харагдсан удалгүй Г.Ц М.*******ийг урдаас нь мөргөхөөр нь би машинаас буугаад нөхөр Г.Цг чи болиоч гэхэд чи энэ залуугаа өмөөрөөд үхнэ үү гэхээр нь чи шоронд орох нь дутаа юу гэж хэлээд машины хажууд зогсож байхад нөхөр Г.Ц миний ташаа руу өшиглөхөөр нь би машинд суух гэхэд мөрнөөс өмсөн байсан хувцаснаас татаж, зулгаж байгаад миний нүүр лүү нэг удаа цохичихоод цаашаа явахаар нь би машинд ороод суусан....Манай нөхөр Г.Ц намайг надтай цуг ажилладаг М.******* гэдэг залуутай хардсанаас болж зодсон, миний толгой, нүүр хэсэг рүү 3 удаа гараараа цохьсон, ташаа хэсэгт нэг удаа өшиглөсөн...Манай нөхөр ******* өмнө нь надтай хэрүүл маргаан хийж байгаад зодож байсан энэ асуудлаас болохоос өмнө 2020 оны 01 дүгээр сарын эхээр ******* аймагт намайг хүрээд ир гэхээр нь би очсон. Тэгсэн манай нөхөр ******* намайг машин дотор суулгаж байгаад зодсон...Би өмнө нь нөхөр Г.Цд зодуулчихаад цагдаагийн байгууллагад дуудлага өгч, шалгуулж байсан удаа байхгүй. Би нөхрөө ингээд больчих байх гэж бодоод, цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21-24/

Хохирогч М.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 12 дугаар сард Г.Ц ах миний 86837117 гэсэн дугаар луу залгаад чамд ярьж хэлэх юм байна уу гэхээр нь би юу байхав дээ Цэнд-Аюуш эгчтэй би уулзаж учирч байсан удаа байхгүй гэсэн битгий худлаа яриад байя та хоёр уулзаж байсан гэхээр нь би ажил дээрээ л таардаг гэж хэлсэн... Г.Ц ах машинаас буучихаад намайг машинаас буугаад ир гэхээр би машин буусан чинь намайг заамдаж аваад толгойгоор 3 удаа мөргөхдөө миний уруул руу 2 удаа хацар хэсэгт нэг мөргөхөд нь миний толгой эргээд манарсан байдалтай байхад Г.Ц ах П.Ц эгчтэй очиж уулзаад хоорондоо маргалдаад Г.Ц ах П.Ц эгчийг цохьсон... Г.Ц ах намайг эхнэр П. Цэнд- Аюуштай хардсанаас болж намайг зодсон,миний уруул сэтэрсэн, үүдэн 3-н шүд хөдөлсөн. Одоо миний шүд, уруул өвдөж зовуурилж байгаагаас өөр өвдөж байгаа зүйл байхгүй,..уруулдаа 7 оёдол тавиулж, цэвэрлэгээ хийсэн, өдөр бүр эмнэлэгт очиж, цэвэрлэгээ, боолт хийлгэж байгаа...мөргүүлснээс болоод толгой эргэсэн манараад байхаар нь би газарт суухад хамраас цус гарахаар нь доошоо харсан байдалтай байсан болохоор Г.Ц ах П.Ц эгчийг цохиж, зодохыг нь хараагүй. Нэг мэдсэн тэр хоёр машин дотор суучихсан хэрүүл, маргаан хийж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-28/

Гэрч Г.******* мөрдөн байцаалтад өгсөн

... Би Г.Цг эхнэрээ зодсон болохоор нь цагдаад дуудлага өгсөн. ..Манай дүү Г.Ц нь манай эхнэр өөр хүнтэй явалдаж байгаа талаар надад хэлж байсан. Миний бодлоор Г.Ц тэр асуудлаас болж эхнэр П.Цийг зодсон байх... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

Гэрч П. мөрдөн байцаалтад өгсөн

... 18 цагийн үед аавын гэрт хүн уйлаад байх шиг чимээ гарахаар нь гэрээс гараад аавын гэрт ороход дүү П. Цэнд-Аюуш нь манай нөхөр намайг голын зах дээр авч очоод зодчихлоо гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд гэртээ орсон...П.Цийн зүүн талын нүд хавдаж хөхөрсөн байдалтай байснаас өөр ил харагдах шарх сорви мэдэгдээгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаар шинжээчийн

          1. П.Цэнд- Аюушийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, хацар, баруун зулайд зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтмол нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 10/

      Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 120 дугаар шинжээчийн

1. М.*******ийн биед зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд уруул шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Уг гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтмол нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр учирсан байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 43/, зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 50-52/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 59-64/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 79-80/ депозит дансны хуулгууд /хх-ийн 124-128/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73-74/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 75-78/ гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 74-75/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-68/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 81-82/, шийтгэх тогтоолыг хуулбар / хх-ийн 66-68/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Ц нь 2020 оны 01 дүгээр сарын 31- ний өдөр Баянхонгор аймгийн ******* нутаг дэвсгэр Түйн голын орчимд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлд заасан 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр, түүнээс дээш хүнийг буюу М.*******, П.Ц нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Г.Цгийн ... би *******ийг заамдаж аваад 2 удаа мөргөсөн,....гараараа эхнэрийнхээ нүүрэн тус газарт нь нэг удаа цохьсон...Би М.*******ийн нүүр лүү нь 2 удаа толгойгоороо мөргөсөн. Тухайн үед *******ийн уруулаас нь цус гарч байсан,... манай эхнэрийн зүүн нүд нь хавдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

Хохирогч П.Цийн....Манай нөхөр ******* нь миний толгой, нүүр хэсэг рүү 3 удаа гараараа цохьсон,...ташаа хэсэгт нэг удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 21-24/

Хохирогч М.*******ийн...миний уруул сэтэрсэн, үүдэн 3-н шүд хөдөлсөн. Одоо миний шүд, уруул өвдөж зовуурилж байгаагаас өөр өвдөж байгаа зүйл байхгүй... уруулдаа 7 оёдол тавиулж, цэвэрлэгээ хийсэн. Одоо би өдөр бүр эмнэлэгт очиж, цэвэрлэгээ, боолт хийлгэж байгаа,...Г. ******* ах П.Ц эгчийг цохиж, зодохыг нь хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 25-28/

Гэрч Г.*******... Би Г.Ц эхнэрээ зодсон болохоор нь цагдаад дуудлага өгсөн юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

Гэрч П.... дүү П.Ц нөхөр намайг голын зах дээр авч очоод зодчихлоо гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн,...П.Цийн зүүн талын нүд хавдаж хөхөрсөн байдалтай байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн № 108 дугаар шинжээчийн... П.Цэнд- Аюушийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, хацар, баруун зулайд зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 10-11/

Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн № 120 дугаар шинжээчийн...М.*******ийн биед зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд уруул шарх гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 43-44/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлд заасан 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Хэрэг учрал болсон өдөр хохирогч П.Ц, М.*******, шүүгдэгч Г.Ц нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Г.Ц нь хохирогч П.Цэнд- Аюушийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, хацар, баруун зулайд зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл, хохирогч М.*******ийн биед зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд уруул шарх гэмтлүүдийг цохих, мөргөх, цохигдох хүчний үйлчлэлээр үүссгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Шүүгдэгч Г.Ц нь хохирогч П.Ц, М.******* нарыг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед нь... П.Цэнд- Аюушийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, хацар, баруун зулайд зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл, хохирогч М.*******ийн биед зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд уруул шарх гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 10-11, 43-44/ дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарыг биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэргийн хохирогч П.Ц, М.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүгдэгч Г.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №1 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр №112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох хөрөнгөөс 100000 төгрөг хурааж, 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ба 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Ц нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Цд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна

Шүүгдэгч Г.Цгээс хохирогч П.Ц, М.Ган-Чөдөр нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Цг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Цгийн эзэмшлийн “... Оппа маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Цд буцаан олгож, шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нартай эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч П.Ц, М.Ган-Чөдөр нар нь ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 21-24, 25-28/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Цг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1,4  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Цг олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлд заасан 2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Цг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Цд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Цд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.Цгийн эзэмшлийн “... Оппа маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Цд буцаан олгосугай.

7. Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Цд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ч.БАЙГАЛМАА