| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0077/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/075 |
| Огноо | 2020-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Улсын яллагч: Э.Гантулга
Шүүгдэгч Д.Ц түүний өмгөөлөгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Д.Цт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин Д.Ц
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Ягаан толгой” гэх газарт М.Т зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Д.Цын мөрдөн байцаалтад өгсөн
... Би гараараа хацар луу нь цохьсон М.******* зөрүүлээд гараараа миний хацар луу хүчтэй цохьсон, тэгээд би зөрүүлээд гарт барьсан байсан алахаараа дух нь нэг удаа хүчтэй цохьсон. Тэгээд М.******* газар толгойгоо бариад суусан, М.Тийн духнаас цус гарч байсан. Тэгээд би хүн цохичихлоо гээд айгаад уул руу гүйсэн. Би М.*******д учирсан бодит хохирлыг төлж барагдуулна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 75-76/
Хохирогч М.Тийн мөрдөн байцаалтад өгсөн
… Тэгтэл Д.Ц намайг зүгээр байгаараа ална шүү чи намайг барахгүй гэж хэлээд миний зүүн талын шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад гараараа нэг удаа хүчтэй цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд гараа атгаж байгаад Д.Цын зүүн талын шанааны хэсэг рүү нэг удаа хүчтэй цохиход Д.Ц гартаа барьсан байсан таван хилийн ажлын алахаараа миний духны зүүн талын хэсэг рүү нэг удаа хүчтэй цохиход миний духны зүүн талын хэсгээс шууд цус гарахад Д.Ц уул руу зугтаад гүйсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
... Би энэ хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Тэр эмчилгээний төлбөр мөн түүнээс үүдэн гарсан зардлын мөнгөнүүдээ гаргуулж хохирлоо гаргуулмаар байна. эмчилгээний төлбөрөө гаргуулаад авчихвал би Д.Цт гомдол санал байхгүй .гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 /
Гэрч О.******* мөрдөн байцаалтад өгсөн
...Тэгээд яваад очтол М.******* гэх залуу толгойгоо дараад газар явган суучихсан байсан, би очоод юу болсон гэхэд Д.Ц намайг алахаар цохичихлоо гэсэн. Тэгээд толгойн зүүн хэсгээс цус гарсан, улаан алчуураар дарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 /
Гэрч Г.******* мөрдөн байцаалтад өгсөн
....Ажлын талбай дээр цугла гээд дуусан, тэгээд би яваад очтол М.******* гэх залуу толгойгоо дараад суучихсан байдалтай байсан ба хажууд нь Д.Ц байж байгаад баруун талын уул руу гүйгээд явчихсан. Тэгээд хэн хэлснийг нь сайн сонсоогүй тэр гүйж байгаа хүүхдийг бариад ав гэж хэлсэн, тэгээд би араас нь гүйгээд Д.Цыг барьж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн №13534 дугаар шинжээчийн нэмэлтээр
1. М.Тийн биед духанд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй..гэх дүгнэлт /хх-ийн 52-53/
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн № 650 дугаар шинжээчийн
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 69-70/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-15/, /, Баянхонгор аймгийн ******* сумын, эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 59- 61/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 76, 88/, эд хөрөнгөтэй эсэх лавалгаа /хх-ийн 87/, шүүгдэгч Д.Цын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/, Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 78/, дипозит дансны хуулга /хх-ийн 81-83/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Ягаан толгой” гэх газарт М.Т зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Д.Цын... би гараараа хацар луу нь цохьсон М.******* зөрүүлээд гараараа миний хацар луу хүчтэй цохьсон, ... би зөрүүлээд гарт барьсан байсан алахаараа дух нь нэг удаа хүчтэй цохьсон М.Тийн духнаас цус гарч байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 75-76/
Хохирогч М.Тийн… би зөрүүлээд гараа атгаж байгаад Д. ******* зүүн талын шанааны хэсэг рүү нэг удаа хүчтэй цохиход Д.Ц гартаа барьсан байсан таван хилийн ажлын алахаараа миний духны зүүн талын хэсэг рүү нэг удаа хүчтэй цохиход миний духны зүүн талын хэсгээс шууд цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
Гэрч О.*******...яваад очтол М.******* гэх залуу газар толгойгоо дараад газар явган суучихсан байсан, Д.Ц намайг алахаар цохичихлоо гэсэн. Тэгээд толгойн зүүн хэсгээс цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 /
Гэрч Г.*******... би яваад очтол М.******* гэх залуу толгойгоо дараад суучихсан байдалтай байсан ба хажууд нь Д.Ц байж байгаад баруун талын уул руу гүйгээд явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн №13534 дугаар шинжээчийн нэмэлтээ..... М.Тийн биед духанд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо…гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 52-53/
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн №650 дугаар шинжээчийн...Д.Цын биед гэмтэл тогтоогдсонгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 58/ зэрэг хэрэгт авагдсанбусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч М.*******, шүүгдэгч Д.Ц нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Д.Ц нь хохирогч М.Тийн духанд шарх, тархи доргилт гэмтлийг цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүссгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэргийн хохирогч М.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч Д.Цт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Хохирогч М.******* нь шүүгдэгч Д.Цын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээ хийлгэсэн талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч М.******* нь тархины зураг авахуулсан 5000000 төгрөг болон цаашид эмчилгээ хийлгэсэн талаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Ц ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Ц нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Д.Цын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Д.Ц нь хувьд ноогдох хөрөнгөгүй, тогтмол орлогогүй, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Цын эзэмшлийн “... самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Д.Цт буцаан олгож шийдвэрлэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алах 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Цыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Ц нь шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Цт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаа хураагдсан 1 ширхэг алахыг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч М.******* нь тархины зураг авахуулсан 5000000 төгрөг болон цаашид эмчилгээ хийлгэсэн талаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Д.Цын эзэмшлийн “... самсунг маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Д.Цт буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Цт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА